Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЦЕГ-ын хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нар болон “Урьхан” Б.Чинбатын талд илт ажиллаад эхэлчихлээ, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!

2026-9-02
0
ЖИРГЭХ

-ЦЕГ-ын дарга Ж.Болдоос цагдааг цэвэрлэх үүрэг авсан ЦЕГ-ын ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга “Урьхан” Б.Чинбатад үйлчилсэн цагдаа нарыг шалгахын оронд мафижсан цагдаа нарыг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөн мөшгиж байна-

“Урьхан” Б.Чинбаттай хамтарч жирийн иргэн В.Ганзоригийг шоронд хийсэн хөрөнгөжсөн хурандаа, цагдаа, шүүгч нарын мафи нэр зүстэйгээ зарлагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Хууль зүйн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга Ж.Болдод  цагдааг цэвэрлэх даалгавар өгч, Ж.Болд генерал тэр даруйд нь цагдаад цэвэрлэгээ хийж эхлээд буй. Одоогоор цагдаагийн том албан тушаалтай гурван хүнийг ажлаас нь чөлөөлөөд байна.

Яг энэ үед Монголын цагдаад нэгэн хачирхалтай үйл явдал өрнөөд эхэлчихлээ. Хөрөнгөжсөн хурандаа нарын нөлөөгөөр “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон “но”-той цагдаа нарыг шалгах даалгавар авсан ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нарыг биш тэдний булхайг илчилсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлээд эхэлчихэж. Мань эрд “Урьхан” Б.Чинбатын халаасанд орсон хөрөнгөжсөн хурандаа, цагдаа нарыг шалгах бодол огт алга гэдэг нь эндээс харагдаж байна.

Хурандаа Б.Баттулга цагдаа дах рецедивтэй хамссан картелийг баримттайгаар дэлгэсэн  сэтгүүлчдийг мөрдөс зүүсэн төрийн цагдаа нараар дарамтлуулаад эхэлснийг мэдсэн үү ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Цагдаа нар Б.Баттулгын даалгавраар сэтгүүлчдэд “Хэдэн төгрөг хэнээс авч Урьхан Б.Чинбатын эсрэг юм бичсэн бэ” гэх мэт утгагүй, ойлгомжгүй  асуултууд тавьж, “Байцаалтад ирэхгүй бол албадан баривчилна” гэх мэтээр дарамталж  эхэлснийг сонссон уу, С.Амарсайхан сайд аа.

Аль хуучин нийгмийн үеэс гэмт хэрэгтний замналаа эхлүүлсэн Б.Чинбат гэдэг рецедив нөхөр шүүх, цагдаад картел угсарсан гэх мэдээлэл бол олны анхааралд байх ёстой ноцтой өнцөг. Тэр утгаар нь хэвлэл мэдээллийнхэн энэ сэдвийг барьж авч, асуудал хөндсөн нийтлэл, сурвалжлага бэлтгэн хүргэж буй гэдгийг  хурандаа Б.Баттулгад онцлон сануулъя. 

Ж.Болд генерал цагдааг цэвэрлэ гэсэн үүргийг ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулгад өгсөн. Харамсалтай нь мань эр даргаасаа авсан тушаалыг урвуулан ашиглаж,  цагдаагийн хөрөнгөжсөн хурандаа нартай холбоотой ноцтой баримтууд дэлгэсэн сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэхээс өөр ажил хийхгүй байна. Таны доор ажилладаг Мөрдөн байцаах хэлтсийн чинь дарга цагдаагийн нэр төрийг цэвэрлэх, бохир цагдаа нартай тэмцэх ажлаа нэг иймэрхүү өнгөтэй хийж явна, Ж.Болд дарга аа.

ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баттулга сэтгүүлчдээс гадна хохирогчдын өмгөөлөгч нарыг хуйгаар нь дарамтлах ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл чих дэлсч байна. Хачирхалтай нь  эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат зүгээс явуулж буй худал мэдээ, гүтгэлэгт хурандаа Б.Баттулга огт ач холбогдол өгөхгүй байгаа аж.

Ж.Болд дарга аа, С.Амарсайхан сайд аа та хоёрын цагдаад хийж буй их цэвэрлэгээг хамар дор чинь ажилладаг Б.Баттулга гэдэг хурандаа ингэж самарч байна. Мань эр арай  “Урьхан” Б.Чинбатын мафийг Монголын цагдаад эргэж сэргээхээр улайрч байгаа юм биш биз. Ингэж хардахаас аргагүй үйл явдлууд хөврөөд буйг Хууль зүйн сайдад онцлон сануулъя.  

Гэмт этгээдтэй хамтарсан шүүх, хуулийн картел анх удаа нэртэй устайгаа задарсан учраас хэвлэлийнхэн зоригтойгоор баримт дэлгэж байна. Б.Баттулга хурандаа шиг цагдаагийн хурган дарга нар баримт дэлгэсэн сэтгүүлчдийг энэ мэтээр мөрдөж мөшгүүлээд байвал авлигын том сүлжээг илчилж бичих хэвлэл үгүй болно. Тийм цаг ирвэл  Монгол мафижсан улсын тоог нэгээр нэмж, сүйрлийн зам руугаа “шааригдана”. Авлига бол эдийн засагт эргэлдэх ихэнх мөнгийг цөөхөн хэдэн хулгайч луйварчны халаасанд аваачаад хийчихдэг, бүхэл бүтэн улсын иргэдийг бултаар нь ядууруулж туйлдуулдаг асар аюултай гэмт хэрэг.

Хууль хүчинд үүссэн авлигажсан мафийг илчилж шоронгоос шүгэл үлээсэн иргэн В.Ганзориг цагдаатай холбоотой  маш ноцтой баримтуудыг дэлгэсэн. Тэдгээр баримтыг түмэнд хүргэсэн сэтгүүлчдийг төрийн цагдаа нь “Хөрөнгөжсөн хурандаа нар “Урьхан” Б.Чинбатаас мөнгө авсныг нотлох баримт хаана байгаа юм. Гаргаад ир” гэж дарамталж яваа сураг чих дэлсч байна. Авлигын гэмт хэрэг бол мөнгө өгсөн  нь ч, авсан нь ч амаа хамхичихдаг учраас баримт олддоггүй зовлонтой. Тийм ч учраас дэлхийн улс орнууд авлигатай тэмцэх газар гэж тусдаа институц байгуулж байгаад тэмцдэг юм.

Авлигажсан шүүгч, цагдаа, прокуроруудын гэмт хэрэгтэнтэй нийлж байгуулсан хонгилоор чирэгдэж шоронд орсон В.Ганзориг шоронгоос шүгэл үлээж тэднийг илчилсэн учраас “Урьхан” Б.Чинбатын аалзны торонд орсон шүүх, цагдаагийнхны авлига авсан гэх сэжүүр, нотолгоонууд захаасаа хөвөрч эхлээд байгаа юм. Нэгэнт хөвөрсөн баримт, нотолгоог ухаж, төнхөж нийгэмд хүргэж буй сэтгүүлчидтэй биш хөрөнгөжсөн хурандаа нартайгаа тэмц, тэднийг шалга, Б.Баттулга аа. Тэгж байж монгол цагдаа цэвэрлэгдэнэ.

Хөрөнгөжсөн хурандаа нарыг улаан цагаан хаацайлж, тэдний “но”-г дэлгэсэн сэтгүүлчдийг дарамталж буй ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгыг хардах хоёр сэжим байна. Тэр нэг бол “Б.Чинбатын халаасанд орсон гэх цагдаа нарыг шалга” гэсэн Ж.Болд генералын даалгаврыг буруу ойлгосон байх. Эсвэл “Урьхан” Б.Чинбатын цагдаа дах бас нэг гар хөл байх өндөр магадлал харагдаад байна. ЦЕГ-ын дарга Ж.Болдын  даалгаврыг буруу ойлгосон гэвэл ямар ч тэнэг итгэхгүй. Тэгэхээр хоёр дахь нь үнэн байх үндэслэл маш өндөр гэсэн үг. 

Дахиад онцолъё. Б.Баттулга хурандааг “Урьхан” Б.Чинбатын талд илт үйлчлээд байгааг нь нотлох кейсүүд нүдэн дээр хөвөрч байна. Монгол төрийн цагдаа, шүүгч, прокурорыг халаасалсан “Урьхан” Б.Чинбатын луйврыг илчилж бичсэн сэтгүүлчдийг мөрдөж мөшгүүлнэ гэдэг бол рецедив болоод хөрөнгөжсөн хурандаа нарын талд илт үйлчилж буйнх нь маш том нотолгоо.

Ингээд харахаар цагдаад хийх цэвэрлэгээгээ үр дүнтэй болгоё гэвэл хурандаа Б.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөл, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо. Бохир цагдаа нараас монгол төрийн цагдааг цэвэрлэх ажлаа Б.Баттулгаас өөр шударга цагдаад даатга, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!

Нийтлэлийнхээ төгсгөлд ЦЕГ-ын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулгад  дайх нэг үг байна. Хууль зүйн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар танд бохир  цагдаа нарыг шалгах даалгавар өгсөн болохоос сэтгүүлчдийг дарамтал гэсэн чиг өгөөгүй шүү!

Эх сурвалж: Өдрийн сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЦЕГ-ын хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нар болон “Урьхан” Б.Чинбатын талд илт ажиллаад эхэлчихлээ, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!
Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЦЕГ-ын хэлтсийн дарга Б.Баттулга хөрөнгөжсөн хурандаа нар болон “Урьхан” Б.Чинбатын талд илт ажиллаад эхэлчихлээ, Хууль зүйн сайд С.Амарсайхаан!
    4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
    5 мин
  • Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
    12 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
    43 мин
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    13 цаг 22 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    13 цаг 56 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    17 цаг 40 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    18 цаг 3 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    18 цаг 28 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    19 цаг 52 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    19 цаг 54 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    20 цаг 16 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    20 цаг 21 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    21 цаг 50 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    21 цаг 53 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    22 цаг 34 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    23 цаг 32 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    23 цаг 45 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    23 цаг 54 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    Өчигдөр 09 цаг 26 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК