
АН-ын удирдлагууд УИД-ийн урд байрлах бичиг хэргийн үзэсгэлэн худалдааны талбайд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монголын төр нэг бол сүртэй, хүчтэй рийл хийдэг дарга нар, үгүй бол алиа марзан байдлаар асуудалд ханддаг хэдэн дарга нартай л боллоо. Ард түмэн хүүхдүүддээ хичээлийн хэрэгслийг нь авч өгөхөд хүндрэлтэй болсон. Хэрэглээний зээл авч хичээлийн хэрэгслийг нь бэлдэж байна. Хүүхдээ сургуульд явуудах асуудал хүнд болчихлоо. Зээл гэдэг бол сонголт байх ёстой. Гэтэл Монгол Улсын хэмжээнд зээл гэдэг бол хэрэгцээ болчихлоо. Энэ нь өөрөө төрийн бодлого буруу байгааг хэлж байна. Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд Н.Учралын засгийн газрыг огцруулъя гэж байгаа юм" гэв.






















































