зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэхий өлгийтнөөс нэрт тамирчин болсон түүх

2011-11-20
0
ЖИРГЭХ
    Facelook булан Монголын домогт бөх Жигжидийн Мөнхбатын хувийн гэрэл зургийн цомгоор үргэлжилж байна. Тэрбээр улсын наадамд зургаа, цагаан сарын наадамд долоон удаа түрүүлсэн. Олимпийн мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин. Хорьхон настайдаа улсад түрүүлчих юм шиг санагдаад зүүд мөрөөдөлдөө шаналж явсан агуу бөхийн амьдрал тэмцэл, амжилт ололтын түүх зорилготой хүний зорилго биелдэг гэдгийг харуулах болно. Угжны хүү улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга болсон түүх энэ байна.


    Facelook булан Монголын домогт бөх Жигжидийн Мөнхбатын хувийн гэрэл зургийн цомгоор үргэлжилж байна. Тэрбээр улсын наадамд зургаа, цагаан сарын наадамд долоон удаа түрүүлсэн. Олимпийн мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин. Хорьхон настайдаа улсад түрүүлчих юм шиг санагдаад зүүд мөрөөдөлдөө шаналж явсан агуу бөхийн амьдрал тэмцэл, амжилт ололтын түүх зорилготой хүний зорилго биелдэг гэдгийг харуулах болно. Угжны хүү улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга болсон түүх энэ байна.

Угжны хүү: Тэрбээр эцэг эхээсээ арван нэгүүлээ. Ж.Мөнхбат аваргыг ээж нь хүндрэлтэй төрүүлжээ. Их аваргыг төрүүлсний дараа ээжийнх нь бие тааруу байсан учир хөхүүлэх тэнхэлгүй байв. Тэгээд л үхрийн эврэн угжны хүү болжээ. Угж хөхөж өссөн тэрээр багадаа үнээний хөхийг хөхөх гэж байгаад чацга алдатдлаа мөргүүлснээ мартдаггүй гэсэн.

Ааваараа биш ахаараа овголсон түүх: Дархан аваргын ээжийн ах Д.Жигжид дүүгээ төрөөд бие муу байгааг дуулаад иржээ. Дүүгийнхээ амьдрал ахуй, бие тааруу байгааг нь хараад дөнгөж төрсөн хүүг нь үрчлэн авахаар шийдэж өвөртлөн, мориндоо мордоод явахад ээж нь “Хар ах минь ядарсан цагтаа хүүгээр минь морио бариулж яваарай” гэж захижээ. Ингэж их аварга төрүүлсэн эцэг Д.Чанцалаараа биш ээжийн төрсөн ах Д.Жигжидээр овголох болсон түүх эхэлжээ. Төрүүлсэн ээж Д.Хажидтайгаа.

Д.Жигжидийн нүдний булай: Өргөж авсан аав нь хүүгээ долоон нас хүрээд хүн боллоо. Арван хоёр нас хүрээд эр боллоо гэж ярьдаг байснаас дүгнэж үзвэл их аварга нэлээд сайн эр байжээ. Тэрбээр багадаа унасан морио амраадаггүй давхих гэдгийг үзүүлж өгдөг аархуу хүү болов. Түүний давхиж явааг харсан нутгийнхан нь “Жигжидийн нүдний булай” гэдэг байж. Гэвч Д.Жигжид аавынхаа алдрыг булай болгоогүй тив дэлхийд дуурсгасан алдартан болсон юм. Ж.Мөнхбатын төрүүлсэн аав Д.Чанцал нь.

Эр өсч эсгий сунана: Энэ үгийн утга учрыг их аварга харуулсан мэт санагдана.

Гэр бүл: Аав, гэргий, хоёр том хүүхдийн хамт.

Өмнөх зурагнаас 15 жилийн дараа: Хоёр хүү, гурван охинтой. Хадмуудтайгаа.

Гэргий Ө.Тамир: Улсын их баяр наадамд таван удаа түрүүлж нэг үзүүрлэснийхээ дараа гэр бүлтэй болжээ.

Сумын заанаас улсын заан: 19 настайдаа сумандаа түрүүлж, дараа жил нь шууд улсын заан болжээ.

Хан Богд уулын ард нь ч, урд нь ч түрүүлнэ: 22 насандаа анх удаа улсын их баяр наадамд түрүүлж БНМАУ-ын арслан болжээ. Тэр жилдээ төрөлх нутаг Төв аймгийнхаа 40 жилийн наадамд түрүүлж энэ алдарт үгээ амнаасаа унагажээ.

Улсын наадмын зургаан түрүү: 24 насандаа аварга болов. Улсын наадамд нийт зургаа удаа түрүүлсэний тавд нь завсаргүй магнайлж, Монгол улсын дөрөв дэхь дархан аварга, гурав дахь гавъяат тамирчин болжээ.

Аархал: “Сайн бөхтэй барилдах сайхан. Урам зориг ороод байдаг юм. Харин муу бөхтэй барилдах урамгүй, сонирхолгүй байдаг. Зовлон, лай л болно, бие хүндэрчихнэ” гэж тэрбээр нэгэнтээ хэлжээ. Энэ нь түүний хэн болохыг хэлээд өгнө.

Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм: Хүмүүс энэ үгийг Ж.Мөнхбат аваргын “бэрх” үг гэдэг. Их аваргын аатай, амтай байхдаа хэлсэн энэ үг нь түүний имиж, илэрхийлэл нь болж үлджээ.

Залуус: Нэгэн үеийн алдартнууд ийм л залуус байж дээ.

Хоёр Мөнх: 1969 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт хоёр Мөнх тунаж барилдаад “Ард түмнийг чилээлээ” гээд хасагдсан юм. Монгол бөхийн түүхэнд хасагдсан ганцхан тохиолдол. Ийм түүх дахиж давтагдахгүй биз ээ.

Өрсөлдөөн: Дөчин жил, хоёр Мөнх наадмын дэвжээнд баруун, төвийн аймгаараа, баяд, халхаараа, бяр чадлаараа, ухаан самбаагаараа, уран мэхээрээ өрсөлдсөн юм.

Л.А.Филатова: Энэ хатагтай Ж.Мөнхбат аваргын фэн нь байж. Харин нөхөр нь Х.Баянмөнхийг илүүд үзнэ.

Эх орны нэрийн хуудас: Олимпод эх орныхоо тугийг өргөж орсон ховорхон агшин.

Олимп: “Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-ын жинд барилдаж Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Чөлөөт бөх: Алдрынх нь нэг хэсэг энэ спортод хамаарна.

Спорт: Улсын хөгжлийг тодорхойлох бас нэгэн хүчин зүйл билээ. Алдарт бөхчүүдийн энгэр дээрх төрийн сүлд юуг илэрхийлнэ вэ?

Бөхчүүд: Энэ зурган дээр нэгэн үеийн алдарт бөхчүүдийн залуу нас мөнхөрч үлджээ. Таньж байгаа биз дээ?

Хэлмэгдэл: Түүнийг улсад хоёр түрүүлчихээд байхад аварга цол өгөөгүй. Харин гурав дахиа түрүүлэхэд нь өгчээ. Хожим халх даяар гайхамшигт чимгийг нь хурааж байжээ. Тухайн үед бөхчүүдийг аймаг, орон нутгаар нь цоллуулахыг хориглосон шийдвэр гарч байлаа.

“Би түрүүлээгүй ч миний азарга түрүүлсэн”: 1980 оны Улсын их баяр наадамд Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодон үзүүрлэжээ. Гэвч хүрэн соёолон азарга нь улсын наадамд түрүүлж дээрх үгийг хэлжээ.

Шинэчлэгч: 1977 онд МАХН-д элссэн ч гэсэн 1990 оны ардчилсан хөдөлгөөний хамгийн идэвхитэй тэмцэгч байв. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан цуглаанд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжин МАХН-аас ганцаараа анх үг хэлж олныг алмайруулжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, жүжигчин Д.Сосорбарам нар залуухан байжээ. Гэхдээ одоо болтол намаа солиогүй.

Улс төрч: АИХ-ын депутат болж улс төрд хүчээ үзэж, шинэ Үндсэн хуулийг батлалцав. Тухайн үед тэрээр Төв аймагтаа сонгуулийн сурталчилгааны үеэр нэг л удаа үзэгджээ. Тэгэхдээ “Увс аймаг Х.Баянмөнхийгөө сонгох гэж байна. Та нар намайг сонговол сонго, байвал бай, өөрсдөө мэд" гэж хэлсэн гэдэг домог бий. Ингэж тэрээр бөхчүүд улс төрд орох эхлэлийг тавив.

Жүжигчин: “Хэлтгий заяа” кинонд өөрийнх нь хэлээр бол “Ноёншуу юмны дүрд тоглосон”. Ингэж бас бөхчүүд кинонд тоглох эхлэлийг тавив.

Шударга: Ж.Мөнхбат аварга хэнийг начин, заан болгосноо ил тод хэлж чаддаг хүн. Тэрбээр дурсамжийн номондоо “Тэрийг начин болгов, түүнд заан цол хүртээв”  гээд шулуухан бичсэн юм.

Гэртээ: Хакүхо дөнгөж сүмод хөл тавьж байсан үе л дээ.

Аваргын хүү аварга: Ийм хувь тавилан ховор биз дээ. Тэрбээр нутгийн аварга А.Сүхбатыг Увсаас эхнэр авлаа гэж жаахан дурамжхан байсан. Харин хүүг нь япон эхнэр авахад нь Х.Баянаа аварга ам асуусан гэдэг. Аварга юу гэж хэлээ бол доо...?

Гарын үсэг: Энэ олон “Д” үсэг юуг илэрхийлж байна гэж бодно. Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга гэж байгаа юм. Гарын үсгээ ингэж л зурдаг хүн дээ.

Зураг: Аваргын идэр залуу цагийг мөнхөлсөн ийм зураг Бөхийн өргөөний хананд өлгөөтэй бий. Аатай ч байсан, амтай ч явсан.

Он жил: Эрийг нас уулыг цас гэж...
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • Зочин (66.181.177.87)
    ЭНЭ ЖИЛ ХЭН ТҮРҮҮЛЭХ БОЛ .....ХАЛХЫН ХҮҮ Л ТҮРҮҮЛНЭ ДЭЭ..
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • batmagnai (150.129.142.172)
    goy niitleldee olon ch udaa unshij bnadaaaa
    2015 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.30)
    jinhene bvdvvn shirhegtei er dee
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Монгол хүн (202.131.225.197)
    хөөрхий дөө энэ хоёр аврага цагийн эрхээр элж байгаа ч тэнгэр шиг эрчүүд явжээ. урт наслаж удаан жаргаарай өвгөчүүл минь. ховордож байгаа жинхэнэ бүдүүн монголчууд
    2015 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (211.243.32.122)
    2 Monhiig bohiin orgoonii haalgaar neg negeeree orj irvel Mongoliin buh irged alga tashin ogshij huleej avdag ! 2 Monhiig hamtdaa baihiign harsan Mongolchuud bugd suudlaasaa boson alga tashij chin setgeleesee ogshij huleej avdag ! Ene 2 maani zuvhun Mongoliin bish delhiid hurtel Mongoliin neriig darhalsan huchtenuud ! Hervee 2 Monh bohiin orgoonii haalgaar hutlultsun orj irvel ern yu boloh boloo !?
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.70.36.150)
    Мөөеө аваргадаа эрүүл энх байж, урт удаан наслахыг хүье
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • зочин (202.179.22.145)
    яяаая агуу агуу
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.11.74)
    Мөнхбат Баянмөнх хоёулоо амьд домог.
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Увс (112.72.13.204)
    Бас л эвгүй зантай эр байсан гэнэ лээ одоо архинд орж дээ юунаас болсон юм бол Шархаданд байхий
    2014 оны 08 сарын 26 | Хариулах
  • монгол хүү (183.81.169.22)
    Урт удаан наслаарай
    2014 оны 08 сарын 20 | Хариулах
  • ypon (183.177.98.230)
    mongol ehner awah bsiim daa
    2014 оны 07 сарын 30 | Хариулах
  • Нутгийн их аварга (103.10.22.34)
    Нутгийнхаа болон эцэг эхийнхээ нэр алдрыг түмэндээ дуурсгасан аатай явсан аваргадаа эрүүл энх сайн сайхны дээдийг хүсч урт насалж удаан жаргахыг ерөөе!
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • жинхэнэ халх (203.160.55.2)
    энэн нөхөр жинхэнэ хээгүй халх бай шагналаа аваад хэдэн бөхчүүдээ дайлчихаад л явчихдаг цааш нь хураах гэсэн шунал байхгүй олон түрүүлэх ч шуналгүй байсан даа
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.116)
    Зугээр л амьд домог....
    2014 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.10.23.127)
    ШУЛУУН ШУДРАХ ХЭЛЭХ ГЭСНЭЭ ҮНЭН МӨНӨӨР НЬ ХЭЛЧЭХДЭГ ЖЭНХЭН МОНГОЛ ЭР ХҮН
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.10.230)
    Даваажаргал ер нь япон хүүхэн авснаас монгол хүүхэнтэй хэд л бол хэд байсан яадгийн аваад суучихаж болдоггүй юм уу
    2013 оны 11 сарын 01 | Хариулах
  • gala (182.160.36.66)
    ypon hvvhen yvsaas arai l gelger ym daa gej helsen
    2013 оны 09 сарын 03 | Хариулах
  • Bi (122.201.18.28)
    Halh dayar gaihamshigt gdg chimeg n goy umaa.yagad huraasan um bol
    2013 оны 07 сарын 22 | Хариулах
  • Монгол бөх (122.201.18.21)
    Сайхан аатай аварга да. бахарал төрж байна даа. одоо ч ийм бөх төрөх ч хаа байн даа
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • Алимаа (202.72.247.244)
    Таниар бахархаж байна. сайхан залуу байжээ.Сайн генее гадаадад гаргахгїй байхыг бєхчїїдэд хїсэе! Энэ талаар улс бодлоготой байх хэрэгтэй юм байна
    2013 оны 04 сарын 05 | Хариулах
  • p (202.179.7.6)
    үгээ хянаж бай буруу байна
    2013 оны 04 сарын 03 | Хариулах
  • (27.123.214.40)
    Харин хүүг нь япон эхнэр авахад нь Х.Баянаа аварга ам асуусан гэдэг. Аварга юу гэж хэлээ бол доо... - Муу Пиздаа л... гээ биз.
    2013 оны 03 сарын 04 | Хариулах
  • mongol er hun (203.194.115.89)
    shuluun shudraga shan er hun dee...
    2013 оны 03 сарын 02 | Хариулах
  • их монгол (202.21.113.139)
    Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Танаар монголчууд бид бахархдаг шүү.Агуу их аваргаа
    2013 оны 03 сарын 01 | Хариулах
  • deaflympics (202.126.91.159)
    2009 онд Deaflympics Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Тайваны Тайпей хотод зохион байгуулагдсан зуны 21-р олимпийн жудо бөхийн 60 кг жинд Б.Наваанжамц олимпийн хүрэл медаль хүртэж байсан мөн Мөнх-оргил 73кг жинд олимпийн хүрэл медаль,Очбадрал 81кг жинд Олимпийн алтан медаль Ганбат 2001 онд чөлөөт бөхөөр олимпийн мөнгөн медаль Батбаатар 2005 онд чөлөөт бөхөөр олимпийн хүрэл медаль хүртэж байсан...Батбаатар 2012 онд Дэлхийн аваргаас чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртэж хошой хүрэл медальтай.Энэ их амжилт байгуулсан монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаа шудрага үнэлж нөгөө шудрага Ардчилал ярьдаг Ерөнхийлөгч засаг төр нь нэгийг бодож үзмээр л санагдах юмдаа.
    2013 оны 02 сарын 09 | Хариулах
  • T (85.176.1.69)
    Tanid Az jargal hvsie. German ulsaas
    2013 оны 02 сарын 09 | Хариулах
  • (202.21.111.141)
    Үнэхээр сайхан залуу байжээ залуудаа
    2013 оны 02 сарын 06 | Хариулах
  • 455 (103.10.22.75)
    Õàëõûí Ò¿øýýò õàí àéìãèéí Çîðèãò âàíãèéí õîøóóíû õàðüÿàò......... ãýýä ÿâñõèéäýý
    2013 оны 01 сарын 26 | Хариулах
  • би монгол (202.126.91.63)
    Их монгол байхгүй бөхдөө. Хичнээн их хавчлага дунд барилдав. бүгдийг ялан дийлж байсан даа, аатай сайхан бөх
    2013 оны 01 сарын 23 | Хариулах
  • (202.72.247.244)
    Гарын үсэг нь үнэхээр таалагдлаа их ч инээлээ
    2013 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.226.3)
    аваргатаа эрүүл энхийг хүсэн ёрөөе!Хүндэлж бахархаж явдаг шүү таниар.
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • kadr (202.131.225.90)
    2 Monh ulsiin naadamd 9 udaa taarch barildaad 4,4 bie bienee hayaj negd 2-laa hasagdsan yumda saiahn huchtenuud
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • mongoljingoo (202.70.46.206)
    hi dunjingaraw dewjeenii talaar medeelel ogooch
    2012 оны 12 сарын 12 | Хариулах
  • enhriimaa (76.250.39.98)
    tov aimgiin hyn,bi bas tend torson,yamar saihan zaluu bsan um vee.bie haanch gesen,mundag goyo saihan,chadaltai ,bardam hychtei saihan zaluu bj.tand az jargal sain saihan bolgonig hysen erooe
    2012 оны 11 сарын 26 | Хариулах
  • (158.143.131.79)
    BURHAN MINI!! YAMAR SAIHAN ZALUU HARAGDAJ BAINAA!! URT NASLAARAI SAIHAN SETGELT MONGOL AH MINI!
    2012 оны 11 сарын 23 | Хариулах
  • (182.160.47.5)
    shudraga abargdaaaaa kkkkk
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • бөх (202.126.89.159)
    хүү тань таны нэрийг хугалсан даа очиж очиж япон эхнэр шүү муу мангар бацаан монгол сайхан цусимйг харийн муу мантуунуудад тараагаад
    2012 оны 10 сарын 08 | Хариулах
  • (180.149.95.26)
    huu ni harin aaviinhaa aag duuraisangui dee. aav shigee yumaa asa shig aatai basan bol ch ballah baisan baih daa.
    2012 оны 10 сарын 07 | Хариулах
  • Эрдэнэсант (49.0.148.156)
    Мөнхбат аварга чинь манай Төв аймгийн Эрдэнэсант сумын Мөөрсийн хадан хошуунд төрсөн. Ах дүүс нь тэнд одоо ч гэсэн тэнд амьдарч байгаа. Та нар Ховдынх гэж битгий хуцацгаа. Ховдын Чандмань сумаас *** Батзориг заан л төрсөн
    2012 оны 09 сарын 30 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.71)
    ШҮТМЭЭР САЙХАН БӨХ ДӨӨ. ДЭЭД ГАРВАЛ НЬ ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНА СУМААС ГАРАЛТАЙ ЮМ ГЭСЭН ДЭЭ. АЖАА ХОНГОР ГЭЭД. ЧАНДМАНА СУМЫНХАН СУДЛААД ҮЗЭХЭД ГЭМГҮЙ Л ЮМ БАЙГАА ЮМ. ГЭХДЭЭ МАНАЙХ ГЭЭД БУЛААЦАЛДААД ТЭНЭГТЭВ
    2012 оны 09 сарын 23 | Хариулах
  • VILO (14.47.113.65)
    BYAR N GADNAASAA MEDREGDEED NULI BULCHIN BAIJEE.SAIHAN BIETEI BAIJ DEE.
    2012 оны 09 сарын 21 | Хариулах
  • зочин (202.179.10.66)
    сайхан аваргууд даа манай 2 мөнх чинь. хайрламаар сайхан хүмүүс
    2012 оны 08 сарын 22 | Хариулах
  • Altai (76.168.162.190)
    Gariin ysgee bichihiig n harj baisan baharhaj bailaa yneheer ard tymendee ylger dyyrialal bolson hyn shy
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • Zochin (76.168.162.190)
    Avragada eryyl enh baij yrt naslaj ydaan jargahiig hysie
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.170.68.162)
    wooow lag ain
    2012 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.13.209)
    Сайхан ч амьдарч, сайн ч бичсэн байна. Өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна.
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Дээгий (202.131.226.194)
    Аварга маань аргагүй л аагтай явсандаа
    2012 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (98.169.132.74)
    Түгсэн монголыг түшиж яваа Богд дүнжингаравын маань Цэцээ гүнийг цас дарахгүй ээ Төв халхаа дэлхий даяар халхалж яваа аваргын маань ухааныг нас дарахгүй ээ
    2012 оны 02 сарын 23 | Хариулах
  • зочин (124.158.68.249)
    мундаг аварга даа хүү нь ч аварга сайхан байнаа халхуудаа
    2012 оны 02 сарын 17 | Хариулах
  • Amar (122.201.18.133)
    halhiin aguu ih huchten taniig bishren hundetgey urt naslaj udaan jargaarai
    2012 оны 02 сарын 09 | Хариулах
  • puje (96.24.24.55)
    bulchin shurmus ni zadrah gesen saihan er baijee
    2012 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.194.112.34)
    Гарын үсэг таалагдаж бна
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
  • Ene 2 shig ursuldugch hovor (202.131.233.59)
    Ene 2 munkh dakhij ingej amjiltaaraa ursuldukh mongolchuud bga bolow uu 2iin 2 augaa khuchten khen kheniigee augaa bolgojee
    2012 оны 01 сарын 10 | Хариулах
  • BatErdene (202.179.10.82)
    Saihan avarga shuu buyntai l buural daa
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • unshlaa (124.158.75.10)
    Davgaagaas shan zaluu bjee
    2011 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (211.137.2.165)
    Сайхан мэдээлэл байна залуудаа их сайхан залуу байжээ
    2011 оны 12 сарын 13 | Хариулах
  • Tumnii neg (202.55.191.37)
    Yostoi l eriig nas uuliig tsas gej
    2011 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    урт насалж удаан жаргаарай
    2011 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ýðäýíýñàíò (203.91.119.162)
    Ñóìûíõàà àâàðãààð áàõàðõàæ õ¿íäýëæ ÿâäàã ø¿¿ Õàêóõî ìààíü áàñ ñàéõàí áºõ ãàíö ãýì íü õàðü íóòãèéí ýõíýð
    2011 оны 12 сарын 03 | Хариулах
  • aldar (138.188.100.234)
    araggui aztai uls shuu mongol tumen mini ene saihan buhchuudee harhaar negiig bodogduulj bgaa biz buhiin tsagaan hiimori bidniig ibeeh boltugai
    2011 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.13.225)
    mundag amidarchee
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    argagui l huchtenguud baisan daa
    2011 оны 11 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    3 цаг 40 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    3 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    3 цаг 49 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    3 цаг 52 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК