Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг

2026-2-13
0
ЖИРГЭХ

Хэрэглээний усны чанарын асуудлын талаар УСУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүүтэй ярилцлаа.

Крантнаас гарч байгаа ус хэр найдвартай байдаг, хэрэглээний усны чанарыг ямар үндсэн үзүүлэлтээр харах ёстой байдаг вэ?

За ундны усны чанар, аюулгүй байдлыг ярихаасаа өмнө бид нар энэ ус хангамж эх үүсвэр гэдэг талаа эхний ээлжид дурдах нь бол зүйтэй байх.  Улаанбаатар хотод нийт хотын ус хангамжийн хэрэглээг зохицуулахаар нийтдээ 1 220 гаруй гүний худаг байдаг. Энэ нь ойролцоогоор 40-өөс 50 метрийн гүнд байрлаж, газрын гүнээс усыг олзуурлаж нийслэлд түгээдэг. Үүнээс өдөртөө 90-ээс 110 хүртэлх гүний худаг ажилладаг. Үлдсэн худгууд нь бэлтгэлд болон нөөцөд сэлгэж ажиллахаар зохицуулдаг. Бид бүхний унд ахуйд хэрэглэж байгаа чанар олон улсын стандартыг бүрэн хангаж байгаа зөөлөн гэсэн ангилалд орсон ийм ус байдаг. Үүнийг бид хэрхэн, яаж баталгаажуулдаг вэ гэхээр эх үүсвэр болгон дээрээ өдөр болгоны лабораторийн 50 гаруй шинжилгээг хийж байдаг. Хатуулгийн хувьд Улаанбаатар хотод нийлүүлж байгаа усны чанарын хувьд бол ямар нэгэн асуудал байхгүй. Зэвний асуудал сүүлийн үед их яригдаж байна.  Ус сувгийн удирдах газар бол газрын гүнээс олборлож байгаа усыг төв шугамаараа дамжуулан хэрэглэгчдэд буюу эхний хэрэглэгч болох орон сууцны тусгай зөвшөөрөл эзэмшигчид рүү нийлүүлдэг. Тэрийг цааш нь өргөх станцуудаар ЦТП буюу ус дулаан дамжуулах төв түрэлт нэмэгдүүлэх зорилгоор насос ажиллуулж орон сууцын хорооллууд руу түгээдэг. Энэ ажиллагааны явцад иргэдийн хэлээд байдаг зэвтэй ус гараад байна ингээд байна гэдэг асуудлууд ерөнхийдөө яригдаж эхэлдэг. Бусдаар бол яг усны чанар аюулгүй байдал дээр бол асуудал бол байхгүй.

Тухайн усыг олборлоод хяналт шинжилгээ хийхдээ ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 09002015 гэдэг ундны усны чанарын стандарт байдаг. Энэ стандартад нийцүүл нийцүүлсэн физик, биологийн гэх микробиологийн 50 гаруй төрлийн судалгаануудыг шинжилгээнүүдийг хийж байна.

Цэвэр усны шинжилгээ хийдэг лабораторид ашиглаж байгаа багаж, тоног төхөөрөмжүүдийн хувьд бүгд стандартын шаардлага, аюулгүй байдлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж бий.

Ус нийлүүлэх явцад процессын хувьд ямар нэгэн алдаа, эрсдэл үүсэх боломжтой юу?

Бид нар 2019 оноос ундны усны чанар, аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Газрын гүнээс усыг олборлоод хэрэглэгчид хүрэх хугацаанд зам, туулах хугацаанд ямар эрсдэл учирч болох вэ, тэр эрсдэлийг хэрхэн бууруулж болох вэ гэдэг дээр нийслэлтэй хамтраад нэлээдгүй ажлуудыг хийсэн. Үүн дээр бол худгийн битүүмжлэл, усан сангийн битүүмжлэлүүд, эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг сайжруулж, дамжуулах болон түгээх системийн эрсдэлийг бууруулсан. Иргэдийн дунд нэг төөрөгдөл байдаг нь “цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарсан усыг буцаагаад ундандаа өгчихдөг юм гэнэ лээ” гэдэг. Тийм зүйл байхгүй ээ.

Ямар тохиолдолд зэвтэй болгож гоождог байдаг юм бэ?

Материалын чанарын хувьд янз янзын материалаар л хийж байгаа. Тэгэхдээ анзаараад үзвэл хүйтэн усны крант онгойлгоход зэвтэй ус гарах нь харьцангуй бага, халуун усыг гоожуулахлаар зэвтэй гараад байна. Энэ дээр материалаасаа гадна бид усных нь өөрийнх нь шинж чанарыг бас ойлгох хэрэгтэй Ус гэдэг маань өөрөө хүчтэй урвалд ордог бодис шүү дээ. Уусгагч бодис өөрөө физик хими маань шинж чанараараа усны температур нэмэгдэх тусам бусад элементүүдтэйгээ харилцан урвалд орох чадвар нэмэгддэг. Өөрөөр хэлбэл төмрийн оксид буюу төмөртэйгөө урвалд ороод байна гэсэн үг. Тэгэхлээрээ шугам сүлжээнд стандартын шаардлага хангасан ийм шугамуудыг л тавих ёстой. Сүүлийн үед бол хуванцар шугамуудыг тавьж байна. Барилгын компаниудын стандартын бус цайрчихсан ган яндангууд оруулж ирээд байна.

Төв шугамаараа нийлүүлж байгаа усыг шууд хэрэглэхэд асуудалгүй гэж байна. Нөгөө талдаа хатуулаг өндөртэй ус учраас шүүлтүүр хэрэглэ гэдэг. Энэ тал дээр та мэдээлэл өгнө үү?

Манай Улаанбаатар хотын эх үүсвэр нийлүүлэгдэж байгаа ус олон улсын түвшинд ерөнхийдөө зөөлөн гэсэн ангилалд ордог. Шүүлтүүрийн хувьд нэг талаараа бизнес, менежментийн арга байж магадгүй. Шүүлтүүрийг ямар улсууд хэрэглэдэг гэхлээр гадаргуун ус хангамжийн системтэй улс орнууд ихэвчлэн хэрэглээд байна. Хэтэрхий их шүүж хэрэглэх нь эргээд усаа ямар ч эрдэсгүй болгодог.

Төв шугам руу нийлүүлж байгаа шугам хоолойн насжилт ямар байдаг вэ? Байн байн солих шаардлагатай юу?

Ер нь насжилтын хувьд 1959 оноос хойш энэ төв шугамууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд бас шугам сүлжээнд элэгдэл хорогдол, шугамын цоорол алдагдлууд гарч ирдэг. Орон сууцын хорооллууд, байшин барилгууд их болсон учраас засвар үйлчилгээ хийхэд хүндрэл гардаг. Тиймээс бид шуудуу ухалгүйгээр шугам доторлох гэдэг технологийг ашиглаж байна. Насжилт өндөртэй шугамуудыг дотор талаас нь хуванцраар доторлож байгаа гэсэн үг. Тухайн хуванцар шугам бид нарын тодорхойлсноор 100 жилийн наслалттай. Дээр нь нэмээд газар шорооны ажил хийгээд байх шаардлагагүй. Ерөнхийдөө жилд ойролцоогоор 5км орчим шугам сүлжээг доторлодог. Одоогоор хориод километр шугамыг доторлосон байна.

Хот тэлж шинэ байшин барилга, хорооллууд их баригдаж байна. Энэ хэрээр усны хэрэглээ хэрхэн өсөж байна?

1990-ээд оны сүүл 2000-аад онд 160мянган м3 ус маш өндөр хэрэглээндээ ордог байсан. Улаанбаатар хотод хэрэглэж байгаа усны дундаж хэрэглээ 180-аас 185 мянган м3. За оргил ачааллын үе буюу баярын өдрүүдээр үүнээс илүү нэмэгддэг. Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайнд 221 мянган м3 усыг Улаанбаатар хотын хэрэгцээнд нийлүүлсэн байх жишээтэй. Хорооллууд их баригдаж байна, хүн амын суурьшил их бий болж байна. Үүнийг дагаад хэрэглээ нэмэгдэж байна.

Орон сууцны айлуудаас гадна гэр хороолол руу усны нийлүүлэлтийг өдөртөө ямархуу байдлаар хийдэг вэ?

Гэр хорооллын усны үйлчилгээг дотор нь 2 ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Нэг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байр. Алслагдсан шугам сүлжээ хүрээгүй газруудаар яаж усыг түгээх юм бэ гэхлээрээ нөгөө шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байруудаасаа машинд ус ачаад, машинаар ачаад хүргэж өгдөг. Шугам сүлжээнд холбогдсон 340 гаруй ус түгээх байр, зөөврөөр түгээж байгаа 370 гаруй ус түгээх байрууд байна. Зөөж байгаа машинууд нь 7 хоног болгон сангийн ариутгалд ордог.

Усны үнийн хувьд ямар байдаг вэ?

Усны үнэ Монгол Улсад бол маш хямд байдаг. Зөөврөөр бид нар нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд бид нар 40 төгрөгийн зардал гаргадаг. Өөрөөр хэлбэл 38 төгрөгийг алдагдал хүлээгээд ажиллаж байна. Гэр хорооллын үйлчилгээн дээр нэлээн их алдагдлыг хүлээж байгаа ч бидний үндсэн үүрэг бол усыг хэрэглэгчдэд зайлшгүй хүргэж өгөх ёстой гэдэг байр сууриа баримтлан ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Финландын цанын харайлтын шигшээ багийн дасгалжуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас "Милано-Кортина 2026"-оос нутаг буцлаа
    1 мин
  • СХД-ийн 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
    27 мин
  • “ГОЛЫН ЦААНА” БА “МЭРИГИЙН ӨРӨӨ”
    1 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит үйлдвэрийн удирдлага, менежментийг ил тод, хариуцлагатай хэрэгжүүлсний бодит үр дүнг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн жишээн дээрээс харж болохыг онцоллоо
    1 цаг 53 мин
  • Н.Одхүү: Зөөврөөр нэг литр усыг 2 төгрөгөөр борлуулдаг. Зөөвөрлөхийн тулд 40 төгрөгийн зардал гаргадаг
    1 цаг 55 мин
  • АНУ-ын тамирчин Илья Малинин түүхэн амжилт гаргаж, 50 жилийн турш хориглогдож байсан “backflip” буюу арагш эргэх үсрэлтийг олимпын тайзнаа дахин амилууллаа
    3 цаг 19 мин
  • Италийн шорт-трекийн домогт тамирчин Арианна Фонтана Милано-Кортина 2026-ийн эмэгтэйчүүдийн 500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
    3 цаг 29 мин
  • Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
    3 цаг 48 мин
  • Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
    4 цаг 31 мин
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
    4 цаг 50 мин
  • IEM Krakow 2026 тэмцээн нь Counter-Strike-ийн Major бус ангиллын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй тэмцээнээр тодорлоо
    4 цаг 53 мин
  • The MongolZ болон "Aurora Gaming"-уудын өндөр амжилт гаргах боломжтой  "Esports Nations Cup" зарлагдлаа
    4 цаг 56 мин
  • 1999 онд Бүгд Найрамдах Бразил улсад зохион байгуулагдсан COP3-ын үр дүн юу байв?
    5 цаг 0 мин
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн өсвөр насны охин Ким Жү Э-г залгамжлагчаараа сонгожээ
    5 цаг 1 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр сар шинээр хашаагаа нээхийг уриаллаа
    5 цаг 23 мин
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    7 цаг 35 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    7 цаг 47 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    8 цаг 24 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    9 цаг 1 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    9 цаг 9 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК