

Хохирогч 40 настай эрэгтэй байсан байна. Тэрбээр Аукланд хотын төвөөс 25 км зайд орших “Муривай” наран шарлагын газрын далайн эргээс 200 орчим метрт сэлж байжээ. Тэр үед түүнлүү 3-4 метр хэмжээтэй аварга загас дайрчээ.
Ойролцоо нь загасчилж байсан гэрчүүд “Бид түүнийг эргэлдэж байхыг анзаарахад усанд хаа сайгүй цус болсон байсан” гэжээ. Тэдний мэдүүлснээр эрэгтэй амьгүй болсны дараа хоёр ч аварга загас нэмэгдэн ирж түүний цогцсоос идсэн байна.
Цагдаа нар болон аврах ажилчид хэрэг явдлыг анзаарангуут хийлдэг завиар хөвөн очоод аварга загаснууд руу буудсан байна. Хэдий араатнуудыг үргээж чадсан ч эрэгтэй аль хэдийн нас барсан байжээ.
Энэ хэрэг болсны дараа тус наран шарлагын газрыг хаасан байна.
Д.Идэр