Дайны нөхцөл байдлаас хамааран Евро-5 стандартын АИ92 автобензиний үнэд өөрчлөлт орж магадгүй талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дайны нөхцөл байдлаас хамааран Евро 5-ын бүх төрлийн бүтээгдэхүүний үнэд хөдөлгөөнүүд орно. Дэлхий даяараа л ийм нөхцөл байдал руу орчихлоо. Үнийн зөвлөлийг маргааш хуралдуулах чиглэл өгчихсөн байгаа. Үнэд ямар өөрчлөлт гарах талаар тооцоолол хийнэ" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр зарим шатахуун түгээх станцуудад Евро-92 автобензиний үнэ нэмэгджээ.
Тухайлбал, Өнөөдөр "Сод Монгол" ШТС-д Евро-92 автобензиний үнэ 2690 байснаас 2960 болж нэмэгдсэн байна. Харин Петровис, Шунхлай ШТС-уудын үнэ цагаан сарын урамшуулал дуусаж гуравдугаар сарын 1-нээс Петровис ШТС-д 2990 төгрөг, Шунхлай ШТС-д 2970 төгрөгийн үнэтэй байна.























































