
Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр төрийн ордонд боллоо. Тус хурлаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлээ маш сайн хангаж ажиллах ёстой. Сүүлийн 10 жил дангаар засаглаж буй МАН эв найрамдал нэрийн дор улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхүйц хулгайгаа нуухыг бид хүлээн зөвшөөрөхгүй. 2020 онд цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан. 2026 онд төсвийн тодотголоос өмнөх дүнгээр 6.9 их наяд төгрөг, хэрвээ төсвийн тодотгол батлагдвал 7.6 их наяд төгрөг болно. Үүнийг төсвөөс цалинждаг хүмүүсийн тоотой харьцуулах хэрэгтэй. 2020 онд 170 мянган төрийн албан хаагч төрөөс цалинждаг байсан бол одоо 209 мянга болж өссөн. Цалингийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын тооны нэмэгдлийг харвал хангалттай хэмжээний сайн цалин авч байгаа хүн байна уу гэвэл өрөөсгөл. Төрийн албан хаагч нарынхаа цалинг сайн нэмж чадахгүй амьтай голтой байлгаж байгаа. Нийт төрийн албан хаагчдаас дарга нарынх нь тоо 8000-аас 9260 болж өсөж байгаа юм. Үйлчилгээний ажилтан буюу даргадаа үйлчилдэг хүмүүсийнх 10,000-аар өсөж байна. Гүйцэтгэх ажилтан 110 мянгаас 140 мянга болж өссөн байна. Гэрээт ажилтан 109 мянгаас 5.7 мянга болж хоёр дахин өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр зөв хүндээ зөв цалингаа өгч чадахгүй байна” хэмээв.























































