Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм

2026-1-12
0
ЖИРГЭХ

Монголын Зохиолчдын Эвлэлийн их чуулган даруйхан буюу 2026 оны 01-р сарын 16-наа болох тов зарлагджээ. Энэ чуулганы “ГОЛ АСУУДАЛ” нь ирэх дөрвөн жилд хэн даргалах вэ гэдгийг санал хураан шийдвэрлэх!

Уран зохиол үүрэгтэй юу? Үгүй юу? гэдэг асуудал онолын маргаан дагуулсаар ирсэн. Онолын түвшиндээ уран зохиол үүрэггүй хэмээн үздэг ч сургалт арга зүйн түвшиндээ уран зохиолыг үүрэгтэй хэмээн үздэг. Тодруулбал, хүмүүжүүлэх, танин мэдүүлэх, гоо зүйн үүрэгтэй түүгээр ч зогсохгүй нийгмийн үүрэгтэй. Уран зохиолын нийгмийн үүрэг тодруулбал зохиолчийн нийгмийн үүрэг гэж юу юм? Дэлхий дахинд зохиолчид өөрийн амьдарч буй нийгэмдээ томоохон үүрэг хүлээж түүнийгээ биелүүлж ирсэн жишээ маш олон. Тэдгээрээс хамгийн түгээмэл үндсэн үүрэг нь соён гэгээрүүлэх үүрэг. Хамгийн тодорхой жишээ гэвэл XYIII зууны уран зохиол бөгөөд мөн зууны уран зохиолын соён гэгээрүүллийн үе хэмээн уран зохиолын түүхэнд тэмдэглэж ирсэн.

Манай уран зохиолын хувьд энэ үүрэг ямар түвшинд явж ирсэн, одоо хэрхэн хэрэгжиж байна вэ? Бидний орчин үе хэмээн үздэг ХХ зууны эхэн үеэс эхлээд өнөөг хүртэлх уран зохиолын түүхэнд зохиолчид нийгэмд үүрэг гүйцэтгэсээр ирсэн баримтууд олон бий. Тодруулбал, Их хэмээх Д.Нацагдоржийн эрүүл мэндийн сэдэвтэй шүлэг бүтээлүүд нь уран зохиол гэхээсээ ард түмнээ эрүүл болгоход чиглэсэн зохиолчийн нийгмийн үүргийн хэрэгжилт байсан билээ. Социалист нийгмийн үед энэ үүрэг хэрээс хэтэрч өдгөө манай утга зохиолын хогийн саванд байгаа олон зохиолчдын үй түмэн бүтээлүүд гагцхүү нийгмийн үүрэгт шүтсэн байсан нь өдгөө нэгэнт нууц биш болсон. Тухайлбал, жил бүр хэн нэгэн өмнөх үеийн зохиолчийн 90 ч юм уу, 100 насны ой тохиодог, тэрхүү ойг нь утга зохиолын хүрээндээ хуралдаж худлаа магтан домоглоод өнгөрдөг жишигтэй. Тэр жишгээр өнөө жил зохиолч яруу найрагч С.Дашдооров, Н.Банзрагч.., гээд нэлээд хэдэн зохиолчийн тэгш ой тохиолоо. Иймэрхүү хүмүүсийн ойн үеэр л өмнөх үеийнхний уран бүтээлүүдийг эргэн сөхөж харах шаардлага үүсдэг ба тэгж байх үед зохиолчийн нийгмийн үүргээ хэрхэн нэр төртэй биелүүлж ирсэн инээдэмт төрх нүднээ ил болдог билээ. С.Дашдооров бол монголчуудын металитет сэтгэлгээг өөрийн бүтээлүүддээ мөнхөлсөн том уран бүтээлч, Н.Банзрагчийн дэргэд бол аугаа зохиолч гэдгийг уран зохиолын түүх мэднэ. Зохиолч Н.Банзрагч гуайн бүтээлүүдийг нэлээд харлаа, соц үедээ алдартай байсан “Зам”, “Сүүлчийн буун дуу”.., романууд “Долоон улиас” тэргүүт тууж, өгүүллэгүүд бий бөгөөд бүх л зохиол нь социалист нийгмийн үзэл санааны уриа дуудлага, энхрий хайрт нам, Зөвлөлт-Монголын аугаа их найрамдлын тухай өрөвдмөөр гэнэн туурвилууд байсан нь нэн тод харагдана. Энэхүү аугаа, аугаа туурвилуудаараа социалист үзэл санааг туйлчлан магтаж түүгээрээ зохиолчийн нийгмийн үүргээ биелүүлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор гурвантаа шагнагдан мандаж явсныг нь Н.Банзрагч гуайн намтар нь гэрчилж байна. Энэ бол зохиолчийн нийгмийн үүргийн гажуудлын сонгодог жишээ мөн. 

Тэгвэл өнөөдөр зохиолч нийгмийн үүргээ хэрхэн биелүүлж байна, ер нь өнөөгийн нийгэмд зохиолчид нийгмийн үүрэг байх ёстой юу гэдэг асуудал сонирхолтой. Тэрхүү нийгмийн үүрэг нь зохиолчдын байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн уялдах вэ гэдэг нь бүр ч сонирхолтой. Үе үеийн зохиолчид нийгмийн амьдрал, төр засгийн үйл ажиллагаа, ард түмний соён гэгээрэл.., гээд бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцож тухайн үеийнхээ шилдэг үзэл санааны төлөөллүүд болж ирсэн байдаг бөгөөд ингэх ч ёстой. Гэтэл өнөөдөр манай уран зохиолд ганц хүний хөдөлгөөн байгуулан бүх шагналаас татгалзаж байгаагаа мэдэгдэн (үүгээрээ өнөөгийн шагналуудын үнэ цэнийг тодорхойлсон Г.Б) тэмцэж буй Д.Урианхай, ная хол гарсан насандаа ч төрийн бодлогын харалган байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгчид болон гадныхантай нийлж улс орноо тоносоор байгаа адгийн улс төрчдийн үнэн төрхийг өөрийн гашуун шог зохиолууд болон нэн шинэ нийтлэлүүдээрээ илэрхийлсээр байгаа Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, үндэстнийхээ утга зохиолыг дэлхийн жижигт хүргэн, дэлхийн монголчууд нэгэн хэл соёлтой байхын тухай тунхагласаар буй Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана нарыг эс тооцвол өнөөдөр манайд нийгмийн үүргээ биелүүлж байгаа зохиолч байхгүй гэхэд хилс болохгүй.

Зохиолчдын байгууллагын үе үеийн дарга нарын түүх ч уран зохиолын нийгмийн үүргийг илэрхийлсээр ирсэн бий. Зохиолчдынхоо дунд ахайтан хэмээн өргөмжлөгдсөн С.Удвал уран зохиолын авьяасгүй байсан нь үнэн боловч тухайн үеийн нийгэмдээ шинэ үеийн монгол эмэгтэйн сонгодог дүрийн илэрхийлэл байсан нь түүнийг нийтээр хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байдаг бол, хэдийгээр оросын уран зохиолоос хулгайлдаг ч гэлээ Л.Түдэв бол бас л хүлээн зөвшөөрөгдсөн дотоод үйлдвэрийн бүтээгдэхүүн (монголдоо боловсрол эзэмшсэн Г.Б) байсан нь үнэн билээ. Соц үеийн хамгийн сүүлийн дарга Д.Цэдэвийг тухайн үедээ маш ихээр шүүмжилж байсан боловч ардчиллаас хойших дарга нарын ихэнхээс нь илүүтэйгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ДАРГА байсан нь өдгөө тодорч байна.

      Уран бүтээлч хүн хайр сэтгэлийн ч юм уу, эх орны, за томоохон сэдэвтэй шүлэг, эсвэл өгүүллэг, тууж, роман бичих бол яахав дээ, байдаг л зүйл, харин тухайн уран бүтээл нь, тэрхүү уран бүтээлч өөрөө нийгмийн амьдрал, үзэл санааны хандлага, олон нийтийн гоо зүйн боловсролд хэрхэн нөлөөлж байна, өөрөө хэрхэн биеэ авч явж байна, ямар тэрслүү үзэл гаргаж байна, нийгэмдээ хэрхэн хүлээн зөвшөөрөгдөж байна, өөрийн зарчимдаа хэрхэн үнэнч үлдэж чадаж байна, нэг юм яриад тэр дороо нөгөөд урван, мөнгөний төлөө эсвэл нэр хүнд, албан тушаал, шагналд шүтэн гүйж байна уу үгүй юу гэдэг нь онцгой тусдаа асуудал. Уран зохиол бол тухайн үеийнхээ тэрс үзлийн төв, нийгмийн үзэл санааны дүн шинжилгээний төв лаборатори байх ёстой, чухам ингэж байж л үндэстний оюун санаа эрүүл байна. Тийм шаардлагыг хангасан хүн л энэ байгууллагыг удирдах учиртай!

Г.Батсуурь

2026.01.11

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • GEO COORDINATES RECOVERY HACKER (198.44.157.208)
    THE BEST AND LEGITIMATE HACKER IN THE WORLD // GEO COORDINATES RECOVERY HACKER Do you want to hire a hacker to solve your problems in various conditions? If you require the services of a genuine hacker and do not have any idea about how to hire a professional hacker online, you are at the right place. There are many cryptocurrency theft cases and schemes currently in circulation in the whole world so it’s important to be careful before investing with any platform. I lost almost all my savings in a fake investment website but I got rescued through the recovery hacker called GEO COORDINATES RECOVERY HACKER as they recovered my stolen funds completely without hassle or hidden fees. This expert retrieved my stolen funds remotely within a few hours as I got notification on my blockchain wallet my funds had been restored. This is the best help I ever got on the internet and I decided to give them a good review about their good job and how quick the are in helping and standing for individuals in tough situations. Kindly contact them if you are in trouble. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 01 сарын 16 | Хариулах
  • Jonny_Hang (185.45.15.217)
    THE HACK ANGELS RECOVERY EXPERT // THE BEST RECOVERY EXPERTS I cannot express enough gratitude for THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly the leading experts in the field and deserve every bit of praise for recovering cryptocurrency wallets when all hope seems lost. Thanks to their intervention, I can finally reclaim peace of mind and focus on rebuilding my financial future with renewed confidence. I highly recommend anyone in a similar situation, details below to get in touch with them right now. web: https://thehackangels.com Mail Box; support@thehackangels.com Whatsapp; +1(520)-200,2320
    2026 оны 01 сарын 15 | Хариулах
  • новшмаа (103.57.94.101)
    энэ батсуурь гэж гөлөг өөрөө ер нь зулгуй зусар сда шдээ. өнгөрсөн дөрвөн жилд мзэ дарга нарыгаа жинхэнэ долоож амьдарлаа. одоо болоо байх өө.
    2026 оны 01 сарын 13 | Хариулах
  • Jessi canaya (167.17.66.82)
    BTC expropriation began with hopes of financial growth and prosperity, only to end in devastation when I realized I had fallen victim to a scam, losing a staggering $47,000. The enticing promises of high returns and effortless profits turned out to be nothing more than a cruel deception, leaving me feeling betrayed and distraught. In my darkest hour, I came across Mrs. Lisette Zamora and her recovery firm, who became my guiding light. From our very first interaction, their team demonstrated unmatched professionalism, empathy, and determination to seek justice. With unwavering commitment, they took charge of my case, skillfully navigating the complex legal landscape to recover my stolen funds. You can contact her via… Email: zamora~lisette~4~@~gmail~com WhatsApp: +1—(826)—218—-0536
    2026 оны 01 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Италийн цагдаа нар алдартнуудын амралтын арлын ойролцоох далайн агуйгаас их хэмжээний каннабисын нөөц олжээ
    9 мин
  • Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв
    11 мин
  • О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
    18 мин
  • Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
    30 мин
  • Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    1 цаг 5 мин
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
    2 цаг 10 мин
  • Ардчилсан Конгогийн амьд хөшөө Лумумба Веа ДАШТ-ий содон үзэгдэл болж байна
    3 цаг 4 мин
  • НҮБ-аас Израилын засгийн газрыг палестин хүүхдүүдийг зориуд хөнөөж, геноцид үйлдэж байна гэж дүгнэжээ
    3 цаг 24 мин
  • Н.Алтанхуяг: Гадаадынхан манай баялагт эзэн суух нөхцөлийг хуулиар бүрдүүлж өгөхөөр оролдож байна
    3 цаг 28 мин
  • Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, Пуэрто Рикод цунамигийн сэрэмжлүүлэг зарлав
    3 цаг 38 мин
  • Н.Алтанхуяг: Наадам дөхөхөөр олон хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, түүхийрүүлж болохгүй
    3 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Бразил, Мексик, Швейцарын шигшээ багууд итгэл төгс дараагийн шатанд шалгарлаа
    3 цаг 45 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно
    3 цаг 48 мин
  • Танилц: Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах хуваарь
    3 цаг 53 мин
  • ФОТО: Бразилын шигээ хэсгээ тэргүүллээ
    4 цаг 30 мин
  • Элсэлтийн шалгалт өгөхдөө анхаарах ЗӨВЛӨМЖ
    4 цаг 32 мин
  • Хүрээ цам-Даншиг наадмын тухай бидний МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
    4 цаг 51 мин
  • Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
    5 цаг 4 мин
  • Хууль бус наймааны эрин үе эхлэх үү?
    5 цаг 10 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
    5 цаг 20 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК