

Хамгийн өндөр настан 107 настай Цэвэгийн Дашзэвэг Баянгол дүүрэгт, Довдонгийн Надмид Налайх дүүрэгт аж төрж байна.
Сонгинохайрхан дүүргийн өндөр настан Цэенхүүгийн Дашдорж, Хан-Уул дүүргийн иргэн Мядагийн Хоовон, Чингэлтэй дүүргийн Дайнзангийн Долгор нар 106 настай юм. Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Гомбожавын Нанжид 105 настай бол Баянгол дүүргийн Норпилийн Лхамсүрэн 104, мөн дүүргийн Шархүүгийн Цэрэнлхам энэ жил 102 насыг зооглож буй ажээ.
Зуун насалж зургаадай таяг тулсан буурлуудад Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ илгээжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 91 мянган ахмад настан байгаагийн 300 гаруй нь 95 болон түүнээс дээш настай ахмадууд юм байна.