
Цаг уур, орчны шинжилгээний газар нь 21 аймаг дахь Байгаль орчны шинжилгээний лабораториуддаа өөрсдийн хөгжүүлсэн D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг 2026 оны 03 дугаар сараас эхлэн нэвтрүүллээ.
Энэхүү системийг нэвтрүүлснээр Лабораторийн чадавхад тавигдах MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдэж, хэрэглэгчид өөрийн өгсөн хүсэлтийн явцыг цахимаар хянах боломжтой болж байна. Төлбөр төлөх олон боломжит хувилбарыг бий болгосноор цаг хугацаа хэмнэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм. Та бүхэн https://dlab.weather.gov.mn/ хаягаар цахим үйлчилгээг аваарай.






















































