БАРИМТ 1
Тэрбээр 1993 оны тавдугаар сарын 28-нд төрсөн.
БАРИМТ 2
Биеийн өндөр 180 см.
БАРИМТ 3
Биеийн жин 130 кг.
БАРИМТ 4
Хөвсгөл аймгийн Бүрэнтогто сумын уугуул.
БАРИМТ 5
"Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээ, ҮБХИС, Эрдэм Үүд ХХК, Геодези усны барилга байгууламжийн газрын бөх.
БАРИМТ 6
2015 онд 22 насандаа Аймгийн начин цол хүртэж байв.
БАРИМТ 7
Улмаар 2017 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд долоо давж, аймгийн харцага Н.Жаргалбатад өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
БАРИМТ 8
Хойтон жил нь Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн начин Г.Бат-Оршихоор найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
БАРИМТ 9
Тэрбээр өнөө жилийн Улсын баяр наадмын нэгийн даваанд Сумын заан Б.Батгэрэлийг, хоёрын даваанд Аймгийн заан О.Чадалбатыг, гурвын даваанд Улсын начин М.Эрдэнэбатыг, дөрвийн даваанд Улсын начин Д.Төрболдыг, тавын даваанд Улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг давж Улсын начин цолтон болжээ. Улмаар зургаагийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид унасан юм.
БАРИМТ 10
Тэрбээр 2017 онд Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлжээ. Түрүүлэхдээ гурвын даваанд одоогийн Улсын өсөх идэр начин Б.Сосорбарамыг Сумын заан байхад нь, дөрвийн даваанд Аймгийн начин Д.Алтангэрэлийг, тавын даваанд Аймгийн начин Ц.Отгонбатыг, зургаагийн даваанд одоогийн Улсын начин Э.Сумъяабатыг Аймгийн начин цолтойд нь, үзүүр түрүүнд одоогийн Улсын харцага Г.Бадрахыг Сумын заан байхад нь тус тус хаяжээ.
БАРИМТ 11
Тэрбээр бөхийн өргөөнд хоёр түрүүтэй. Удаах нь 2018 оны Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан юм.
БАРИМТ 12
Дээрх барилдаанд түрүүлэхдээ тэрбээр тавын даваанд Аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэийг, зургаагийн даваанд Аймгийн арслан Ц.Адъяаг, долоогийн даваанд одоогийн Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэлийг, наймын даваанд Аймгийн хурц арслан Ө.Сүхбатыг давжээ.
БАРИМТ 13
Тэрбээр бөхийн өргөөнд гурван удаа үзүүр булаажээ.
БАРИМТ 14
Эхнийх нь 2022 онд болсон Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит барилдаан юм. Уг барилдаанд тэр одоогийн Улсын харцага, Аймгийн хурц арслан О.Наранбаатарыг долоогийн даваанд хаяж, улмаар талийг Улсын начин Ө.Батзулд Аймгийн хурц арслан байхад нь унажээ.
БАРИМТ 15
Удаах нь 2023 оны "Талх Чихэр" ХК-ийн "Хэвийн боовны баяр" уламжлалт барилдаан юм. Уг барилдаанд тэр долоогийн даваанд тухай үеийн Цэргийн заан, одоогийн Улсын харцага Ө.Батсуурийг хаяж, үзүүр түрүүнд одоогийн Улсын начин, тухайн үеийн Аймгийн хурц арслан Д.Төрболдод унаж байв.
БАРИМТ 16
Сүүлийнх нь 2025 оны Бүх цэргийн наадам юм. Уг наадамд тэр тавын даваанд Цэргийн начин "Аймгийн арслан" Г.Мөнх-Ёндонг, зургаагийн даваанд Аймгийн заан Б.Бадамдоржийг, долоогийн даваанд Аймгийн арслан "Улсын начин" Б.Өсөхбаярыг хаяж, үзүүр түрүүнд өнөө жил Улсын начин болсон Э.Мөнхбаатарт унасан юм.
БАРИМТ 17
Тэрбээр мөн 2024 онд болсон Ховд аймгийн Дарви сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд их шөвөгт шалгарсан.
БАРИМТ 18
Мөн 2024 оны 12 дугаар сард болсон "Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаанд их шөвөгт үлджээ.
БАРИМТ 19
Тэрбээр мөн сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд залуу бөхөөр барилдан хоёр удаа тав, нэг удаа зургаа давж байлаа.
БАРИМТ 20
Тэрбээр Хөвсгөл нутгаас ид барилдаж буй хоёр Баасанжавын нэг юм. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат Мөнхбаярын Баасанжав хүч түрэн гарч ирж байгаа билээ.
БАРИМТ 21
Тэрбээр Улсын цолтой хоёр Баасанжавын нэг. Нөгөө Баасанжав нь Архангай аймгийн Жаргалант сумын харьяат Улсын начин Готовын Баасанжав билээ.
БАРИМТ 22
Тэрбээр Хөвсгөл аймгаас төрөн гарсан 53 дахь Улсын цолтон болж байна.
БАРИМТ 23
Тэр мөн Хөвсгөлийн 29 дэх Улсын начин цолтон юм.
БАРИМТ 24
Харин Бүрэнтогтох сумаасаа мэндэлсэн дөрөв дэх Улсын начин цолтон юм. Бүрэнтогтох дөрвөн улсын цолтонтой. Түүнээс өмнө Улсын өсөх идэр начин Зэвгийн Пүрэвцэрэн, Улсын начин Пүрэвийн Магсаржав, Улсын начин Чимидийн Жүгдэрнамжил нар уг сумаас төрөн гарчээ.


















































