
Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилжээ. Нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг бөгөөд судалгаан дээр үндэслэн дээрх 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчилж байгаа аж.
Нэршилд өөрчлөлт орсон автобусны чиглэлүүдийн маршрут, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй, зөвхөн чиглэлийн өмнөх үсэг өөрчлөгдөж байгаа. Жишээ нь: Ү:20 байсан бол Ч:20 болж өөрчлөгдөжээ.
























































