
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 19-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
12:00 цагт: Иргэдийн нэгдлээс: УИХ-ыг тараах ард түмний шаардлага хүргүүлж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
18:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт "M банк арена"-д эхэлнэ.
-Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 16-18-ныг хүртэл зохион байгуулна.
-Иргэд, байгууллагуудыг тарьц, суулгацаар хангах үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл болно.
Орон нутагт:
Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Сайхан, Сүхбаатар суманд энэ сарын 19-нийг хүртэл хугацаат цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг үргэлжилж байна.
Үзэсгэлэн:
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгайүзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Япон Улсад Азийн пара наадам болж байна.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.













































