Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цахим хөгжил, инновацын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлнэ

2026-2-02
0
ЖИРГЭХ

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар тэргүүтэй тус яамны удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарт 2026-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

Сайд Э.Батшугар мэдээлэлдээ 2026 оныг “Хиймэл оюун, их өгөгдлийн жил” болгон зарлаж, их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулж буйг онцлов. Уг стратеги нь үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Монгол Улсыг Ази тивийн тэргүүлэгч 10 улсын нэг болгох зорилготой гэв.

Үндэсний их өгөгдлийг зах зээлийн зарчимд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ёс зүйтэй, хариуцлагатай хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюуны шийдлүүдийг ашиглан нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн хиймэл оюуны дэд бүтцийн зах зээлд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахаар төлөвлөж байгааг дурдлаа.

Төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх зорилгоор төрийн бүх шатанд “Цахимаар нэн тэргүүнд (Digital First)” зарчмыг хэрэгжүүлж, технологийг шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт, үйлчилгээ үзүүлэх бүхий л түвшинд тэргүүн эгнээнд тавьж, уламжлалт, цаасан суурьтай, олон шат дамжлагатай үйл ажиллагаанаас татгалзах бодлого баримталж буйг онцоллоо. Энэ нь төрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, иргэдийн сэтгэл ханамж, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөл болох юм.

Эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай, Сансарын тухай, Өгөгдлийн тухай, Хиймэл оюуны тухай, Цахим худалдааны тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулахаар төлөвлөж байгааг сайд Э.Батшугар тодотголоо.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр цахим шилжилтийн үр дүн, эдийн засгийн өгөөжийн талаар тодруулахад, “И-Монгол” систем нэвтэрснээр эдийн засагт 1.8 их наяд төгрөгийн хэмнэлт бий болсон. Нэг цэгийн үйлчилгээний болон орон нутгийн бүртгэлийн зарим орон тоо буурсан талаар мэдээлэв. Одоогоор 822 төрийн үйлчилгээ цахимжаагүй байгаа ч эрэлт хэрэгцээнд нь тулгуурлан үе шаттайгаар цахимд шилжүүлэх ажлыг эхлүүлнэ хэмээв.

Сайд Ж.Энхбаяр цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлж буйг онцолж, тус салбарын ажлуудыг эрэмбэлэн хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, төрийн их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх чиглэл өглөө.

Мөн Үндэсний хэмжээний GPU кластер төв байгуулах, монгол хэлний хиймэл оюуны загвар (Mongolian language modeling)-ийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
НИТХ: Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ
Цахим хөгжил, инновацын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлнэ
Ирэх арав хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НИТХ: Нийслэлийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлого, хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ
    1 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
    1 цаг 17 мин
  • Цахим хөгжил, инновацын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлнэ
    1 цаг 58 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2 цаг 5 мин
  • Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна
    2 цаг 46 мин
  • Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
    3 цаг 39 мин
  • 11 аймгийн 52 сум "цагаан зуд"-ын нөхцөл байдалтай байна
    4 цаг 14 мин
  • “ЦАХИМ-АРХИ ХУДАЛДАА” ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
    4 цаг 21 мин
  • "Аялал жуулчлалын салбарын 7 хоног"-ийн нээлт боллоо
    4 цаг 21 мин
  • Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
    4 цаг 35 мин
  • Ж.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
    4 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
    4 цаг 53 мин
  • COP17: Ус намгархаг газрын өдрөөр соёлын өвийн үнэ цэнийг онцлов
    5 цаг 10 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
    5 цаг 24 мин
  • "IT Park 2.0-Бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    5 цаг 54 мин
  • Н.Өсөхбаярт унасан "тэдний эрэмбэ" хэрхэн дээшлэх вэ?
    5 цаг 54 мин
  • ​​​​​​​Н.Өсөхбаярын “ГАРЬД” цолыг хураасан ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
    6 цаг 27 мин
  • "Эхийн алдар" одонгийн мөнгийг энэ сарын 11-нд олгоно
    6 цаг 29 мин
  • Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
    6 цаг 51 мин
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
    6 цаг 55 мин
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • ТАНИЛЦ: Сар шинийн цуврал барилдаануудын ХУВААРЬ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Эмчилгээгүй гэгдэж буй "Nipah" вирусын тухай бидний заавал мэдэх ёстой зүйлс
  • Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Генералуудын цэвэрлэгээ: Хятадад яг юу болоод байна вэ?
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
  • Байгаль орчны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хүсэв
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Кино календарь: 2026 онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Амралтын өдрийн жор: Дэлгэмэл бууз
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Өнөөдөр халз барилдах Улсын арслангуудын амжилт, биеийн ХАРЬЦАА
  • Б.Солонгоо: Хоёр тэрбумаар гэрээлсэн мэргэжилтнүүд Оюутолгойн асуудлаар зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Дуу суръя: Энгэрийн ганц улиас шиг энд чамайг би санан хүлээсээр
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • "Насны хишиг" анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ
  • Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТЭЙ НИЙЦҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
  • “Гэртээ Ганцаараа” киноны ээжийн дүрээр монголчуудын мэдэх Кэтрин О’Хара 71 насандаа таалал төгслөө
  • Б.Солонгоо: С.Баярцогтод хувь улс төрчийн амбиц байж болох ч Монгол Улсын, монголчуудын эрх ашгаас давсан улс төрийн амбиц, эрх ашиг байх ёсгүй
  • Допингтой бөхчүүдэд "тонгоруулсан" Цэргийн арслан Б.Өлзийсайхан яах вэ?
24 баримт
  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн “ЯАЖ” подкастад дурдагдсан ОНЦЛОХ баримтууд
  • АН-ын дарга О.Цогтгэрэлийн “Нээлттэй, цэгцтэй - Ардчилсан Нам” аяны нээлтэд хэлсэн онцлох 5 эшлэл
  • Тун удахгүй эхлэх "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • "Аа"-тай явсан Улсын заан Ц.Мягмарсүрэнгийн тухай сонирхолтой 16 баримт
  • Ардчилсан намын мэдээллээс ОНЦЛОХ эшлэлүүд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК