

Өчигдөр тус улсын Люсем хотын төвийн ойролцоо байрлах “Кроноспан” модны үйлдвэрийн ажилтан хоёр хүнийг буудан хөнөөсний дараа амиа егүүтгэжээ. Хэрэг явдал орон нутгийн цагаар лхагва гаргийн өглөөний 09 цаг орчимд үйлдвэрийн гадаа болжээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр дайралтын үеэр долоон хүн шархадсаны зургаагынх нь биеийн байдал маш муу байгаа гэжээ. Тиймээс хохирогсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн үзэж байга аж.
Хоёр хүний амийг хөнөөж эцэст нь өөрийгөө буудсан этгээд Кроснаспан үйлдвэрт олон жил ажилласан, 42 настай албан хаагч байсныг тогтоосон байна. Ажилтан яагаад бусад руу буудаж эхэлснийг нарийн тогтоож амжаагүй байна. Тус үйлдвэрт 350 хүн ажилладаг гэнэ.
Д.Идэр