Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй

2026-1-12
0
ЖИРГЭХ

 

Үндсэн хуулийн өдрийг угтан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан  нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ намрын ээлжит чуулганы хуралдаанаараа хэлэлцэж, хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан билээ. Уг тогтоол энэ сараас хэрэгжиж эхэлнэ. Харин үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой Үндсэн хууль зөрчигдсөн энэхүү кэйс нь ҮХЦ-ийн хувьд анхных хэмээн тэрбээр онцоллоо. МСНЭ-ийн төлөөллийн байр суурийг уншигч танаа хүргэж байна.

- Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталснаар хараат бус, чөлөөт хэвлэл гэдэг ардчилсан нийгмийн суурь болох шинэ институци үүссэн. Өмнөх төрийн үзэл сурталтай нийгмээс ялгаатай нэг зүйл нь төр, засгийг дагаж сурвалжилдаг, даргыг дагаж мэдээлдэг сэтгүүл зүйг бүрэн өөрчилж, төрийн эрх барих, төсвийн захиран зарцуулалтын хяналтыг иргэдэд өгдөг, хараат бус сэтгүүл зүй бий болсон юм. Энэ сэтгүүл зүйн онцлог нь ардчилсан Үндсэн хуульд тунхагласан иргэний үг хэлэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах явдал. Өнгөрсөн 30 жилийн туршид хараат бус сэтгүүл зүйн төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг улам илүү баталгаажуулахын төлөө үе үеийн сэтгүүлчид тэмцэж, хичээж, ажиллаж ирсэн. Үндсэн хуулийн цэцээс саяхан гаргасан дүгнэлт нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад урагш хөдөлгөсөн шийдвэр байлаа. Тухайлбал, иргэдийн үг хэлэх эрх чөлөө, шүүмжлэлт сэтгэлгээ, өөр хэн нэгэнд үл таалагдах байр суурь, үзэл бодлыг хааж боогдуулах замаар бусдын нэр хүндийг хамгаалах утга, зорилготой  Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь Үндсэн хуулийн 16.16 буюу үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байна гэдэг шийдвэрийг гаргасан. Хараат бус хэвлэл хэмээх нийгмийн ардчиллын суурь болох бүхэл бүтэн институцийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамгийн чухал хамааралтай эдгээр эрхүүдийг хааж, боогдуулах аливаа оролдлого нь нийгэмд хор уршиг бүхий үр дагавар ихтэй. Иргэдийн улс төрийн эрх буюу төр засгийг байгуулах, чөлөөт сонгууль, чөлөөт үзэл бодолд нөлөөлөх, цаашлаад нийгмийн итгэлцлийг ойртуулах зэрэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх их нөлөөтэй. Хэрвээ энэ эрхийг хаасан тохиолдолд иргэд шүүмжлэлийн талбаргүй болж, улмаар уур бухимдал, илэрхийлэл нь нийгмийг үймээн самуунд турхирах, жагсаал, цуглаан, тэмцэлд хүргэх зэрэг ноцтой үр дагавартайг дэлхийн зарим улс орны жишээнээс харж болохоор байна. Нийгмийг ойлголцол, итгэлцэл рүү ойртуулж байдаг хүний суурь эрхүүдийг баталгаажуулах нь чухал. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт, түүнийг хүлээн авсан Улсын Их Хурлын шийдвэр бол ардчилсан ёсыг тунхагласан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, сахин хамгаалах, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах дэвшилтэт алхам болсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэд Үндсэн хуулийн цэцэд эдгээр эрхээ хамгаалуулахын төлөө Үндсэн хуулийн цэцэд гомдол, мэдээлэл гаргасаар ирсэн боловч түүхэнд анх удаа энэ маргааныг хүлээн авч шийдвэрлэснээрээ онцлог байлаа. Уг шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авах эсэхэд, Цэцэд хандаж, маргаан үүсгэсэн сэтгүүлч, хуульчид бол эргэлзэж байсан. Дотроо айдастай байсан ч гэлээ, УИХ-ын дарга Н.Учрал болон хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилсан дэвшилтэт үзэлтэй УИХ-ын гишүүдийн дуу хоолой, нөлөөллийн хүчин чармайлтын үр дүнд ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авч, тогтоол баталсан нь нийгэмд нэг алхам урагшилж буй дэвшил гэж сэтгүүлчид үзэж байгаа.

Цэцийн “Эрүүгийн хуулийн 13.14 буюу Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт нь бусдын нэр төрийг хамгаалах хуулийн заалттай холбоотой. Бусдын нэр төрийг мэдээллээс, бусдын үзэл бодлоос тэр дундаа хараат бус чөлөөт хэвлэлийн шүүмжлэлт мөн чанараа хэрэгжүүлэх, мэргэжлийн эрх ашгаас хамгаалах, эрх мэдэл бүхий хэсэг илүү дархлагдах, Эрүүгийн хуулиар иргэдийн болон хэвлэлийн дуу хоолойг хаан боогдуулах ноцтой үр дагаварт хүргэж байсан нь уг хууль хэрэгжсэн 4-5 жилийн хугацааны статистик мэдээлэл, хэргийг шийдвэрлэсэн үйл явц, шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтээс харагдаж байгаа. Гомдол гаргагсдын 80-90 хувийг албан тушаалтан болон төрийн байгууллагууд эзэлдэг. Тэгэхээр энэ бол үндсэндээ мэдээллээс болон иргэдийнхээ үзэл бодол, шүүмжлэлээс хэн нэг даргын нэр хүндийг хамгаалах хэлбэр төдий заалт болж байсан. Энэ нь ардчиллыг, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг хойш нь татахад сөргөөр нөлөөлсөн нэг хүчин зүйл. Үүнийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, шинжээчид, олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгож өгч байсан. Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа зохицуулалтыг Эрүүгийн хуульд байлгах ёсгүй, нэр төрийг хамгаалах заалтыг Иргэний хуульд тусгаж, шийдвэрлүүлж болно гэсэн зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. ҮХЦ болон УИХ-ын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа хүмүүсийг ойлгож байна. Нэр төр бол Үндсэн хуульд заагдсан, хамгаалагдах ёстой үндсэн эрх мөн. Гэхдээ үүнийг юунаас, яаж хамгаалах вэ гэдэг нь нийгэмд ихээхэн нөлөөтэй зохицуулалт болно. Нэр төрийг мэдээллээс зөвхөн Эрүүгийн хуулиар хамгаална гэсэн дүрэм, журам байхгүй. Тийм жишиг ч байхгүй. Ихэнх ардчилсан улс орнуудад бол нэр төрийг гэмт хэргээс юм уу, хохирсон тохиолдолд хамгаалах зохицуулалтыг Иргэний хуульдаа тусгаж өгдөг. Нөгөө талаас хэвлэл мэдээлэлд бусдын нэр хүндэд халдах, санаатайгаар унагаах нь зүй ёсных гэж хэн ч хэлэхгүй. Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт хэрэгжсэн тохиолдолд тухайн мэдээлэл, баримтын үнэн, худлын тухай огт шүүж ялгахгүйгээр үзэл бодлыг хамааруулж яллаж байсан. Үзэл бодол нийлээгүйн төлөө “худал” гэж үзэж байсан. Үзэл бодлыг худал, үнэн гэж шүүнэ гэдэг нь ардчиллын эсрэг хийх маш бурангуй үйлдэл юм. Үүнийг хааж шийдвэрлэсэн ҮХЦ болон УИХ-ын шийдвэр бол нийгмийг илүү ардчилсан байх, олон улсад нэр хүндийг нэмэгдүүлэх, үзүүлэлтийг дээшлүүлэх чухал шийдвэр болсон гэж үзнэ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доналд Трамп Ираны эсрэг цэргийн хатуу хориг хэрэгжүүлнэ
    11 мин
  • Эрдэмтэн судлаачдаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв
    22 мин
  • Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
    57 мин
  • З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй
    1 цаг 29 мин
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
    1 цаг 51 мин
  • Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
    2 цаг 6 мин
  • Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
    2 цаг 10 мин
  • ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм
    2 цаг 23 мин
  • Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
    2 цаг 29 мин
  • Танилц: "Алтан Бөмбөрцөг 2026" шагнал гаруудах ёслолын шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    2 цаг 43 мин
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
    3 цаг 6 мин
  • “Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг
    3 цаг 28 мин
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
    3 цаг 47 мин
  • Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
    4 цаг 16 мин
  • Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
    4 цаг 37 мин
  • Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ
    5 цаг 18 мин
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
    5 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиодол нэгээр нэмэгджээ
    5 цаг 44 мин
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
    5 цаг 56 мин
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
    6 цаг 15 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК