
Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны хуралд ирэх үеэрээ сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: Өнгөрсөн жил 2000-3000 тонн нөөцийн махыг зах зээлд гаргалгүйгээр наадамтай золгосон. Харин Ерөнхий сайд Г. Занданшатар тухайн үед нөөцийн махыг 1-р сараас эхлэн худалдаанд гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу нийлүүлэлт хийсэн ч Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлын нөлөөгөөр нөөцийн махны үнэ 1000–2000 төгрөгөөр өссөн. Одоо дахиж мах яримааргүй байна. Аудит, нөөцийн махтай холбоотой ажлын хэсгийн шалгалт, кибер асуудлууд, нийслэлийн төсвийн сонсгол, томоохон төслүүдийн хяналт шалгалтыг Авлигатай Тэмцэх Газар хийж байгаа. Иймээс эдгээр асуудлыг хэсэгчлэн бус, нэг мөр цогцоор нь шалгаж, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байна" гэв.




























































Сэтгэгдэл (1)