
Хонь
Энэ долоо хоногт найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа үл тоомсорлож болохгүй. Сүүлийн үед тэдэнтэй холбоо барих тань цөөрсөн, эсвэл анхаарал тавихаа мартсан бол одоо үүнийгээ засч залруулах цаг иржээ. Долоо хоногийн сүүлээр бусдын төлөө байх, харилцаагаа эрхэмлэхийн ач холбогдлыг ойлгож авах болно. Үүний зэрэгцээ өөрийгөө хайрлаж, бие сэтгэлээ гамнах хүсэл төрнө. Амарч, эрч хүчээ нөхөх нь одоо хамгийн чухал тул өөрийгөө хэт ядраах хэрэггүй. Долоо хоногийн төгсгөл үеэр эрч хүч, урам зориг нэмэгдэж, шинэ эхлэл тавих хүсэл төрнө. Санхүү, өр төлбөртэй холбоотой ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүснэ. Хамтарсан хөрөнгө оруулалт хийх зэрэг мөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Одоогийн нөхцөл байдал харагдаж байгаа шигээ биш байж мэднэ. Хайр сэтгэлийн харилцаанд гарсан үл ойлголцол, ужгирсан асуудлуудыг дахин ярилцаж, засах шаардлага гарч магадгүй. Аливаа асуудалд тайван, ухаалаг хандвал та өөртөө ашигтай шийдлийг олж чадна.
Үхэр
Энэ долоо хоног танд суралцах, туршлага хуримтлуулах олон боломж авчирна. Долоо хоногийн эхээр манлайлах чадвар, давуу талаа илүү тодорхой ойлгож, өөртөө итгэх итгэл нэмэгдэх болно. Ажил, сургууль аль ч салбарт шинэ мэдлэг олж авч, өөрийгөө хөгжүүлэхэд таатай үе. Долоо хоногийн дунд үед бүтээлч сэтгэлгээ идэвхжиж, өмнө нь эхлүүлсэн ажил, төсөл, уран бүтээлээ дуусгах урам зориг төрнө. Санаанууд тань илүү тодорхой болж, хийж буй зүйлдээ сэтгэлээсээ хандах бололтой. Харин долоо хоногийн төгсгөлд зорилгынхоо төлөө илүү зоригтой алхам хийх хүсэл төрөх бөгөөд айдас, эргэлзээгээ даван туулахад ч хялбархан байх болно. Ойрын өдрүүдэд хосын болон бусад харилцаа таны амьдралын гол сэдэв болно. Та өөрийгөө бүрэн, зөв илэрхийлж чадахгүй үе гарах бөгөөд энэ үед чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Өдөр тутмын ажил, эрүүл мэнд, дадал зуршилдаа цэгцтэй хандвал олон зүйлийн учир олдоно. Түншлэл, хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудал түр саатаж магадгүй. Ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурах, томоохон тохиролцоо хийхдээ бүх нөхцөлийг сайтар нягталж, яарахгүй байх нь зөв.
Ихэр
Долоо хоногийн эхээр шинэ зүйл туршиж үзэх, шинэ орчин, шинэ боломжийг эрэлхийлэх хүсэл тань нэмэгдэнэ. Хувь хүний хөгжил, аялал, суралцахтай холбоотой өөрчлөлтүүд танд урам зориг өгч, нийгмийн хүрээллээ тэлэх боломжийг нээж магадгүй. Ажил, карьертаа ахиц гаргах нь таны хамгийн чухал зорилго болно. Аз болоход найз нөхөд, хамт олон, ойр дотны хүмүүсийнхээ дэмжлэгээр ажлаа саадгүй урагшлуулах бололтой. Ойрын хүрээлэл тань таны амьдралд ямар чухал нөлөө үзүүлдгийг ойлгож авна. Хэнтэй нөхөрлөж, хэнтэй хамтран ажиллаж байгаагаас таны ирээдүйн боломж ихээхэн шалтгаалахыг мэдрэх үе ч ирнэ. Эрүүл мэндтэй холбоотой хэрэг явдал удааширч магадгүй. Өдөр тутмын ажлын хуваарь өөрчлөгдөх, хойшлогдох, техникийн саатал гарах зэрэг зүйл тохиолдож магадгүй. Энэ үед тэвдэж сандралгүй өмнөө байгаа ажлаа цэгцэлж, дуусаагүй зүйлсээ эмхлэхэд анхаараарай. Ажлын орчин дахь харилцаа болон өдөр тутмын жижиг баяр баясгалан өмнөх шигээ сэтгэл ханамж өгөхгүй байж мэднэ. Тиймээс бусдаас хэт их зүйл хүлээлгүй, тайван урагшлах нь өлзийтэй. Аливаа асуудлыг хэт дөвийлгөж харах, амлалтаа хэтрүүлэхээс болгоомжил.
Мэлхий
Долоо хоногийн эхээр цагийн хуваарь, өдөр тутмын ажлаа нарийн зохицуулах шаардлага үүснэ. Ажлаа зөв төлөвлөж чадвал илүү тайван, үр бүтээлтэй байж чадна. Яаруу сандруу, эмх замбараагүй үе удаан үргэлжлэхгүй. Долоо хоногийн дунд үе гэхэд нөхцөл байдал ойлгомжтой болж, ажлуудаа хялбар амжуулна. Мөн энэ үеэр аялах, шинэ газар үзэх боломж гарч магадгүй. Шинэ орчин танд урам зориг, шинэ санаа авчирна. Өөртөө итгэх итгэл тань нэмэгдсэнээр бусдыг удирдан чиглүүлэх сэдэл төрөх бололтой. Харин амралтын өдрүүдээр бүтээлч тал тань илүү хүчтэй илэрнэ. Танд урам зориг өгөх гол газар нь гэр орон байх бөгөөд гэрээ тохижуулах, зохион байгуулалтаа өөрчлөх, орчноо илүү тав тухтай болгох хүсэл төрж магадгүй. Хайр дурлалтай холбоотой асуудал тодорхойгүй байна. Өмнөх харилцааны асуудал дахин сөхөгдөх, эсвэл сэтгэл хөдлөлөө ойлгохгүй шаналж ч мэднэ. Энэ үед ямар нэг том шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Түр азнаж, нөхцөл байдлыг илүү сайн ажиглах нь зөв. Гэр бүл, орон байр, дотоод амар амгаландаа илүү их анхаарал хандуул. Мөн санхүүгийн асуудалдаа идэвхтэй байж, орлогоо нэмэгдүүлэхэд анхаар.
Арслан
Хайртай хүмүүсийнхээ төлөө илүү их хичээж, тэдэндээ түшиг болох долоо хоног. Хүмүүс хоорондын харилцаанд тэвчээр ямар чухал болохыг та мэдрэх болно. Та өөрөөсөө хэт их зүйл зориулаад байхад хариуд нь ижил хэмжээний халамж, дэмжлэг авч чадахгүй байгаа мэт санагддаг байж магадгүй. Өөрийгөө үргэлж нэгдүгээрт тавьж, зарим үед бусад хүнээс бага зэрэг зайгаа барихад буруудахгүй. Бүх харилцаанд өөрийгөө бүрэн зориулалгүй, өөрийн хэрэгцээг ч бас анзаараарай. Сонирхолтой шинэ санаа төрж, авьяас чадвараа нээх боломж гарч магадгүй. Эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдын анхаарлыг татна. Гэхдээ хэт яарч, бүхнийг нэг дор хийх гэж оролдохын оронд хурдаа тохируул. Гэр бүл, орон байртай холбоотой асуудал бага зэрэг ойлгомжгүй байж магадгүй. Ялангуяа гэр бүлийн хүндээ хэлэх гэснээ хэлэлгүй дотроо хадгалах тохиолдол гарч магадгүй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргалгүй, нөхцөл байдлыг эхлээд сайтар ойлгох нь чухал. Бичиг баримт, санхүүтэй холбоотой асуудалд яарах хэрэггүй. Долоо хэмжиж, нэг огтол.
Охин
Аливааг эргэцүүлэн бодсон тайван долоо хоног. Бусадтай тогтоосон харилцааг тань сорих янз бүрийн үйл явдал тохиолдох тул ойр дотны хүмүүсийнхээ мэдрэмж, байр суурийг анхааралтай ажиглаарай. Хайртай хүнтэйгээ утга учиртай, илэн далангүй яриа өрнүүлэхэд таатай. Өмнө нь хэлэхээс зайлсхийж байсан зүйлсээ ярилцаж, харилцаандаа ахиц дэвшил гарга. Таны өөртөө итгэх итгэлтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Өөрийн үнэ цэнээ хэзээ ч бүү дорд үз. Бичиг баримт, аялал зэрэгтэй холбоотой асуудал удааширч магадгүй. Өмнө нь дууссан гэж бодож байсан асуудал дахин сөхөгдөж магадгүй. Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө дахин нэг удаа сайтар уншаарай. Хэлэх үгэндээ анзааргатай байхгүй бол хүмүүс таны санааг буруугаар ойлгох магадлалтай. Эсвэл сэтгэлдээ байгаа зүйлээ бүрэн илэрхийлж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Долоо хоногийн сүүлээр таны анхаарал орлого, санхүүгийн асуудалд шилжинэ. Мөнгө олох шинэ боломж, санхүүгээ сайжруулах арга замын талаар бодно.
Жинлүүр
Энэ долоо хоногт мартагдаж, хав дарагдсан байсан зарим асуудал сөхөгдөж, хуучин танилуудтайгаа эргэн холбогдох шаардлага гарч магадгүй. Мөн шинэ зүйл сурч мэдэх, сонирхолтой сэдэв рүү гүнзгий орох боломж гарна. Суралцах үйл явц танд сонирхолтой, хөгжилтэй санагдаж, аливаа зүйлийг шинэ өнцгөөс харах болно. Долоо хоногийн төгсгөлд найз нөхдөдөө цаг гаргаж, хэрэгтэй үед нь тэдний дэргэд байгаарай. Мэдээж бусдын мэдрэмжийг ойлгож, энэрэнгүй хандах нь чухал ч гэлээ өөрийгөө хэт золиосолж, бусдад ашиглуулах хэмжээнд хүргэх хэрэггүй. Санхүүгийн байдалдаа санаа зовно. Таны эхлүүлсэн ажлууд бодит үр дүн, материаллаг өгөөж авчирч байгаа эсэхэд эргэлзэнэ. Томоохон худалдан авалт хийх, их хэмжээний мөнгө зарцуулахад тохиромжгүй. Санхүүгийн шийдвэр гаргахдаа яаралгүй, нөхцөл байдлыг сайтар нягтлаарай. Эрүүл мэндийн хувьд бие махбодийнхоо өгч буй дохиог анхаарч сонсох нь чухал. Хэт их ачаалал авах, олон зүйлийг зэрэг амжуулах гэж хичээх нь таныг ядарч туйлдуулах тул бүх зүйлд тэнцвэртэй хандаарай.
Хилэнц
Энэ долоо хоногт өнгөрсөнд болсон үйл явдал, сонссон мэдээ мэдээллээ эргэцүүлэн дүгнэхэд тохиромжтой. Өнгөрсөн хугацаанд юу ойлгож, ямар сургамж авснаа эргэцүүлж, цаашдын алхмаа илүү тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв ямар нэг зүйл таны хүссэнээр урагшлахгүй байгаа бол бага зэрэг өөрчлөхөөс бүү ай. Заримдаа чиглэлээ өөрчлөх нь ухралт биш, харин илүү зөв зам руу шилжих алхам байдаг. Өөртөө итгэх итгэл тань нэмэгдсэнээр хүмүүсийн анхааралд илүү их өртөж магадгүй. Гэхдээ энэ үедээ хэт өөртөө бардаж, буцаахад хэцүү шийдвэр гаргах хэрэггүй. Гадаад төрхөө эрс өөрчлөх зэрэг ч үүнд багтана. Өөрийгөө хэрхэн илэрхийлэх, бусдад хэрхэн харагдах тухай бодлоо түр хойш тавиад, тайвшир. Дотроо олон зүйл бодож, төлөвлөгөө, шийдвэрүүддээ хэт автах нь сэтгэл санааг туйлдуулж болзошгүй тул амралтаа мартаж болохгүй. Өдөр тутмын хэмнэлээ зөв зохицуулж, хангалттай унтаж амрах нь чухал. Хайр дурлалын харилцаанд өнгөрсөн асуудал, хэлж амжаагүй үгс дахин сөхөгдөж магадгүй. Шинэ эхлэлээс өмнө өөрийн жинхэнэ хүсэл, мэдрэмжээ ойлгох нь чухал.
Нум
Энэ долоо хоногт өмнө нь орхисон байсан төсөл, мөрөөдөл, бүтээлч санаагаа сэргээж, эхэлсэн зүйлдээ дахин анхаарах боломж гарч магадгүй. Төөрөгдлөөсөө гарч, замаа эргэн олох, дахин төвлөрөх нь хамгийн чухал. Том зорилго, алсын харааны тухай ярихаасаа өмнө нарийн ширийн, жижиг зүйлсдээ анхаарлаа хандуулаарай. Заримдаа бодит байдлаас хэтрүүлэн аливааг төсөөлчих гээд байж магадгүй тул бодит нөхцөл бололцоогоо сайтар тооцоолох хэрэгтэй. Хайр дурлал, сэтгэл хөдлөлийн тал дээр өнгөрсөн үеийн асуудал дахин сөхөгдөж магадгүй. Хэлж амжаагүй үгс тань сэтгэл дотроос холгох бололтой. Шийдвэр гаргах гэж яарахын оронд мэдрэмжээ ойлгохыг хичээ. Долоо хоногийн сүүлээс найз нөхөд, нийгмийн хүрээлэлдээ илүү анхаарна. Хуучин танилуудтайгаа холбоо тогтоох, шинэ хүмүүстэй харилцах боломж гарч магадгүй. Гэхдээ олны дунд орж хэт сатааралгүй өөрийгөө сонсохоо бүү мартаарай. Эрч хүч тань зарим үед тогтворгүй байж болох ч зөв хуваарилж чадвал бүтээлч ажил, шинэ санаанд үүнийг зарцуулах боломжтой.
Матар
Долоо хоногийн эхээр санхүүгийн төлөвлөгөө, төсвөө дахин нягтлахад тохиромжтой. Мөнгөө юунд, хэрхэн зарцуулж байгаагаа илүү сайн ойлгож, шаардлагагүй зардлаа багасгах хэрэгтэй. Өнгөрсөнд гаргасан санхүүгийн шийдвэрүүдээ эргэн нэг хараарай. Ажил хэрэг, төлөвлөгөөгөө цэгцэлбэл өдөр тутмын амьдрал тань илүү зохион байгуулалт сайтай болно. Аливаа асуудлыг харах өнцөг тань өөрчлөгдөж магадгүй. Зорилго, төлөвлөгөөгөө дахин эргэцүүлж, ажил мэргэжилтэй холбоотой мөрөөдөл, зорилгодоо шинэчлэл хийх шаардлага гарна. Гэр бүлийн хүрээнд таны үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Сүүлийн үед амархан зохицуулж болоод байсан зүйлс эргээд ачаалал мэдрүүлж эхэлнэ. Тиймээс тэвчээртэй, зохион байгуулалттай хандаарай. Найз нөхөд, нийгмийн хүрээлэлтэй холбоотой хөндий хоосон мэдрэмжид автана. Зарим хүнтэй хөндийрч, хуучин шигээ ойр дотно байхаа больсон мэт санагдана. Гэхдээ энэ нь харилцааныхаа жинхэнэ үнэ цэнийг ойлгох боломж юм. Хамтран ажиллагчидтайгаа ойлголцох, мэргэжлийн хүрээнд шинэ холбоо тогтоох боломж нэмэгдэнэ.
Хумх
Энэ долоо хоногт харилцаа холбоо анхаарлын төвд байна. Аливаа харилцаанд илүү бодитой, практик өнцгөөс хандах хэрэгтэй үе иржээ. Сэтгэл хөдлөлөөс илүү бодит нөхцөл байдлыг харж, хүмүүсийн үйлдлийг зөв дүгнэх нь чухал. Шинэ төсөл төлөвлөгөө хэрэгжүүлэх санаа төрж магадгүй ч яаран хөдлөх хэрэггүй. Тохиромжтой үеийг хүлээж, санаагаа сайтар боловсруулсны дараа алхам хийгээрэй. Сүүлийн үед санааг тань зовоож байсан зарим асуудалд шийдэл олно. Амралтын өдрүүдийг найз нөхөд, ойр дотныхонтойгоо бужигнаж өнгөрүүлэх бололтой. Ойр орчноо шинэ нүдээр харах, хөршүүдтэйгээ танилцах, байгаль дэлхийтэй холбогдох нь танд эерэг мэдрэмж өгнө. Ажлын талбарт өөрийгөө харуулах, нэр хүндээ өсгөх боломж нэмэгдэх ч зарим зүйл тодорхойгүй хэвээр байна. Шинэ ажлын гэрээ, томоохон тохиролцоо хийх гэж яарах хэрэггүй. Хурал, уулзалт хойшлогдох, төлөвлөгөө өөрчлөгдөх боломжтой тул уян хатан хандаарай. Хайр дурлалын харилцаа эрч хүчтэй, бүтэмжтэй байна.
Загас
Долоо хоногийн эхээр цаг хугацаа зогссон мэт бүх зүйл удаашраад байх шиг санагдана. Бусдын хүлээлтээс илүү өөрийн дотоод хэрэгцээнд анхаарч, тайван байх нь чухал. Өдрийн тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх, бодлоо цэгцлэх зэрэг нь танд тайвшрал өгнө. Юу юунаас илүү өөрийн хил хязгаар, хувийн орон зайгаа хамгаалах нь чухал. Өдөр тутмын хэвшил, амьдралын хэмнэлээ сайжруулах нь ажил мэргэжлийн талбарт давуу байдал авчирна. Ажлын арга барилаа өөрчилж, шинэ дадалтай болох нь таныг бусдаас нэг алхмын өмнө аваачна. Амралтын өдрүүдээр өөртөө анхаарал тавиж, эрч хүчээ зөв зүйлд чиглүүлээрэй. Холын аялал, суралцах төлөвлөгөөтэй холбоотой асуудал түр хугацаанд тодорхойгүй байж магадгүй. Бүх нөхцөлөө дахин нягталж, шийдвэрээ хойшлуулах нь зөв. Бичиг баримт, гэрээ хэлэлцээртэй холбоотой зүйлд анхааралтай хандаарай. Санхүүгийн тал дээр ч болгоомжтой хөдлөх хэрэгтэй. Орлого, зарлагаа сайн тооцож, шаардлагагүй эрсдэлтэй шийдвэр гаргахгүй байх нь өлзийтэй.


















































