Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно

2026-3-09
0
ЖИРГЭХ

Гандан орчимд 1.8 га газрыг чөлөөлж тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах болон айлуудыг газан хэрэглээнд шилжүүлж байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлээс Ганданд 55 айлын газрыг чөлөөлж, ногоон байгууламж болгох ажлыг 2025 онд эхлүүлсэн. Гандангийн зүүн хаалганаас доош буусан тохижилтууд хийж, гүүрэн байгууламжаар Урт цагаан хүрэх зураг төслийг гаргасан. Өнөөдрийн байдлаар 40 гаруй айлын газрыг нөхөх олговортой чөлөөлсөн. Үнэлгээ оруулахгүй байсан 3 айлтай ойлголцож, дахин үнэлгээ хийж байгаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүхэн эртний барилга Гандан хийдийг тойрсон томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй болох аж.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Гандан орчим нийт 55 га газартай. 5-10 жилийн хугацаанд Ганданг чөлөөлж, хотын төвдөө ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Тухайн хэсэгт зөвхөн төв Гандан л үлдэнэ. Хотын төвд Гандан орчим гэр хороолол хэлбэрээрээ байх нь зохимжгүй. Японы Токио хот эзэн хааны ордноо тойрсон том цэцэрлэгт хүрээлэнг хийхдээ 100 жил болсон гэж хот төлөвлөгч нар хэлдэг. Иймэрхүү жишээнүүд дэлхийн хотуудад байдаг. Мөн Гандан орчим хөрсний бохирдол ихтэй. Удахгүй НИТХ-аар чөлөөлөх тогтоолыг батлуулна” гэлээ.

Энэ жил мөн Ногоон нуурт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Өнөөдрийн байдлаар Баянгол, Чингэлтэй дүүрэгт 3000 орчим айлыг хийн түлшинд шилжүүлсэн аж. Дөрөвдүгээр сард 5000 айлыг хийн түлшинд шилжүүлж дуусна. Ирэх жилээс нийслэлээс дулаалга хийж өгөхгүй. Гэрээ өөрсдөө дулаалсан айлуудад газ суурилуулж, дэмжлэг мөнгө өгнө. Хийн түлш хэрэглэснээр агаарын бохирдолгүй, тэр айл аятай тухтай амьдрах боломжтой. Газан плитка дээр хоолоо хийх учраас цахилгаанд хэмнэлттэй. Намраас хавар хүртэлх галлагааны улиралд 900 мянган төгрөгийн дэмжлэгийг хийн түлшинд шилжсэн өрхүүдэд олгож байгаа. Сарын хэрэглээндээ хүрээгүй хэмнэлт үүсгэсэн айл ч Ганданд байсан. Гэрт байгаа айлууд нүүрс түлсэнтэй ялгаагүй зардал гарч байгааг ч хэлж байсан. Тавдугаар сарын 1-нээс өмнө харьяа хороондоо хандаж, гэрээ дулаалсны дараа газын хэрэглээнд шилжих хүсэлтээ өгч болно. Ирэх жил 20-30 мянган айлаас газанд шилжих хүсэлт ирүүлэх магадлалтай байгааг хотын дарга Х.Нямбаатар хэллээ.

Геодези, усны барилга байгууламжийн газраас Сэлбэ голын ай сав халих болон шар усны үерээс сэргийлж бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бэлтгэл ажил эхэлсэн. ТЭЦ-2-ын үнсийг зөөж, дөрөвдүгээр сарын 1-нээс газар шорооны ажил, үүний араас барилга угсралтын ажил хийгдэнэ. Ажиллах хүчний квотыг баталсан. Туулын хурдны замын ажил эхэлсэн. Ажиллах хүчний квотыг мөн баталсан зэрэг мэдээллүүдийг хотын дарга Х.Нямбаатар өглөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
"Евро-5" стандартын АИ92 автобензиний үнэ нэмэгдлээ
“Investment and Trade Agency Week” арга хэмжээ эхэллээ
Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
    25 мин
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
    36 мин
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
    1 цаг 15 мин
  • "Евро-5" стандартын АИ92 автобензиний үнэ нэмэгдлээ
    1 цаг 28 мин
  • “Investment and Trade Agency Week” арга хэмжээ эхэллээ
    1 цаг 38 мин
  • Ойрын 5-10 жилд Гандангийн 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн болгоно
    1 цаг 53 мин
  • Энэ оны ЭЕШ зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд болно
    2 цаг 42 мин
  • Барселона клуб Атлетик Бильбао багийг хожсоны дараа Ла Лигийн тэргүүн байраа бататгаж, онооны зөрүүгээ дөрвөн оноо болгож нэмэгдүүллээ
    2 цаг 48 мин
  • "Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах саналыг ажлын хэсэг хэлэлцлээ
    3 цаг 11 мин
  • Норвеги дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болсон дэлбэрэлтийг "террорист халдлага" гэж үзэж байна
    3 цаг 28 мин
  • Автобусны 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилжээ
    3 цаг 36 мин
  • Олимпын Таеквондогийн ААШТ Монгол Улсад анх удаа болно
    3 цаг 42 мин
  • Цасан шуурганд нэрвэгдэн амь эрсэдсэн иргэдийн ар гэрт очиж эмнгэнэл илэрхийлэв
    4 цаг 24 мин
  • Ираны дайны улмаас газрын тосны үнэ 110 ам.доллараас давж, хувьцаанууд унав
    4 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Монгол Улсад янжуур тамхи, электрон тамхи импортлогчдын лобби хүчтэй явагдаж буй илрэлүүд
    4 цаг 29 мин
  • Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд
    4 цаг 33 мин
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
    4 цаг 59 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
    5 цаг 12 мин
  • Орон нутгийн лабораториуд “D-LAB” цахим бүртгэлийн системд шилжлээ
    5 цаг 18 мин
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
    5 цаг 18 мин
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • УБЦТС: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Музей үзэх шинэ МООД
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • "Ямааны хоол", "Хортой" зэргээр хэлүүлж байгаа ЛИЛИ буюу сараана цэцгийн тухай бид юу мэдэх ёстой вэ?
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Улсынхаа Ерөнхийлөгчийг үл тоож буй Улсын арслан Э.Оюунболд
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАРАХ гэж байгаа, сумын начин Т.Нямжаргалын тухай 24 баримт
  • ЗГ: Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ
  • Охидын эрүүл энх өсөж торних, аз жаргалтай ирээдүйг ерөөдөг "Хинамацүри" буюу "Охидын баяр" өнөөдөр тохиож байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Монгол тахь, мазаалайг багтаасан дэлхийн хамгийн ховор 24 амьтдын жагсаалт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэл удирдагчийнхаа өшөөг Израилаас авав
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Бөх цөөн төрдөг МОРЬ жилд мэндэлж гоц амжилт үзүүлсэн ОНЦЛОХ 24 бөх
  • Н.Алтанхуяг: Надад шунал тачаалдаа хөтлөгдөн шийдвэр гаргаж байсан нэг ч тохиолдол байхгүй
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
24 баримт
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК