
“Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлт Эдийн засаг, хөгжлийн яаманд болж байна. Нээлтэд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр оролцож, үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон. Бизнесээ алдсан, хөрөнгө оруулалтаа татсан, маргаан нь шүүх хяналтын байгууллага дээр удаж байгаа. Маргаан дээр дунджаар таван жил зарцуулж байгаа. Иймд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулж байна.
Нөгөө талаар эдийн засаг, бизнестэй холбоотой хууль болосвруулах, түүнд оролцох оролцоог хангах ёстой. Хуулиас давсан дүрэм, журмууд байна. Иймд эрхзүйн зохицуулалтын хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барина. Хэлэлцээд батлах байх гэдэгт найдаж байна.
Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, өмчийн халдашгүй байдлыг хамгаалж байж эдийн засаг төрийн оролцоог зохистой хэмжээнд барих, хувийн хэвшил төрийн зааг ялгааг тодорхой болгох хэрэгтэй" гэв.


























































