Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага

2026-8-27
0
ЖИРГЭХ

“Урьхан” Б.Чинбат өөрт нь ажилладаг хууль, шүүх, цагдаагийнхандаа үүрэг чиглэл өгч, В.Ганзориг гэх бизнес эрхлэгч залууд хилс хэрэг үүсгээд  шоронд хорьсон гэх мэдээлэл нийгмийн  дуулиан болчихлоо. Эрүүгийн рецедив гэдгээрээ олонд танигдсан, цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг “Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригийн лицензэт талбайг  дээрэмдэж  алт ухахын тулд бариад хориулчихсан нь олны дургүйцлийг төрүүлж байна.

Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, тус танхимын шүүгч Ч.Алдар, хөрөнгөжсөн тэрбумжсан хурандаа нарын эхэнд жагсдаг  “цээж”  Ууганбаяр, “пээдэг” Эрдэнэбаяр, “банхар” Батсайхан, Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, ЦЕГ-ын дэд дарга М.Батсайхан, Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг нар Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбатын даалгавраар бизнес эрхлэгч жирийн иргэн В.Ганзоригийг шоронд хорих үйл ажиллагаанд оролцоцгоосон нь нэр устайгаа зарлагдчихаад байгаа юм. “Дээрэмдүүлэхгүй” гэснийхээ төлөө шоронд хоригдсон хохирогч залуу тэдний нэрийг зарлаж шүгэл үлээгээд нэлээд хэд хоночихлоо.

“Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригийн 420 кг алтыг дээрэмдэж олборлочихоод ахиж дээрэмдэхийн тулд шоронд хориулжээ.

“Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлагын талаар хөндөхийн өмнө В.Ганзоригийг хэрхэн дээрэмдсээр өнөөг хүрсэн талаар нь цухас дурдъя. “Урьхан” Б.Чинбат 2022 онд В.Ганзоригоос 5 сая доллараар лиценз худалдан авч 140 кг алт ухаж  50 орчим тэрбум төгрөг олсон нь Монгол банкинд тушаасан алтны мэдээллээр нотлогддог. 5 сая долларыг төгрөгт хөрвүүлбэл 14 тэрбум давна.  Ингээд харахаар “Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригоос лиценз худалдаж авсан 14 тэрбум төгрөгөө бараг гурав нугалж олоод 36 тэрбумын цэвэр ашиг хийчихсэн гэсэн үг.

Эрүүгийн ертөнцөд рекетчин гэдгээрээ зартай  “Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригийн  эзэмшлийн талбай дах алтыг  ухаж 30 гаруй тэрбумын цэвэр ашиг хийснийхээ дараа 2025 онд ахиж “хамтарсан” байдаг. Мань эр энэ удаа В.Ганзоригийг цагдаагийнхан, улстөрчид, дарга нараар дарамтлуулж байгаад ахин гэрээ байгуулжээ. За тэгээд эзэмшлийнх нь талбайгаас 420 кг алт ухаад авчихаж. Б.Чинбатын “но” ингээд зогсохгүй. Дээрэм, шантааж хийж олборлосон  420 кг алтныхаа талыг нь л хуулийн дагуу борлуулжээ. Хуулиараа бол Монгол улсын нутаг дэвсгэрээс олборлосон алтыг төв банк болон арилжааны банканд лиценз эзэмшигч компанийн нэрээр тушаах ёстой. Гэтэл Б.Чинбат 220 кг алтыг  ямар ч тусгай зөвшөөрөлгүй компанийн нэрээр нэгэн арилжааны банканд тушаасан байдаг. Шуудхан хэлэхэд мань эр хууль зөрчсөн үйлдэл хийсэн байгаа юм. Гэхдээ энэ асуудал бидний хөндөж буй өнцөгтэй шууд холбогдохгүй учраас орхиё. Шалгадаг газрууд нь анхаарвал бас л том “но”.

Одоо “Урьхан” Б.Чинбатын “но” руу эргээд оръё. Мань эр үлдсэн 200 кг алтаа Монгол улсын хуулийг ноцтой зөрчиж хар зах зээл дээр борлуулсан аж. Хятад руу хулгайгаар зарсан байх ч өндөр магадлалтай юм билээ. Энэ бол шууд утгаараа Эрүүгийн гэмт хэрэг. Товчхондоо Монгол улсын эдийн засгийн, валютын бодлогын эсрэг маш том гэмт хэргийг “Урьхан” Б.Чинбат гэгч нөхөр торох ч үгүй үйлдсэн болж таарч байна.

Түүнд Монголын хууль үйлчилдэггүй шалтгааныг нь өмнө цухас дурдсан. Тэр цагдаа, шүүх, прокурор гээд хууль хүчний бүх шатны байгууллагад өөрийн гэсэн хүнтэй болж мафийн картел угсарсан учраас төдийгөөс өдий хүртэл үйлдсэн дээрмийн гэмт хэрэгтээ  огт ял хүлээгээгүй даналзаж яваа юм.

Одоо дараагийн ноцтой асуудалд таны анхаарлыг хандуулъя. “Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг дарамталж байж талбайгаас нь олборлосон 420 кг алтыг зах зээлийн ханшаар тооцоход 250 орчим тэрбум төгрөг болно. Ингээд харахаар мань эр В.Ганзоригийн талбайгаас нийт дүнгээрээ 300 гаруй тэрбум төгрөгийн алт ухаад авчихаж. Бодит байдал ийм байхад Монголын Пабло Эскобар-“Урьхан” Б.Чинбат “Би В.Ганзоригт 5 сая доллараа хулхидуулсан” гэсэн гомдол гаргачихсан тууж яваа. “Урьхан” Б.Чинбат иргэн В.Ганзоригийн компанийн эзэмшлийн талбайгаас нь алт ухаж 300 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийчихээд 5 сая доллар буюу 14 тэрбумаар хохирсон гэсэн гомдол гаргаж хориулсан гээд төсөөл дөө. Үүнийг хууль мэдэхгүй энгийн нэгэн ч дээрмийн сэдэлтэй шантааж болохыг төвөггүй олоод харчихна.

Шуудхан хэлэхэд Монголын цагдаа ийм инээдэмтэй ч гэх үү эмгэнэлтэй ч гэхүү  худал “гомдол”-д итгэж жирийн нэг бизнес эрхлэгч залууг бариад хорьчихсон байна. Мэргэшсэн рекетчин “Урьхан” Б.Чинбат гэдэг нөхөр хууль хяналтын байгууллагад картел угсарчээ гэж хэвлэлүүд онцолж мэдээлээд байгаа нь цаанаа ийм учиртай. Гэрээ байгуулж, наймаа тохирч  өгсөн мөнгөө хорь дахин нугалаад авчихсан хүнийг Монголын шүүх “Хохирчихжээ” гэж үзээд алх цоьчихсон байх юм. Эсрэгээрээ дээрэмдүүлж хохирсон  иргэнийг бариад хорьчихож. Хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийн цаана ийм л увайгүй үнэн нуугдаж байна.

Хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу хийсэн Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага

Хууль, шүүх, цагдааг худалдаад авчихсан гэмт хэрэгтэн, дээрэмчний угсарсан картел хорь, гучин жил Монголын нийгмийг атгасаар өнөөг хүрсэн нь гашуун ч гэсэн бодит үнэн.  Тэр утгаараа ийм хэрэгт баримт олддоггүй зовлон бий. Тэгвэл манай редакцид нэг баримт ирлээ. В.Ганзоригийг хорих шийдвэр гаргасан шүүгч Ч.Алдарын андуурсан мэссэжийн скрийншотыг та харж байна. Энэ бол “Урьхан” Б.Чинбатын хууль хүчнийхэн дунд угсарсан картелийн гишүүдийн нэг болох Ч.Алдар шүүгчийн хөрөнгөжсөн хурандаа руу хийсэн “андуурсан” дуудлага.

Бидний харуулж буй вайберын скрийншотоос Ч.Алдар шүүгч 10 цаг 02 минутанд видео дуудлага хийсэн нь тод харагдана. Дараа нь 10 цаг 55 минутанд ахиад дуудлага хийсэн байгаа юм. Түүнийг хоёр удаагийн missed call хийснээс яг хоёр цагийн дараа утасны эзэн “Одоогоор  утсаа авах боломжгүй учир бичээрэй” гэсэн утгатай хариуг текстээр өгснийг та харж байна. Гэтэл удаа дараа видео болон жирийн дуудлага хийсэн Ч.Алдар шүүгч “Уучлаарай дугаар андуурсан байна” гэсэн хариу өгөөд таг болжээ. Утасны эзэн утсаа аваагүй хоёр цагийн хугацаанд  Ч.Алдараас “андуурчихлаа” гэх мэссэж огт ирээгүй, бүр хэд хэдэн удаа дуудлага хийсэн гэдгийг зориуд тодотгоё. Тэгэхээр мань шүүгч  “Мэссэж бичээрэй, ярих боломжгүй” гэнгүүт сэжиг дохио аваад  “андуурчихжээ” гэсэн мэссэж бичсэн болж таарч байна.

Ч.Алдар шүүгчийн андуурсан дуурдлага хийсэн дугаар бол 99119797. Энэ дугаарыг цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нарын нэг “Цээж” хочит Ууганбаяр барьж байсан юм. “Цээж” Ууганбаяр тухайн дугаарыг барихаа больсон үед нь Ч.Алдар шүүгчийн “андуурсан дуудлага” ороод ирж. Тэр дуудлагын баримтыг та яг одоо харж байна. Ч.Алдар шүүгч картелийнхаа бас нэг гишүүн болох “цээж” Ууганбаяр хурандаа руу андуурч дуудлага хийгээд баригдчихсан гэсэн үг.

Вайберын скрийншотыг ахиад сайн анзаарцгаая. Шүүгч Ч.Алдар эхлээд видео дуудлага хийсэн байгаа биз. Жирийн дуудлага биш, вайбер гээд нууцлал өндөр апп-аар дуудлага хийнэ гэдэг бол ихээ нууц, “но”-той ноцтой  юм ярих гэж байсан гэсэн үг. Ярих ярихдаа видео дуудлага хийсэн нь бүр том нууцыг ихэд дотночлон ярих гэж яарсны шинж.

Товчхондоо маш ойрын харилцаа үүсгэсэн хүмүүс вайбер апп-аар видео дуудлага хийлцдэг. Араас нь missed call хоёр ч дарааллан хийж байгаа нь андуурсан дуудлага огт биш гэдгийг нь өлхөн баталчихаж байна.

Ингэтлээ андуурна гэж угаас байхгүй. Ямар ч гэнэн хүн үүнийг андуурсан дуудлага гэж харахгүй. Тэгээд бүр 99119797 гэсэн дугаар руу шүү. Андуурах аргагүй, эндүүрэх боломжгүй дугаар шүү дээ. Тэгээд бүр “Урьхан” Б.Чинбатын угсарсан дээрмийн том картелийн чухал гишүүн шүүгч хүн ингэж андуурч дуудлага хийнэ гэж байхгүй.

Хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяраас 99119797  дугаараа буцаагаад авчихсан иргэн гэнэтхэн л  “Алдар” гэсэн  дуудлага ирэнгүүт ажилтай байсан учраас аваагүй аж. Зав чөлөө гарангуут нь хоёр цагийн дараа “Бичээрэй, би завгүй байна” гэсэн хариу өгчээ. Яг тэр үед Ч.Алдар сэжиг авчихсан хэрэг. Видео дуудлага хийнгүүт нь ихэд дотночлон аваад ярьдаг хөрөнгөжсөн хурандаа нь хөндийдүү дипломат хариу текстээр бичихээр шүүгч байтугай хэн ч сэжиг авах нь ойлгомжтой. Сэжиг авсан шүүгч “цээж” Ууганбаяртай холбогдож дугаараа барихаа больсныг нь мэдээд тээр хойно, хоёр цагийн дараа  “Андуурчээ” гэж бичсэн болж таарч байна.

Ч.Алдар “Урьхан” Б.Чинбатын захиалгаар В.Ганзоригийг хорих шүүгчийн захирамж гаргасныхаа дараа “цээж” Ууганбаяр руу “Би ажлаа хийчихлээ шүү” гэсэн утгатай мэссэж явуулсан баримт АТГ-т очсон гэх мэдээллийг эх сурвалж хэлж байсныг энэ дашрамд зориуд онцолъё.

Шүүгч хүн ингэж болдог юм уу, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Ерөнхий сайд Н.Учрал аа. Монгол төрийн нэрийн өмнөөс алх цохидог хар нөмрөгтэй шүүгч хүн гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч дээрэм хийж хөлжснөөрөө нийгэмд зартай  цагдаагийн хөрөнгөжсөн хурандаатай нууц апп болох вайбераар ийм дотно дуудлагууд хийж болдог юм уу, Хууль зүйн сайд С.Амарсайхаан. “Урьхан” Б.Чинбатыг хонгил, картел угсарсан дээрэмчин болохыг түүнд дээрэмдүүлсэн хохирогч нэртэй зүстэй нь  зарлачихлаа. Монголын шүүх, цагдаа эрүүгийн зартай дээрэмчинд үйлчилдэг болохыг баталсан энэ мэт олон баримт манай редакцид ирсээр байна. Ийм ноцтой баримтууд дэлгэгдсээр байхад дуугүй суусаар байх юм уу, төрийн гурван өндөрлөг өө, Хууль зүйн сайд аа, ЦЕГ-ын дарга аа, Монгол Улсын Ерөнхий прокурор оо!!!

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
“Урьханы Б.Чинбатыг хуулийнхан хамгаалж байна” гэх мэдээллийг өнөөдрийн ЦЕГ-ын хэвлэлийн хурал батлав
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • үнэн2 (103.111.68.2)
    цагдаагийн дарга нар бизнесийнхний талд ажиллаж мөнгө цохьдог нь нууц биш ялангуяа дүүргийн цагдаагийн дарга барилгын компаниудын баян захирлуудад үйлчилж иргэдийг хохироож ирсэн
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    48 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    51 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    55 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    1 цаг 4 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    1 цаг 12 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    13 цаг 32 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    17 цаг 1 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    17 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    17 цаг 15 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    17 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    18 цаг 38 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    18 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    19 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    20 цаг 16 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    20 цаг 25 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    20 цаг 59 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    21 цаг 7 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    21 цаг 19 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК