
Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн.
Дархлаажуулалтад 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй аж. Нэмэлт дархлаажуулалт нь хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Дархлаажуулалт хийх байршил:
- Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
- Сум, өрхийн эрүүл мэндийн төв
- Салбар амбулатори
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

























































