
10.00 ЦАГТ Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид болон бодлого тодорхойлогчдыг нэгтгэсэн “Change Makers Summit” арга хэмжээ "Шангри-Ла" зочид буудалд эхэлнэ.
11.00 ЦАГТ Ардчилсан намаас Төрийн ордонд Туулын хурдны зам төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, нийслэл хотын төсвийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 ЦАГТ "Улаанбаатар-2026" боксын Ази тивийн АШТ "Аса Арена"-д болно.
13.00 ЦАГТ МУЭ-ийн гишүүн, зураач Н.Ринчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
14.00 ЦАГТ “Их Монгол улсын харьяат хүмүүс: Нэр, хоч” лекц “Чингис хаан” үндэсний музейн хурлын их танхимд болно.
14.30 ЦАГТ “Монголын түүхч нар монголын түүхийг хэрхэн бичиж ирсэн нь: XX зууны эхний хагасын түүх бичлэг ба шинжлэх ухаан” цуврал семинар МУИС-ийн II байранд болно.




















































