
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 2026 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
Н.Ү нь 2024 оны 6, 7 дугаар сарын үед хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын (дельта-9 тетрагидроканнабинол) агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 110.6 грамм хэмжээтэй ургамлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Н.Ү-г мөнгө угаах, хориглосон сэтгэцэд нөлөөт болисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 2 жил, 6 сарын хорих ял оногдуулсан байна.




















































