Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

2026-1-30
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Н. Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өнгөрсөн долоо хоногт зүүн бүсийн аймгуудад ажилласан бол энэ удаа Хангайн бүсийн иргэдтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилт болон “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эхлүүлсэн эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлаа.

Энэ үеэр намрын чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хуулиудаас онцолж, бүс нутгийн хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалтын төслүүд болон аймаг, сумандаа таатай нөхцөлд ажиллаж, амьдрахад тулгарч буй асуудлуудаар нээлттэй санал солилцсон юм.

Дэд бүтэц, барилга орон сууцжуулалт эрчимтэй нэмэгдэж буй Баянхонгор аймаг эдийн засгийн бие даасан байдлаа нэмэгдүүлэхэд анхаарч, энэ онд нийт урсгал зардлынхаа 59 хувийг орон нутгийн орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хүн амын дунд ажилгүйдлийн түвшин буурч, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалин өссөн байгаагаас харахад бүс нутагт эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа аж.

УИХ-ын дарга Н.Учрал Баянхонгор аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд, энэ оны төсвийн тухай хууль нь сахилга бат, хариуцлагыг чангатгаж, хүний хөгжлийг бодлогын цөмдөө тодорхойлсон хэмээн онцлов. Түүнчлэн хийсвэр төсөөллөөс илүү бодит тоонуудад үндэслэж, мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьсон тул аймаг, орон нутгийн удирдлагууд, төсвийн захиран зарцуулагчид ч нэгдмэл байр сууринаас сахилга бат, хариуцлагатай ажиллах ёстойг тодотголоо. Мөн төсвийн бодлогоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг орон нутаг өөрөө бие даан хэрэгжүүлэх бололцоог олгосон гэлээ.

УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь баталгаатай эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл эдгээр эрх, эрх чөлөөг зөрчиж буй дүрэм, журмын давхардал, олон шат дамжлага бүхий хүнд суртал, төрийн хэт оролцооны бүх хэлбэрийг арилгах эрх зүйн шинэчлэл гэж тодотголоо. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаалж, иргэдийн чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг батагаалжуулан, төрийн өмчит компанид ямар нэгэн давуу эрх олгохыг зогсоосноор төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй болно гэв. Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ахуйн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээснээр эрхлэх боломжийг бүрдүүлж, хугацааг нь шууд сунгадаг байх, зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаанд шаардагддаг, төрийн байгууллагуудаас олгогддог баримт бичгүүдийг цөөлж, цэгцлэнэ гэж онцлов.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөг зөрчсөн, хүндрэл учруулдаг 228 хууль байгаа аж. Энэ мэтчилэн хуулийн төслүүдэд хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаанд суурилсан дүн шинжилгээгээр шалгаж, зөрчлийг арилгадаг жишиг рүү шилжсэнийг тодотгов. Түүнчлэн хаврын чуулган эхэлмэгц Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон дагалдах процессын хуулиудын төслийг хэлэлцэн баталж, энэ удаагийн парламент хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход нэн түрүүнд анхаарна хэмээлээ.

Үргэлжлүүлэн Ногоон чөлөөлөлтийг дэмжсэн багц ажлуудаас танилцууллаа. Ногоон эдийн засгийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилгыг дэвшүүлж, бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг төвийн шугамд нийлүүлэх процессыг хялбаршуулах ажлыг эхлүүлсэн талаар УИХ-ын дарга жишээ татан тайлбарлалаа. Ингэснээр айл, өрхүүд хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээ рүү нийлүүлж, түүнээсээ олсон орлогоо сар бүр тооцуулан авах боломж бүрдэх юм. Орон нутгийн дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх нь 30-60 жилийн настай төдийгүй, шугамын алдагдал ихтэй, тасалдал давтамжтай байдаг. Дээрх тогтоолын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, төсөл хэрэгжих байршилд газар олголтыг хялбаршуулан, сүлжээнд нэгтгэхэд тарифын дэмжлэг үзүүлэх санаачилгуудыг дэвшүүллээ.

Түүнчлэн “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг санаачилснаа дурдаж, малчдын орлогыг төрөлжүүлж, эрх зүйн байдлыг дээшлүүлэхэд анхаарахаас гадна Малчны тухай хууль,  Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар тодотгосон. Өнгөрсөн долоо хоногт зүүн бүсэд ажиллах үеэр иргэдээс татварын реформ, хариуцлагагүй уул уурхай, эрчим хүчний хараат байдал, замбараагүй газар олголт, хууль тогтоомжийн хэрэгжилт зэргийг нийтлэг байдлаар хөндсөн. УИХ-ын даргын хувьд эдгээр асуудлуудыг зарим шийдлийн хамт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, салбарын сайдууд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон талаар дурдлаа. Энэ мэтчилэн эрх зүйн боломжоор дэмжих ажилд УИХ-ын гишүүд хаврын чуулган эхэлмэгц манлайлан оролцох бол гүйцэтгэх засаглалаас хэрэгжилтийг хангуулж, шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажилласнаар бүсчилсэн уулзалтууд бодит шийдэл, үр дүн дагуулах учиртайг хэллээ.

Баянхонгор аймгийн иргэдийн зүгээс цахилгаан станцыг ашиглалтад оруулах нэн шаардлагатайг хэлж, Ахмад настны тухай болон Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжлэв. Орон нутагт үнийн өсөлтөд иргэд туйлдаж байгааг учирлаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг ч хөндлөө.

Түүнчлэн хариуцлагагүй уул уурхайгаас улбаалж орон нутагт авлига, ашиг сонирхлын сүлжээ үүсэж байгааг хөндөөд, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд онцгой анхаарал хандуулахыг хүслээ. Төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан ч соёлын өвийн дурсгалыг хамгаалах асуудал орхигдсон гэдгийг ч дурдаж, аймагтаа хүүхдийн ордонтой болох саналыг уламжлав. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
А.Баяр: Гал, гааз, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна
Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хаврын саруудын цаг агаарын ерөнхий ТӨЛӨВ
    12 мин
  • А.Баяр: Гал, гааз, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна
    30 мин
  • Гарал үүсэл тодорхойгүй 10.558 литр архи, согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ
    47 мин
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
    1 цаг 5 мин
  • Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана
    1 цаг 23 мин
  • ГХЯ: Нипах вирус дэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна
    1 цаг 35 мин
  • Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
    1 цаг 57 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 58 мин
  • BBC: Газад зэвсэгт бүлэглэлийнхний "харц дор" ТАРЧИЛСАН 500 хоног
    2 цаг 13 мин
  • Авлигын хэргээр АТГ-д шалгагдаж буй Д.Тогтохсүрэнгийн ХОМ
    2 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно
    2 цаг 42 мин
  • Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
    2 цаг 45 мин
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
    4 цаг 12 мин
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
    18 цаг 36 мин
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
    18 цаг 38 мин
  • Голомт банк “Ногоон арилжааны банкны зөвлөл”-д нэгдлээ
    19 цаг 41 мин
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
    20 цаг 59 мин
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
    21 цаг 24 мин
  • Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт хийгдэж байна
    22 цаг 15 мин
  • Газын зурваст ХАМАС-ын барьцаанд байсан сүүлчийн Изриал хүний цогцсыг гэрт нь хүргэжээ
    22 цаг 25 мин
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • АЛТАН ЦОМ: Манлай заан Б.Пүрэвсайхан VS Улсын заан Б.Бат-Өлзий
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
  • Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймгийн ахмад малчин Ч.Энхбат гуайн хаваржааг зорьж очлоо
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
  • Ж.Энхбаяр: Манай улсын аж үйлдвэрлэлийн суурь потенциал дээд түвшиндээ тулчхаад байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарт толилуулж буй "Монгол орон: Хоёр цаг хугацаа" үзэсгэлэнгээр зочлов
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
24 баримт
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК