
Макс Группийн Худалдаа, аялал жуулчлалын кластерийн шинэ төсөл болох олон улсын CHIMCKING ресторан 2026 оны 8 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод анхны салбараа нээж, Монголын хэрэглэгчдэд шарсан тахиа болон шар айрагны соёлыг шинэ өнгө төрхөөр танилцуулна.
Өмнөд Солонгосын Дэгү (Daegu) хотоос гаралтай CHIMCKING нь Солонгосын алдарт “Chimaek” шарсан тахиа болон шар айрагны соёлыг орчин үеийн ресторан, энтертайнментын концепцтой хослуулсан олон улсын сүлжээ ресторан юм.
CHIMCKING нь зөвхөн шарсан тахиагаар хязгаарлагдахгүй бөгөөд өвөрмөц амт, тусгай соус, чанартай бүтээгдэхүүн, найрсаг орчин, өндөр үйлчилгээний стандартыг нэг дор бүрдүүлсэн шарсан тахиа болон шар айрагны хослолыг хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлогтой юм.
CHIMCKING/ЧИМАКИНГ -ийн онцлог
-
Олон төрлийн өвөрмөц амт: Халуун ногоотой соус, чихэрлэг, исгэлэн, сармистай, сой соус зэрэг олон төрлийн тусгай соусаас өөрийн дуртай амтыг сонгон хэрэглэх боломжтой.
-
Төгс хослол: Гаднаа шаржигнуур, дотроо шүүслэг шарсан тахиаг тусгай соус болон хүйтэн шар айрагтай хослуулан санал болгоно.
-
Таатай, хөгжилтэй орчин: Найз нөхөд, гэр бүл, хамт олноороо тухлан сууж, амттай хоол болон хөгжилтэй уур амьсгалыг хамтдаа мэдрэх боломжтой.
ЧИМАКИНГ МОНГОЛ нь олон улсын брэндийн үндсэн концепц, бүтээгдэхүүний амт, чанарын стандартыг хадгалахын зэрэгцээ Монголын хэрэглэгчдийн онцлог, амтанд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийг зорьж байна.
Ийнхүү CHIMCKING нь Солонгосын жинхэнэ шарсан тахиа болон шар айрагны соёлыг Монголд шинэ өнгө төрх, амт, таатай, хөгжилтэй орчин, найз нөхөд, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх шинэ орчинг бий болгоно.
Зүгээр нэг шарсан тахиа биш. Амтны гайхамшиг — CHIMCKING.
















































