
2. Д.Анхзаяа, 15 настай



"Гүнж" төв ТББ-аас хоёр жил тутамд Охидын манлайллын хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Охидын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Гүнж" төв ТББ-аас хоёр жил тутамд Охидын манлайллын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тав дахь удаагийн хөтөлбөрөө 2025 оны аравдугаар сарын 11-нээс 2026 оны гуравдугаар сарын 8 хүртэлх хугацаанд хэрэгжүүллээ. Охидын манлайллын хөтөлбөрт хамрагдсан охид хүний эрх, жендерийн тэгш байдлын талаар сургалтад хамрагддаг байна. Улмаар багт хуваагдаж нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлдэг ажээ. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан 18 охин гурван багт хуваагдан өөр өөр чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн байна.
"Гүнж" төвөөс зохион байгуулдаг Охидын манлайллын хөтөлбөрт хамрагдсан "Magnetic girls" баг "Миний дотоод ертөнц" сэдвээр 12-16 насны охидын дунд гар зургийн уралдаан зарлажээ. Уг зургийн уралдаанаар охид аав ээж, найз нөхөд, нийгэмдээ юу хэлэхийг хүсэж байгааг хүргэхийг зорьсон байна. Уралдаанд ирсэн бүтээлүүдээр өнгөрсөн бямба гаригт "Contemporary art gallery"-д үзэсгэлэн гаргаж, байр эзэлсэн бүтээлүүдэд шагналыг нь гардуулсан юм.
Magnetic girls" багийн гишүүн А.Жаргалан "Охидын манлайллын хөтөлбөрт хамрагдсан охид гурван багт хуваагдаж төсөл хэрэгжүүлсэн. Манай баг охидын дунд гар зургийн уралдааныхаа дүнгээ гаргаж шагналаа гардууллаа. Бид хандивын аян зохион байгуулж энэхүү уралдааныг зохион байгуулах төсвөө өөрсдөө босгосон. Зургийн уралдааныг охидын дотор юу болж байгааг харуулах зорилгоор зохион байгуулсан. Тиймээс уралдаанд оролцсон охид өөрсдийнхөө дотоод хүнийг харуулсан зургууд ирүүллээ. Уралдаанаа нэг сар гаруйн өмнө зарласан. Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 92 зураг ирсэн. 92 зурагнаас таван зурганд тусгай байрын шагнал олгож нийт найман зургийг нь байр эзлүүлсэн. Уралдааны шүүгчээр Монгол Улсын гавьяат барилгачин, зөвлөх архитектор Н.Бат-Эрдэнэ, дүрслэх урлагийн багш, боловсролын тэргүүний ажилтан, зураач Б.Мөнхбүрэн ажилласан" гэлээ.
"Миний дотоод ертөнц" зургийн уралдаанд эхний гурван байр эзэлсэн бүтээлийг танилцуулъя.
1. У.Энхжин, 16 настай

2. Д.Анхзаяа, 15 настай

