
Иймд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ жил хийгдэх авто замын ажлын газар чөлөөлөлтийн талаар хэлэлцсэн байна. Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С. Очирбат хэлэхдээ, "Газар чөлөөлөх асуудал хүндрэлгүй явагдах боломжтой. Харин цаашид мэргэжлийн байгууллагаас координатын системийг алдаагүй гүйцэтгэх, зургийн гүйцэтгэлд автобусны буудал, авто замын далангийн налуужилтыг тусгаж байх, олон түвшний уулзварын зурганд газар чөлөөлөх шаардлагатай хил хязгаарыг нарийвчлан тусгах хэрэгтэй байна" гэж энэ үеэр ярьсан юм. Авто замын байгууламжийн ажлын тендер зарлах, шалгаруулах, ажлыг хүлээн авах хугацаа нь хоорондоо уялдахгүй байгаагаас болж газар чөлөөлөх ажилд хүндрэл учирч байгаа аж. Нийслэлийн авто зам, инженерийн байгууламж, үерийн далангийн зураг төслийн дагуу эхний ээлжийн холбогдох судалгааг гаргаж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг үндсэндээ хангасан байна.