
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын Мэргэжлийн Холбоо хамтран зохион байгуулж буй “Tourism Week–2026” үндэсний чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ.
2026 оны 3 дугаар сарын 9‑нөөс 15‑ны өдрүүдэд Төрийн ордонд болох энэхүү чуулганд Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (UNWTO), Japan International Cooperation Agency (JICA), Korea International Cooperation Agency (KOICA), Өмнөд Солонгосын аяллын байгууллагууд болон The Nature Conservancy зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын төлөөлөгчид оролцохоор төлөвлөжээ.
Чуулган нь аялал жуулчлалын салбарын төлөвлөлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах, салбарын хөгжлийн бодлого боловсруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.






















































