
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хил хамгаалах Ерөнхий газар хамтран дүүргээс хэрэгжүүлж буй “Эх оронч цэрэг-2028” бодлогын арга хэмжээ, дүүргийн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хүрээнд тус сургуульд хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох зорилго бүхий “Эх оронч сурагч” арга хэмжээг дүүргийн ерөнхий боловсролын 13 ахлах сургуулийн 250 гаруй ахлах сангийн сурагчидтай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр сурагчид Хил хамгаалах байгууллагад ашиглагдаж буй орчин үеийн зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж болон Хилийн цэргийн музей, Хил хамгаалах Ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсан юм.

Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу сурагчдад Хил хамгаалах Ерөнхий газрын Хилчдийн сэтгэл судлалын төвийн дарга, хурандаа Б.Цэдэндорж “Эх оронч байх тухай” яриа таниулга, Хилийн хамгаалах байгууллагын түүхэн танилцуулгыг хийсэн юм.
Арга хэмжээний төгсгөлд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн зочид, сурагчдад урлагийн тоглолт үзэж сонирхууллаа. “Эх оронч сурагч” арга хэмжээ нь 2 байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлсэн, сурагчдын танин мэдэхүй, түүхийн мэдлэг болон эх оронч сэтгэлийг нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

























































