

Тус мужид эдгээр араатнуудыг алж устгах анчдын тусгай бригадыг байгуулсан бөгөөд тэд энэ сарын 15-аас эхлэн ажилдаа гарах аж. Алж устгасан чонын арьс бүрт мөнгөн шагнал олгохоос гадна нэг бүр нь хэдэн мянган еврогийн өртөгтэй гурван удаагийн шагнал нэмж олгоно хэмээн Засгийн газраас мэдээлжээ.
Өнгөрсөн жил гэхэд чонон сүрэг 16 мянга гаруй гэрийн цаа буга болон 314 адуу идсэн байна. Энэ нь 2011 оныхтой харьцуулбал 4.3 хувиар өссөн үзүүлэлт аж. 2012 онд тус мужид 730 гаруй чоно алжээ.
Одоогийн байдлаар Якутад 3500 орчим толгой чоно байгаа гэж үзэж байна. Оросын эрдэмтэд тэдгээрийн тоо толгой нь 500-гаас илүүгүй байх ёстой гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Д.Идэр


Сэтгэгдэл (5)