
Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв өнөөдөр
хүнд даацын машин механизмын жолооч нарыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
сангийн санхүүжилтээр бэлтгэн ажлын байраар хангах зорилгоор ажил
олгогч, ажил хайгчдын уулзалтыг зохион байгуулсан байна.

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв өнөөдөр хүнд даацын машин механизмын жолооч нарыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр бэлтгэн ажлын байраар хангах зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүнд даацын машин механизмын мэргэжлийн жолооч нарыг гадаадаас өндөр үнээр авч ажиллуулдаг. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв эдгээр ажлын байранд өөрийн орны иргэдийг сургаж дадлагажуулан ажлын байраар хангах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулжээ. Уг уулзалтанд 300 гаруй ажил хайгч иргэн 30 гаруй ажил олгогчид оролцсон байна.
Сэтгэгдэл (2)