
Хамгийн үзүүштэй, уран барилдаанууд явагддаг энэхүү барилдааны түрүү, үзүүрийн бөх үнэхээр тааварлашгүй болдог.
Өнгөрсөн онд аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, аймгийн арслан Р.Пүрэвдагва үзүүрлэн, аймгийн арслан Ч. Батчулуун, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нар их шөвөгт шалгарч байсан билээ.