

Тэмцээнд Хангайн бүсийн Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дорноговь гэсэн таван аймгийн 40 гаруй байгууллагын нийт 325 шилдэг жүдоч өрсөлдөж байна.
Зохион байгуулагчаар нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо болон Монголын жүдо бөхийн холбооныхон оролцжээ.
Тэмцээний талаар МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат “Өсвөрийн жүдочдын Хангай бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг жүдо бөхийг орон нутагт хөгжүүлэх холбооны хөтөлбөрийн дагуу гуравдах жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнийг Лувсаншаравын Рэнцэндорж багшийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд багш өөрөө тэмцээнийг шүүж, тэмцээний бүхий л бай шагналыг өөрөөсөө гаргахаар болсон” гэлээ.
Монголын анхны жүдогийн шигшээ багийн гишүүн Л.Рэнцэндорж багш 1972 оны Мюнхений олимпт Монгол Улсаа төлөөлөн оролцож байв. Л.Рэнцэндорж нь одоо Архангай аймагт “Начин” клубт дасгалжуулагчаар ажиллаж байна.
Д.Идэр