зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Заанаас төрсөн Их аварга Асашёорү Д.Дагвадорж

2011-11-20
0
ЖИРГЭХ
   24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын бахархал болсон нэгэн хүний хувийн зургийн цомгийг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж юм. Харийн оронд төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан энэ хүчтэний амьдралыг товчхон өгүүлсэн зургийн цомгийг таалан үзэж болгооно уу.
   24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын бахархал болсон нэгэн хүний хувийн зургийн цомгийг дэлгэж байна. Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь аварга Долгорсүрэнгийн Дагвадорж юм. Харийн оронд төдийгүй дэлхий дахинд эх орныхоо нэрийг гаргаж чадсан энэ хүчтэний амьдралыг товчхон өгүүлсэн зургийн цомгийг таалан үзэж болгооно уу.

Ах дүү дөрөв: Улсын заан Д.Долгорсүрэнгийх дөрвөн хүүтэй, нэг охинтой. Бага  хүү Д.Дагвадоржийг 1980 оны 9-р сарын 27-нд өлгийдөн авчээ. Ээжийн үг: “Хөвгүүд маань их дэггүй байсан. Өдөн дэр бөөрөнхийлж байгаад хөлбөмбөг тоглоно. Бас болоогүй, зонтикны бариулаар хоккей тоглож байгаад аавынхаа морь унаж авахуулсан том гээчийн зургийг хагалчихаад суран бүсээр шавхуурдуулж байсан санагдана”

10 жил: Ээж Х.Пүрэвбадам нь түүнийг Доржоо гэж дууддаг. Доржоо дунд сургуульд байхдаа тийм ч онц сурдаггүй, тийм ч муу сурдаггүй байсан гэдэг. Биеийн тамир, дуу хөгжим, хөдөлмөрийн хичээлдээ дуртай харин тооны төрлийн хичээлдээ тийм ч сонирхолтой бус байжээ.

Дээрэлхүү занд дургүй: Дагваа өсвөр насандаа биеийн хөгжил сайтай хүүхэд байсан гэдэг. Олон ах нартайдаа ч юм уу, бөх удмаа дагаад ч тэр үү нилээд хөдөлгөөнтэй дэггүй нэгэн. Дэлгүүрт сүү авах гээд оочирлож байсан эмээгийн урдуур орсон залуусыг хөнгөхөн аргалчихдаг байсан гэдэг яриа ч бий. Өөрийг нь дорд үзсэн, дээрэлхсэн нэгэнд таарсан хариуг нь өгчихнө. Гэхдээ гудамж метрлэж, танхайрч явдаггүй байсан гэдэг.

Анхны түрүү, 2 дахь заан: 1996 оны баяр наадмаар Дагваа өсвөрийн барилдаанд түрүүлж, Сумъяа заан цол хүртэж Д.Долгорсүрэнгийн гэр бүлээс 2 дахь заан цолтон төрчээ.

Сүмо: 16 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн оржээ. Анх очоод хэл ус, дэг жаягаас өгсүүлээд хүндрэл бэрхшээлүүд их тулгарсан ч түүнийг даван туулах хат түүнд шингэсэн байв.

Хамтрагч: Мэйтокү ахлах сургуульд түүнтэй хамт орсон хүн бол Б.Дашням. Улмаар манай хоёр мэргэжлийн сүмогийн хатуу чанга бэлтгэл сургуулилт, дэглэмийг тэвчин зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж анхны башёд барилдах эрхээ 1999 онд олж авчээ.

Анхны түрүү: Дагваагийн анхны түрүү бол сүмод элсэж орсон 1999 оны 5 дугаар сарын башё байв. Жонидан зиндаанд ганц ч уналгүй долоо давж түрүүлэн, дараа сард нь санданмэд дэвшин түрүүлж, улмаар макүшита зиндаад орж гялалзсан амжилт үзүүлж байв. Амжилт үргэлжилсээр 2000 оны 9-р сард жүрёод барилдан, 2001 ондоо дээд зиндаанд гарч иржээ.

Ах: Хамгийн анх Японы мэргэжлийн сүмод Д.Батбаяр, Н.Цэвэгням тэргүүтэй бөхчүүд ирж байсан. Дараагаар нь очсон Дагваа, Дашням зэрэг дүү нартаа дэг журам, зан заншил гээд ихээхэн зүйлийг зааж өгсөн гэдэг. Д.Дагвадорж, Н.Цэвэгням нар.

Брэнд: Дээрх үйлдэл бол түүний “брэнд” хөдөлгөөн. Барилдахын өмнө өөрийгөө ирлэж, зоригжуулан үүнийг хийдэг нь гарцаагүй. Манайхан ч үүнийг нь хараад “Аяа, аварга нөгөөдхөө хийлээ” хэмээн дуу алдан дэмждэг байв.

Их аваргын ялалт: 2003 оны нэгдүгээр сарын Хацү башёд озэки Мүсоямаг даван сүмо бөхийн 68 дахь их аварга болж нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Баярын нулимс: Их аварга цол хүртэн эзэн хааны цомыг гардахын өмнө монголоор мэндчилж, баярын нулимс унагасан нь монголчуудад тодхон санагдаж байгаа биз ээ.

Фэн: Аваргын уран хурц, дайчин барилдаанд монголчуудаас гадна олон хүн дуртай бас хайртай. Жэт Ли, Сэлин Дион, Вилл Смит гээд л маш олон фэнтэй. Эхнэр, хүүхэд, эзэн хааны цом, дэмжигч фэнүүд...


Бахархал: Монголын бахархал, монгол хүү. Асашёорү гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан бөгөөд сүмо бөхийг дэлхий нийтэд бүрэн таниулсан хүчтэн билээ.

Гавъяа: Монголын төр нүдээ олсон шагналыг түүнд олгов. Нөр их хөдөлмөр, хүч, гавъяаг нь үнэлэн Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цол хүртээв. Хүртэх ч эрхтэй.


Чингис: Аваргыг ихэвчлэн их хааны дүрээр рекламанд тоглуулахыг хичээнэ. Энэ нь ч зөв биз. Эх оронч үзэл, хэн хүнд заяадаггүй бяр тэнхээ, бие бялдар цогцолсон тэр л  их хаантай зүйрлэвэл хамгийн ойр очиж мэднэ. Түмэн хишигтэн, Пепси гээд л ...


Аваргууд: Арлын Японы сүмо бөхийн дэвжээг донсолгож явсан 68, 69 дэх их аваргууд. Манай үндэсний бөхөд бяр тэнхээ нь тэнцүүхэн хоёр Мөнх аваргууд байсан. Харин сүмод Долгорсүрэнгийн Дагвадорж, Мөнхбатын Даваажаргал нар юм.

Зодог тайлах шалтгаан юу вэ: 2010 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсний дараа нэгэн яриа газар авав. Тэр нь аварга маань тэмцээний өдрүүд үргэлжилж байхад согтуугаар хүн зодсон гэсэн хэрэг гарлаа. Энэ асуудал даамжирсаар аваргыг зодог тайлахад хүргэсэн гэж ярьцгаадаг. Гэвч түүний ах Д.Сэржбүдээгийн яриагаар зөвхөн хүн зодсон хэргээр биш өөр дарамт шахалтаас болсон гэдэг. Яг ямар шалтгаанаар их аварга зодог тайлах болсон нь нууц хэвээр үлдсэн.


Эх орондоо: “Яг одоо Японд сүмо барилдаж байгаа, харин би эх орондоо сайхан наадаж байна”. Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар Д.Дагвадоржийн бор үрээ айргийн тавд хурдалж дахин нэг баярын нулимс унагав.

Нууц: Их аваргын энэ зураг жинхэнэ интернэтийн “од” болсон доо. Дагваагаа ихэнхдээ л хагас нүцгэн харж байсан. Бүтэн нүцгэн харахад ийм байна. Хориотой хэсгийг бүрзийлгэхгүй бол хүүхнүүд ч “гараа хазах” нь гарцаагүй биз.

Эр хүн: Саяхан л аавынхаа жаазтай зургийг хагалаад суран бүсний амт үзэж явсан тийм жаахан хүү ийм том эр хүн болж. Эр өсч эсгий сунана аа гэж.

Аваргын эхлэл заан, нягтлан: Ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан, аав Д.Долгорсүрэнг танилцуулах нь илүүц биз. Ямартай ч их аваргын эхлэл нь заан, нягтлан хоёр байжээ.

Хайр, хань: Насан багад учирсан хайр. Гэргий Г.Тамирын хамт. Их аваргад эхнэрийх нь өгсөн бэлэг хамгийн том нь, хамгийн үнэтэй нь. Энэ бол хоёр хүүхэд нь юм.

Заанаас төрсөн аваргууд: Өдөн дэр бөөрөнхийлж бөмбөг болгон өшиглөж явсан хөвгүүдээ монголчуудын бахархал болсон аваргууд болно чинээ бодоогүй биз. Их аваргыг сүмогийн дэвжээг донсолгон түрүүлэх тэр жил Сумъяа аварга цагаан сарын барилдаанд түрүүлэв. Энэ үед Дагваа, Сумъяа хоёрын амжилтаар хийсэн эвлүүлэг бичлэгүүд Монгол, Японы телевизүүдээр нэг хэсэгтээ л тасраагүй. Мөн ах Д.Сэржбүдээ нь ч мэргэжлийн зодооны аварга нэгэн. Заанаас төрсөн аваргууд аатай ч юм, алдартай ч юм.

Би монгол хүн: “Хэдий өндөр хөгжилтэй харийн орон сайхан ч, хүн нас тогтохын цагт эх нутгаа л гэж тэмүүлдэг. Адгуус хүртэл газрын холоос нутгаа гэсээр гүйж ирдэг биз дээ. Ер нь хүн чинь энэ хорвоо дээр заяасан бас л нэг төрлийн адгуус шүү дээ” Би монгол хүн. Би гэртээ байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Саранцацрал (202.70.46.225)
    Та үнэхээр гоё түүхтэй юумаа би үнэхээр бишэрч байна
    2017 оны 10 сарын 13 | Хариулах
  • С.Үүрийнтуяа (202.70.46.225)
    Би энэзүйлыг үзээд сэтгэл догдолж байна
    2017 оны 10 сарын 13 | Хариулах
  • гэрэлт од (66.181.160.107)
    Хэр буртаггүй хүн гэж юу байхав хийсэн бүтээсэн нь дэлхийнх юм зайлуулдаа аврага минь
    2017 оны 09 сарын 09 | Хариулах
  • Damdinydam Dulguun (150.129.141.133)
    Davgadorj ah manai ah
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • 906589 (202.21.96.162)
    shan zaluu shuu..jinhene mongol er hun....DALAITSEREEEEN..kk kk kk
    2015 оны 03 сарын 17 | Хариулах
  • zochin (77.92.196.156)
    Odoonoos ovoo tomoojij baih shig
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • бандгай (202.179.7.90)
    тэр нүцгэн зураг онц биш монгол хүн ер нь нүцгэн байх онцгүй бидний удамшилд тийм юм байхгүй
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • энхбаатар (202.179.7.90)
    сэтгэлд таалагдаж байна
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.123.77)
    Аваргыг шүтдэг Үнэхээр сайхан залуу хайр булаам
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • АРД (49.0.130.38)
    сайхан байна аа, бид угаасаа атгасан гар шиг байх юм бол их хүчтэй, тэртээд дэлхийн хагасыг атгаж явсан юм шүү дээ
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    монголын жинхэнэ бахарх*****
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • aa (202.72.246.147)
    haha dawga mundag sumoch gehde muu zaluu hogiin batsan baisiishde huniig arail hudlaa magtah umda 16 hurtle bol hetsuu gehd hetu bsiishde surlag gj ulaan niol bsiishde
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
    • huuyee avraga bol hun chi bol uuruu hugiin hulgaich baisan shuudee.
      2014 оны 10 сарын 23
  • Зочин (49.0.159.184)
    Dagbadorjoos hoish manai ger byl sumo yzehee baisan Dabahad n bayarlaj unahad n haramsaj baisan daa ter ye ih saihan baij dee hynii nernyydiig tseejilchihdeg baisan daa
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.20.221)
    Er khun aatai irtei javhaatai yavakhad saikhaan saikhaan bagtaj shingekhgui bgaa aarkhaliig gert ni gergii bid ni uyj dunguhgui shu de saihan avarga
    2014 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.8)
    энэ сайхан нэр алдарын өндөрт хүрсэн юм чинь өрх гэр үр хүүхдээ өнгөрүүлэхгүй хүний сайн хань үр хүүхдийнхээ сайхан эцэг байгаа гэж хүсэж үр хүүхэд болно гэдэг тоглоом биш үү маш их хариуцлага байгаа бодож санаж яваараа
    2014 оны 09 сарын 02 | Хариулах
  • Аня (49.0.154.26)
    Шодой их жижиг юм байна учирсан хүүхнүүдээ хангаж чадахгүй болохоороо их ууртай байдаг байхаа
    2014 оны 07 сарын 26 | Хариулах
  • Zochin (218.186.17.246)
    Yadgiin neg hujaag magastaa l biz bolj.Hujaa nariig bur sain zodoh heregtei.Zaluu nasanii aag omog gej bn .Muulj bgaa humuus uursduu yu hiisen be
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.210.193.192)
    mongolchuudiin negen ueiin soliorluud 20 jiliin daraa ed nar hen um bayanmunh munhbat avargiin hemjeend heden zuunaar baij chadahgui l humuus turhen zuuriin niigmiin uzegdel shunaliin tulamnuu ireedui hun sugnuud
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
    • haha
      ataarhal aa gej
      2014 оны 05 сарын 26
  • Зочин (182.210.193.192)
    negen tsag ued dureljen asaad ungursun gal odoo salhin hiisen odoj bui uns uhaan muutiin udam teneg heveereel bna
    2014 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (180.235.178.151)
    Бидний бахарх*****
    2014 оны 04 сарын 05 | Хариулах
  • ЗОРИГ (202.179.8.134)
    ЭНЭ ЗАЛУУ ХҮНЭЭС ТӨРСӨН ЮМ ШҮҮ СЭТГҮҮЛЧ ГУАЙ
    2014 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.214)
    Үндэсний бөхөөрөө барилахгүй дээ. Залуу хүн байж.
    2014 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (203.194.115.42)
    Ene hun zodog tailsanaar Sumo ymarc sonirholgui bolson
    2014 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.114.236)
    Би түүгээр бахархдаг байсан ч Мөнх тэнгэрийн дор ямар ч аавын хүү хуулиа дээдэлж сахих хэрэгтэй. Халтар мөнгөний бялууралд автан бор дарсанд дурлан, зодоон цохион хийх чинь онцгүй шүү. Бас өөр заваан бохир юманд их орооцолдох дэмий.
    2013 оны 11 сарын 25 | Хариулах
  • zanaa (202.179.20.232)
    Ehlel n saihan baisan bolovch adag n bulingartsan. Mongol orondoo hairtai gej baisan hun, oriloj busad humuusee gulugnuud nashiir gej zododog avarag hun baih uu!?
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • Урандөш (202.179.7.6)
    Аргагүй л их аварга юм даа.Хэлэх үг алга даа.Өршөөх ёстой юу л байна,Бурхан тэнгэр сахиусан тэнгэр шүтээн гээд л юу байдаг энэ их аварга хүнийг бүгдээрээ өршөөөж хайрла даа
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • (203.39.152.2)
    Zaanaas bish zaanii ehnerees torson kk.
    2013 оны 03 сарын 05 | Хариулах
  • (202.55.180.154)
    Manai nutgiin huuhdee naadah chin. Manai HOROOLLIIN unagan huuhed. Davgaa chamaar baharhaj yavdag, Gehdee odoo bi ULLAANBAATARIIN huuhed gej duugarch baival yasan um be dee.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (182.160.56.179)
    minii nutgiin dyy byy xel amand or
    2013 оны 01 сарын 28 | Хариулах
  • puje (180.235.175.195)
    saikhan khuu chamd sain saikhaniig khuseed ulam olon saikhan uil yavdaltai ajil khiigeerei.sumog ene avraga khuugee barildaj baikhad bi mash shimten uzdeg baisan.odoo bol Byambadorjiig l uzekh gej boddog bolson.surtei saikhan aag omogtoi barildaj baisan suu khuu mini amjilt amjilt
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • (202.126.89.185)
    abargada amjilt ard tvmen chini bahardag shv amida bie biene hairla hvmvvs ee
    2012 оны 12 сарын 26 | Хариулах
  • (202.179.11.50)
    odhuutei neg uzne baigaa tsaadah chini ovgor boloh geed bn shu davgaaa
    2012 оны 12 сарын 18 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.251)
    МИНИЙ ДҮҮ САЙХАН ҮНДЭСТЭНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ, САЙХАН ЭЭЖ, ААВЫН ХҮҮ ШҮҮ. МОНГОЛ ТҮМНЭЭ ИХ БАЯРЛУУЛЖ, ОМОГШУУЛЖ БАЙСАН. ОДОО УХААЖНА ШҮҮ.
    2012 оны 12 сарын 16 | Хариулах
  • (202.179.20.180)
    humuusiin ih hundleliig daaj yavaasai ene tal deeree bol jaahan hudraggui l sanagdaad baidag shu ongiroo baga zaluu nas aali hediinee ard uldlee shu de
    2012 оны 12 сарын 05 | Хариулах
  • (27.123.213.52)
    давгадорж аварга бол хамгийн .гайхамшигтай.тэсвэр тэвчээрийн гайхамшиг..
    2012 оны 10 сарын 23 | Хариулах
  • (202.131.248.90)
    Saihan hun, saihan ger bul, baharhmaar humuus like
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • (203.160.55.2)
    Халхын их аварга аргагүй л сүртэй шүү.
    2012 оны 10 сарын 05 | Хариулах
  • shuten bishregch (122.201.18.172)
    bi mongol hunii huvid, eej hunii huvid Dagvaag huu shigee bodoj yavdagiin zeregtsee shutdeg. Chi bol Mongolyn baharhal yaah argagui hun shyy. harin uuruu hicheej aldahgui baihiig bodooroi, saihan eej aav, hania uurd hairlaj yavaarai. sanaa zuv bol zaya zuv gedeg dee, buh yum chin saihan baih bolno. Az jargal husey
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • jagaa (203.194.115.99)
    Boljiinoo Uxaalag Daruuxan baixad bvx zvil AANDAA bvtne
    2012 оны 09 сарын 26 | Хариулах
  • MGL (74.217.37.83)
    MGLchuud ene baidlaarai hugjihguiee muhuj medne....ene met teneg nuhriig huurguj huuliig ch ter uursdiiguuch ter uland ni gishguulneee
    2012 оны 09 сарын 24 | Хариулах
  • yos surthuun (74.217.37.86)
    hudraga muutai *** JAPAN.ii avraga l yum bgaaz MGL.d bol bish bitii undesnii buhiin bulhai luivart orootsoldood bai
    2012 оны 09 сарын 24 | Хариулах
  • (202.131.225.194)
    Би Дагваагаас хойш сумо үзэлгүй өчигдрийг хүргэсэн байна лээ. Жаахан танхай болохоос үнэхээр сүрдэм сайхан эр хүн гэж хардаг.
    2012 оны 09 сарын 24 | Хариулах
  • (58.18.168.114)
    negent ooroo inged avhuulsin bl yugii n nuudgiin butneer n harchmaar l bna shd emegteichuudiin erhiig zorchod
    2012 оны 09 сарын 22 | Хариулах
  • ЭХ ОРОНЧ (182.160.45.149)
    Би Давгаагаас хойш сумо үзэхээ байсан даа.Жаахан л даруухан байгаасай
    2012 оны 09 сарын 22 | Хариулах
  • (202.179.20.138)
    ХҮМҮҮЖИЛГҮЙ ТЭНЭГ ЗАЛУУ
    2012 оны 09 сарын 20 | Хариулах
  • иргэн (202.72.245.122)
    Юу гэнээ Багадаа танхайрч явдаггүй байсан гэнэ үү. Харин ч хулигаан зантай үргэлж хэл ам татлаад байдаг болохоор нь япон явуулсан гэж учир мэддэг хүмүүс ярьдаг юм билээ. Тэр япондоо л аварга биз.
    2012 оны 09 сарын 20 | Хариулах
  • sainaa (122.254.127.66)
    Jinhene MGL ER KHUN! uneheer bayarlamaar, baharhamaar, mundag bsan eopond barildaj bhdaa. Tsaashdaa ch surleg, uhaalag, chadvartai, mundag bgaarai. MGL-chuudiin BAHARHAL SHUuuuuuuu
    2012 оны 09 сарын 14 | Хариулах
  • оюунаа (203.91.117.4)
    аваргаа таниар монгол цөстэй бүхэн бахархдаг шүү
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • амгаа (122.201.18.182)
    шүтмээр хүмүүс шүү
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • амгаа (122.201.18.152)
    монголын бахархал болсон сайхан аавын хөвгүүд шүү монгол даяараа бахархаж дээдлэж явидаа
    2012 оны 09 сарын 02 | Хариулах
  • (203.194.115.82)
    boon omog boon bardamnal boon hiirhrel hvmvvsiin hairiig daahgui ene tendehiin vil ajillagaand ch olon niit tsuglarsan gzar ywahdaa bainga dowchignoj zodoon tsohion hiij bujignuulj ywdag gesen shv
    2012 оны 07 сарын 27 | Хариулах
  • (202.126.91.158)
    Mongol er hun iim l baidag baih da. saihan er hun shuu.
    2012 оны 07 сарын 20 | Хариулах
  • Altai (76.168.162.190)
    Minii eej taniar baharhaj bainga umuurch syydag 5 saihan hyytei hugshin baidag yum, tand saihan buhniig hysen eruue
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • zochin (76.168.162.190)
    avragada bayar hyrgie taniig barildahaa bolisonoos hoish symo yzehee bolison
    2012 оны 07 сарын 13 | Хариулах
  • монгол эр хүн (202.131.229.38)
    Жинхэнэ Чингисийн удамт хавт Хасарын хүчит эрчүүд
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
  • ushigch (182.160.29.5)
    Hosgui hudulmuruur avargin neriig avsan chamd bajar hurgej sain saihnig husej baina.Tomoojih tsag tegej baigaad irnee.Odoodoo erch huchteigeeree javaj l baig!!!!!!
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.11.193.118)
    тийм ээ тэр монгол хүн гэртээ байх нь зөв харин бид түүнийг хайрлаж хүндлэх хэрэгтэй
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.193.118)
    өөрийн эрхгүй огшиж омогшиж байна тэр хэн ч бай хамаагүй гэхдээ монголын төдийгүй хэн ч тоож үздэггүй байсан арлын японы сумо гэх спортыг дэлхийд таниулсан гавъяатай хүн ийм сайхан хөвгүүд төрүүлсэн бас их аваргын удмыг төрүүлсэн пүрэвбадам болон тамир нарт талархах хэрэгтэй тэр бол жинхэнэ од супер стар
    2012 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (108.20.230.32)
    Davgaa garaad l sumog hun uzehee boliod hetsuuhen bgaa gej unen u
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • болдоо (49.0.158.122)
    маш сайхан бичсэн байна сайхан бахархал болсон энэ МОНГОЛ хүн гэхээр л өөрийн эрхгүй зүрх огших юм дааа
    2012 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (49.0.167.160)
    ýõíýðýý ë õàéðëàõ õýðýãòýé ø¿¿ àð õ¿ðäýã ãýæ ñîíññîí ¿ã¿é áàéõàà ñàéõàí ãýð á¿ë ñàëëàà ãýæ áàéõàä íü õ¿¿õä¿¿äèéã íü ë ºðºâäºæ áàéëàà òàíàé ãýð á¿ëä àç æàðãàë õ¿ñüå
    2012 оны 03 сарын 11 | Хариулах
  • бозлого (202.126.91.153)
    Үнэхээр бахархмаар Би сумог нэг их үздэггүй л дээ Дагвадорж аваргыг бол дандаа үздэг байсан Гоё тоглолт эмоц стильтэй Одоо бол суммог үзэхээ больсон Үүнээс хойш их олон хүн суммог сонирхохоо больсон гэж сонссон Мэдээж мөн япончуудыг
    2012 оны 02 сарын 25 | Хариулах
  • tseegii (182.160.40.8)
    amjilt husey ehner n uneheer hoorhon shuu uurd hairlaarai
    2012 оны 02 сарын 16 | Хариулах
  • tushku (202.70.45.242)
    jinhen mongol tsus
    2012 оны 01 сарын 19 | Хариулах
  • ss (202.131.246.131)
    Тэнгэрээс заяасан Аварга
    2012 оны 01 сарын 17 | Хариулах
    • HUYGAA
      ONDOR SAIHAN BNA
      2012 оны 01 сарын 17
  • tsatsaa (175.215.90.140)
    yostoi saikhan zuragnuud bn
    2012 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.18.133)
    Монгол түмний бахархал
    2012 оны 01 сарын 14 | Хариулах
  • mongol (183.81.169.2)
    mongol huu mongol er mongol hani mongol baharhal mongol zan mongol omogshil ci jinhene mongol sh uu
    2012 оны 01 сарын 11 | Хариулах
  • tulgaa (122.201.18.144)
    jinhen mongol omogshil gej davgaa avragiig helne dee
    2012 оны 01 сарын 09 | Хариулах
  • Энхээ (202.131.248.220)
    ах дүү аваргууд монгол эр хүний үнэн бахархал Сумъяабаяар аварга даруухан намбалаг харин Давгаа аварга бол ирэмгий дайчин жинхэнэ бахархал жинхэнэ омогшил
    2012 оны 01 сарын 07 | Хариулах
  • odkhuu (49.0.159.48)
    aguu hun aguu aldar aguu uil hereg
    2011 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.45.11)
    tuunii hiisen gaywag hedhen how jiw bichseneer balluurdaj hezeech es chadna chi mongoliin baharhal shuu
    2011 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.70.45.11)
    er hund bj boloh omog bardam daichin hiisen buteesentei hundeesain saihniig husey
    2011 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.93.20)
    saihan zaluu saihan ch ehnertei hvndee
    2011 оны 12 сарын 10 | Хариулах
  • gjgj (202.179.18.67)
    ene hun sumog delhiid taniulsan hun mongoliin hovorhon huu dee saihan zaluu saihan ch boh
    2011 оны 12 сарын 04 | Хариулах
  • balbar (124.158.92.16)
    Аатай омогтой сайхан монгол эр шүү Сүрдмээр бишэрмээр бахархмаар сайхан залуу Нэг юм хэлэхэд уур уцаараа жаахан дарж явбал монголчууд байтугай дэлхийн бүх хүн хүндэлнэ
    2011 оны 11 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.13.225)
    uneheer sain hanitai hun shuu hairlaj yavaarai
    2011 оны 11 сарын 25 | Хариулах
  • boldoo (182.160.13.244)
    baharhaad baharhaad barshgui mongol delhiin huu dee estoi goe
    2011 оны 11 сарын 24 | Хариулах
    • Khanda/USA/
      Bidnii Mongoliin bakharkhal.
      2011 оны 11 сарын 24
  • Зочин (203.91.118.190)
    аагьтай аварга шүү
    2011 оны 11 сарын 23 | Хариулах
  • чимэх нэмэх (202.70.42.131)
    Үнэхээр сайхан гоё үнэхээр мундаг монгол эр хүн дээ монголын бахархалмонголын баялаг чи шүү
    2011 оны 11 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    3 цаг 35 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    22 цаг 47 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    Уржигдар 15 цаг 02 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    Уржигдар 14 цаг 03 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК