зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ган-Очир: Ерөнхий сайд “Өлсөөд арга ядахдаа бүгдээрээ туулай агнана шүү” гэж багийнхандаа хэлсэн гэдэг

2013-4-10
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очиртой ярилцлаа.
img.phpЕрөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очиртой ярилцлаа.

-Бурхан Халдун ууланд Ерөн­хий сайд­тай хамт төөрч яваад ирсэн. Тэнд юу болсон, ямар адал явдалтай тулгарсан бол гэдгийг  олон хүн сонирхож бай­гаа байх. Хотоос хэдэн хүн­тэй баг хөдөлсөн бэ. Бурхан Халдунд гарах зорилго юу байв?

-Бурхан Халдунд хүн­дэт­гэл үзүүлэх гээд гара­хаар болсон юм. Явахаа­саа өмнө шийдвэр гар­сан байсан. Өнгөрсөн жилийн сон­гуулийн өмнө Ерөнхий сайдтай хамт Бур­хан Хал­дун ууланд гарч хүн­дэтгэл үзүүлсэн юм. Уул усандаа бүх зүй­лээ даатгаж, залбирсан. Энэ жил дахиж гаръя гээд шийд­сэн байсан. Нийс­лэлээс гарахдаа бүгд л баяр баясгалантай бай­лаа. Төөрнө гэж төсөөл­сөн­гүй. Эндээс 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг гарсан. Дөнгөж очиход байгаль дэлхий хачин гоё байлаа. Цас зөөлөн буд­раад дулаахан байсан. Тэнд чинь цастай мөрт­лөө моднууд нь нов ногоон. Биднийг очиход зөндөө хүн очсон байсан. Эндээс Ерөнхий сайдыг ирнэ гэдгийг сонсоод Хэн­тий, Төв аймаг, ойрхон Мөнгөнморьт сумын ир­гэд гээд бараг 100 гаруй хүмүүс цугларсан бай­сан. Орой нь тэнд очсон хүмүүстэй Ерөнхий сайд уулзаад инээдэм хөгжөөн  болж олон хүнтэй та­нилц­сан.

-Яагаад тэр өдөр Бурхан-Халдуныг зорьсон юм бол. Цаг агаар ямар байх талаар мэдээ­лэлтэй байсан уу?

-Дулаарахаар их намаг ихтэй болдог газар шүү дээ. Намаг боло­хоос өмнө явсан нь энэ. Бид нар кэмп дээрээ хоноод өглөө эрт ууланд авирахаар тохирсон бай­сан. Ерөнхий сайд өглөө 8.00 цагт хөдөлнө гэж байсан. Сайд долоо хоног болгон Цэцээ гүн рүү  гардаг. Насаараа ууланд авирсан. Байн­гын бэлтгэлтэй учраас хурдан араас гараад ирдэг. Тиймээс бид 08.00 цаг болохоос 40-50 минутын өмнө хөдөлсөн юм. Хөдлөөд явах гэж байхад нутгийн иргэд морь­тойгоо ирчихсэн, түрүү­лээд маш олон хүн явсан. Дунд овоон дээр очиход нэлээд олон хүмүүс ядраад, хэсэг хүмүүс суу­гаад үлдсэн. Тэгээд цаашаа 70 градусын эгц өөдөө газар мацсан. Зарим газартаа мөстөлт үүссэн байсан. Дээшээ мацсаар байгаад Бурхан Халдуны­хаа дээд тавцан руу гараад ирэхэд цасан шуурга ширүүсээд эхэлсэн. Хангай газрын шуурга огцом эхэл­дэг юм билээ. Дээр гараад байж байтал Ерөнхий сайд араас юу юугүй гүйцээд ороод ирлээ. Тэгээд цааш  бөөнөөр авирч гарсан. Цувааны эхийг Ерөнхий сайд тэр­гүүлж яваад, ар, араас нь хэсэг хэсгээрээ явж оргил дээр гарсан. Овооны орой дээр гараад ирэхэд, Ерөнхий сайд жаахан баруун та­лаар нь даялж яваад түрүүлээд урд талаар нь буусан байсан. Араас нь бид нар бууж ирсэн. Яг орой дээр гараад буух гэж байхад огцом шуурга тавьсан. Уулан дээр яагаад төөр­дөг вэ гээд эргээд бодоход, хүн шуурга нам­дахыг хүлээж тэсдэггүй юм билээ. Хэзээ дуусахыг нь мэдэх­гүй шүү дээ. Хоёрдугаарт ууланд яваад л байвал даарахгүй, таван минут зогсоход л хөлдөх шахдаг. Тиймээс бүгдээрээ ямар ч байсан явах хэрэг­тэй гээд нүүр нүдгүй шуурганаар бүгд уулнаас буусан. Шуурган дундуур явах дундаа баг маань гурав салсан. Ингэж салан­гуу­таа манай баг хамгийн түрүүнд Ерөн­хий сайдтай станцаар хол­богд­сон. Эхний хэсэг нь Дунд овооноос хэсэг дээшээ явж байгаад явж чадахгүй болсон. Хүмүүсийн маань зарим нь турш­ла­гагүй, амьс­гаадна, ядарна. Дахиад дээшээ 70 орчим хүн явсан гэсэн үг шүү дээ. Энэ дотроо 18 хүнтэй манай баг төөрч салсан. Ерөнхий сайд 53 хүнтэйгээ бас төөрсөн. Манай баг нэлээд урт замыг туулсан даа. Уулнаас уруу­даад доошоо бүгдээ­рээ буу­хад нэг л юмыг ойлгосон. Маш хурдан зохион байгуулалтад орвол ямар нэг эрсдэл гарахгүй юм билээ. Тиймээс манай багийн хувьд төөрс­нөө мэдээд хоорондоо ярил­цаад ээлжлэн замаа гаргаж, амаръя гэсэн зарчмаар явсан. Харанхуйд чинь олон хүн явж байгаа учраас нэг хүн мөчир, модонд хөл гараа цохиж гэмтээх зэрэг осолтой шүү дээ. Тиймээс хурдан нам дор, дулаахан нөмөр газар олоод хоносон.

-Нэгэнт төөрсөн юм чинь уулан­даа хонохоос өөр аргагүй гээд цааш яваагүй хэрэг үү?

-Бид ямар ч байсан кэмпээ олоод очно гээд нэлээд удаан явсан. Цээжээр татсан цастай учраас бүгдээрээ зам гаргаж мөл­хөөд яваад л байсан. Хонохдоо Бурхан Халдуныхаа баруун урд талд нь байсан юм билээ. Кэмп зүүн урд талд нь байсан. Нэг цагийн үед Бурхан Халдунаас буухад дөрвөн цаг гаруй яваад харанхуй болчи­хож байгаа юм чинь. Замаа олох­гүй байгаа хүмүүс чинь жаахан зам байсан ч их хүч гаргаж туулдаг юм билээ. Тэгээд харанхуй боллоо, тусламж дуудах хэрэгтэй юм байна гэж бодсон. Манай багт Ерөнхий сайдын зөвлөх Хүдэрбаатар гээд залуу явж байсан. Тэр хүн багаасаа хөдөө өссөн. Хэнтий нутгийн хүн. Тиймээс газар усны баримжаатай тул аюулгүй байдлаа бодоод эндээ хоноглоё, энд чаддаг, чаддаггүй олон хүн явж байгаа гэв. Тиймээс шууд модоо бэлтгэж, галаа түлээд хоно­хоор болсон. Цасаа хачин сайхан цэвэрлээд тойрог үүсгэж, өмхөрсөн моднууд түүгээд, нэг шөнийнхөө модыг овоолоод галаа асаагаад тойроод суусан. Тойрч суугаад бүгдээрээ хоорондоо танилцсан даа.

-Хоол хүнсээ базаасан бай­сан биз дээ?

-Манай багийн хүмүүсийн үүр­гэвч­нээс нэг ширхэг алим, хоёр ширхэг жижиг хэвийн боов гарч ирсэн. Хэзээний ч хэвийн боов юм, бүү мэд. Нэг алим, хоёр хэвийн боовоо 18 тэнцүү хувааж идээд. Бас тахилд өргөхөөр авч гарсан жижиг шилтэй архи байсныг бас 18 хувааж уусан. Хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй гэдэг үүднээс хувьдаа би нэлээд цоглог байхыг хичээж байсан. Галынхаа түүд­гийн­хээ хажууд ардын дуу дуулсан. Араас хэн ч түрээгүй. Тэгээд сүүл­дээ дуулахаа зогсоосон. Тэгээд түүдэг галынхаа дэргэд шөнөжин­гөө юм яриад хоносон доо.

-Юу ярьсан бэ. Айдастай л байсан биз дээ?

-Шөнө хээр байгаа учраас тэр үү, хүмүүс ургуулж фантастик юм их ярьдаг юм билээ. Нэг кинон дээр ууланд түүдэг асаагаад тойроод сууж байтал чононууд дайрсан гэхэд гурав, дөрвөн хүн зэрэг араг­шаа харж байсан. Тэр их цасан дотор чоно байтугай ямар ч амьд амьтан байхааргүй. Тэгээд хэсэг байж байгаад нэг нь буун дуу гарсан уу гэхэд, хоёр гурван хүн би ч гэсэн тэгж сонслоо гэж дагуулна. Нэгнийхээ хэлсэн зүйлд их горьд­лого  тавьдаг. Хэн нэгнийх нь гар утасны сэрүүлэг дуугарахад, "хөөе  онцгой байдлынхан дохио өгч байна" гээд л. Бүгдээрээ машиндаа үлдсэн юмаа ярьж байсан. Манай машинд талх хиам байгаа шүү. Манайд пиво байгаа шүү гээд. Бүгд нийлүүлж иднэ шүү гэж ярьж бай­сан. Ер нь хүмүүсийн сэтгэл зүй олон янз болдог юм билээ. Ар гэрээ их боддог. Хүмүүстэй юм яриад сууж байхад, зарим нь эхнэртээ ямар их хайртайгаа ойлгож  бай­лаа. Манай эхнэрийн хоол их гоё юм байна гэдгийг мэдэрч байх шиг байсан. Хүн бүр л гэр бүл хамгийн дотно хүмүүсээ бодож байсан л даа.

-Унтаагүй юу?

-Зарим хүмүүс жаахан дуг хийц­гээсэн байх. Ихэнхдээ л унтаагүй, юм яриад л өнгөрөөсөн. Хээр хөдөө болсон адал явдлуудын талаар яриад л.

-Өглөө нь яасан бэ?

-Өглөө босоод замаа гаргаад явах уу гэтэл шөнөдөө бээрсэн байсан учраас бүгдээрээ л залхуу­раад тусламж дуудвал яасан юм бэ гэцгээж байсан. Тусламж дуудаад ч нэмэртэй биш шүү дээ. Тэр их тайга, модон дотор хэнийг гэж хайхав дээ. Нисдэг тэргээр биднийг оллоо гэхэд хаана буух уу. Онцгой­гийн­хон ирлээ гэхэд, бид нар яаж зам гаргаж туулсан яг л тэгнэ шүү дээ. Тиймээс бүгд өөрөө өөрсдөдөө итгэе гэдэг дээр тогтоод замдаа гарц­гаасан.

-Хоорондоо санаа нийлэхгүй зүйл их байв уу. Ядарч өлссөн олон хүн өөр өөр юм ярина биз дээ?

-Маргаан үүсэх завдал байхгүй. Яахав хаашаа явах уу гээд зам дээрээ маргаж байлаа. Төөрсөн байхад ганц урд зүгт чинь ямар олон урд зүг багтдаг юм бэ гэж гайхаж байлаа. Жаахан баруун урагшаа, жаахан зүүн урагшаа гээд л хүн бүхэн маргана. Маргаан ч юу байхав дээ, ийшээ цас нь зузаан, тийшээ цас нь нимгэн гээд ярьж байлаа. Зарим газар цасны нимгэ­нээр гээд тойрч явснаас цасны зузаанаар явах нь амар байгаа юм чинь. Яг дагнасан чигтээ явах боломж байхгүй. Мод, хонхор тааралдана. Өглөө нь 06.00 цагт босоод цасаа ухаж эхэлсэн боло­хоор 11.00 цагийн үе гэхэд хүн бүр ядраад, тамир нь тасарч байсан. Урд өглөөнөөс хойш юм идээгүй. Ус ч байхгүй.

-Идэх юмаа яагаад базааж гараагүй юм бэ?

-Дээшээ гарахдаа тахилдаа юмаа өргөчихөж байгаа юм. Хоёр­дугаарт доошоо шууд буучихна гэсэн тооцоотой байгаа. Нөгөө талаар Бурхан Халдунд гарч бай­гаа хүн бүр л сайн сайхан, аз хийморь даатгах гэж явдаг. Орой дээр нь гараад баярлаж хөөр­сөн­дөө бүг­дээ­рээ л идээ будаагаа өргөчихөж байгаа юм чинь. Харин ч нэг шир­хэг алим, хоёр боов үлдсэн нь яамай­ даа. Нөгөө талдаа хамаагүй гялгар ууттай юм авч гарахгүй, хог  тарихгүй гэж эхнээсээ тийм зохион байгуулалттай явсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед уулын­хаа бэл рүү нам дор газар буугаад станцаар Ерөнхий сайд­тай хоо­рон­­доо холбоо барьсан. Уулынхаа өвөр рүү дулаахан нам дор газар руу буу гэж захисан. Тэндээсээ аврах ажиллагааг зохион бай­гуу­лах хэрэгтэй гэсэн. Ерөнхий сай­дын ахлах зөвлөх Л.Гансүх дарга түрүүлээд хүмүүсээ аваад буусан байсан. 22 хүнийг амжилттай да­гуулж кэмп рүүгээ буусан. Л.Гансүх дарга бол асар хурдан зохион байгуулалтыг хий­сэн. Онцгой бай­дал руу залгах, утсаараа хүмүүсийг дуудах гээд. Хэрэв тусламж очоогүй бол 70 хүний амь нас шүү дээ. Бүгдээрээ л Ерөнхий сайдыгаа дагаад Бур­хан Халдундаа очъё гэсэн сэтгэл нь хөөрсөн залуучууд байсан. Тэгээд явж байтал гэнэт нисдэг тэрэгний дуу гарсан. Нисдэг тэрэг­ний дуу нэлээд хол сонсог­дон­гуут нөгөө хүмүүс маань бүгд тамиргүй болоод суучихдаг юм билээ. Нис­дэг тэрэг ямар ч буух боломжгүй газар явж байгаа гэд­гийг мэдсэн ч гэсэн. Олон нисдэг тэрэг байсан бол хэдэн талд тараад буучихна шүү дээ. Гэтэл ганц тэрэг чинь эхлээд илүү олон хүн явж байгаа учраас Ерөнхий сайдын багийг хайгаад олчихож байгаа юм. Тэгээд хамгийн сүүлд нь биднийг зөөсөн.

-Тэгээд нисдэг тэрэг хаана буусан юм?

-Бид нар нам дор газраа очсон. Ер нь цаашдаа хүмүүст зөвлөхөд, ууланд гаръя, хиймороо сэргээе гэдэггүй хүн гэж юу байхав. Дэлхий ертөнц даяараа ууланд гарч авирч байна шүү дээ. Хэрвээ төөрсөн бол нам дор газраа хурдан бараадах ёстой юм байна гэдгийг мэдсэн. Тэр үед биднээс гадна зургаан хүн цасанд боогдоод төөрсөн байсан. Тэр зургаан хүнийг манай онцгой байдлын аврах анги машинтай очиж аварсан байсан. Хүн бүр л аялалд явахдаа тэр, тэр юмаа авдаг байж гэж боддог юм билээ. Гал тогоогоо хүнснийхээ зүйлтэй авдаг байж гэж их бодсон. Майхан, халдаг дулаан  мишоктой. Мишок нь баттрейгаар халаадаг гээд мө­рөө­дөөд л яваад байгаа юм чинь. Тэгээд сайхан унтаад цаашаа явсан бол  гээд мөрөөдөж байлаа. Ер нь дараа нь бодоход, хүн зал­хуу­раад сэтгэлээрээ унавал хаана ч гэсэн хурдан дуусахаар юм билээ. Сэтгэлзүй байхгүй болохоор хүн цасаа малтахгүй, цасаа малтахгүй хөдлөхгүй болохоор бие хөрөөд даарна.  Сэтгэлзүйгээрээ өөдрөг байж, ямар ч байсан урагшаа гарна гээд зүтгээд байхаар хөлс гараад, хөлдөхгүй, хамаг юм халуун оргиод яваад байна. Нэг үгээр хэлбэл хөдөлмөр хүнийг бий болго­сон юм гэдэг үг үнэн рүү дүйж очиж байна даа гэж бодсон. Тиймээс цасаа бүгд ээлжлээд арилгаж байсан.

-Хүмүүсийн бие өвдөж, сан­дар­га­сан уу?

-Манай багтай явж байсан онцгой байдлын хүний шөрмөс нь татсан. Онцгой байдлын аврагч байлаа ч тэр чинь хүн шүү дээ. Байгалийн хүчин зүйлийн өмнө хүн бүр  адилхан. Ерөнхий сайдын зөвлөх байна уу, туслах нь байна уу, онцгой байдлын аврагч байна уу хэн ч байсан ялгаагүй л бай­галийн хүчин зүйлийн өмнө хүчин мөхөстөнө. Ямар ч том дарга бай­сан нэг шөнийн дотор л ялгаагүй л аюулд ордог юм байна.

-Онгоц ирэхээс өмнө орон нутгийн иргэд, аврагч нар түрүүлж очсон гэсэн үү?

-Түрүүлж очсон нь Хэнтий айм­гийн иргэд юм. Хэнтий аймаг ойр­хон учраас онцгой байдлынхан түрүүлээд ирсэн. Самналт хийгээд, бидний явсан замуудын ойролцоо явсан байдаг. Явган хүн уулаар самналт хийлээ гээд ялгаагүй л цаг алдана шүү дээ. Бид нар модоор цас малтаж байсан бол тэр хүмүүст хүрз байгаа. Бусдаар бол адилхан л хүн шүү дээ. Ер нь өөрсдөдөө л итгээд нам дор газраа бараадаж л байсан нь дээр байсан.

-Онгоцонд суугаад их баяр­лаж байсан биз дээ?

-Жирийн үед нисдэг тэрэгний дуу их чанга тээртэй сонсогддог ш дээ. Тэр үед нисдэг тэрэгний дууг сонсоход их кайфтай байсан. Бүгд л баярлаж байсан. Баярын бөмбөр нүргэлж байгаа юм шиг сонсогдож байлаа.  Бүх хүний сэтгэлд од гийж байгаа юм чинь. Нисдэг тэрэгнээс манай төрийн тусгай хамгаа­лал­тын таньдаг офицер бууж ирээд, бэртсэн гэмтсэн хүн байна уу гэсэн. Бүгд байхгүй гэсэн. Хацар нь хай­раг­даж хөлдсөн хүн байна уу гэхэд хөлдсөн хүн байхгүй, харин бүг­дийнх нь хацар хайрагдсан гэлээ. Тэгээд нисдэг тэргэндээ бүгдээрээ суугаад хөдөлсний дараа хамгийн түрүүнд бидний асуусан зүйл бол, Ерөнхий сайд яасан бэ гэсэн. Маш сайн уулчин болохоор түрүүлээд очсон байх гэж бодож байлаа. Гэтэл Ерөнхий сайд бас ууланд гал түлж хоносон байна лээ. Нисгэгч нь та нараас өмнө хоёр удаа бусад хүмүүсийг зөөсөн гэв. Шууд кэмп дээрээ очоод цай ундаа уугаад Улаанбаатар руугаа ирсэн. Ер нь бол аяллыг бүхэлд нь хэлэхэд, уул, цас, тэмцэл гэсэн гурван зүйл ярина. Сэтгэл дотор түмэн л зүйл бодогддог юм билээ.

-Жишээлбэл, юу их бодож байв?

-Итгэл бол байсан. Гэхдээ хүн чинь наагуур нь янз бүрийн юм боддог юм байна. Бүх л хүн хам­гийн түрүүнд хүүхдээ боддог юм билээ. Хүн ойрхон байгаа бүхнээ хайрладаг. Цуваа явж байхад, мэдээлэл технологийн Жадамбаа бид хоёр цувааны төгсгөлд явж байсан юм. Түрүүлж цасаа малтаад арын эгнээнд явж байлаа. Тэгж байхад бид хоёрын дунд өрнөсөн яриа бүх хүмүүсийн дотроо бодож байсан зүйлийг ил гаргасан байх.  Би Жадамбаад хэлж байсан юм. Хамгийн бага цаг зарцуулдаг эхнэр маань хамгийн их бодогддог юм байна гэж. Харин тийм ээ, ингээд бодоход хамгийн сайхан хоол хийдэг нь манай эхнэр юм байна. Хамгийн түрүүнд явж очоод эхнэр­тэйгээ ёстой сайхан амарна гэж бодсон. Улаанбаатарт байхдаа ажилтай завгүй гээд эхнэр, гэр бүлээ хамгийн бага боддог шүү дээ. Хүн алдах хүртлээ юутай байснаа мэддэггүй гэдэг үг үнэн санагдаж байна. Айгаагүй байж болно л доо. Гэхдээ айгаагүй бол биш. Санд­раа­гүй байж болно, санаа зовоогүй бол биш. Тийм сонин байдалд орж, бэрх­шээлтэй тулгарахаараа ухаар­­­­даг юм байна. Би хувь хү­нийхээ хувьд саяны явсан аялалд ухаарлын хувьд том зүйл олсон. Ууланд очиж ухаардаг хэн бэ гэж бодох ч хүн бий байх. Ерөнхийдөө энэ удаагийн аялал онцгой байд­лын хүмүүсийн хувьд ч тэр, төөрсөн бүх хүнд том турш­лага болсон гэж бодож байна. Хамгийн эхний сүл­жээ орсон газар эхнэр, хүүхэд, найз нөхөд гээд түмэн амьтнаас баахан дуудлага ирсэн байсан. Зүгээр гэдгээ хэлсэн.

-Танай багт хэд орчим нас­ны­хан  явж байсан бэ?

-Хамгийн залуу нь манай туслах байсан. Загсийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан залуу маань 23 настай. Хамгийн ахмад нь 50 гаруй насны ах байсан. Хам­гийн мундаг санаачилгатай явсан нь манай Ерөнхий сайдын зөвлөх Хүдэрбаатар юм. Мод түүгээд гал түлж, хээр амьдрах аргыг сайн мэдэж байсан. Галаа яаж түлэх үү гэхэд, гацуур модныхоо ногоон навчнуудыг түүж суурь болгоод, дээр нь хуурай мод, зомголуудаа тавьж асаана. Хөндлөн хөндлөн урт моднуудыг гал дээрээ тавьж урд талын хэсгийг нь шатаагаад, ша­таж дуусахаар нь араас нь ахиу­лаад суугаад байсан. Тэр маш шилдэг арга байна лээ. Ер нь бэлтгэлээ  сайн базааж явахгүй бол ууланд хэцүүдэх юм билээ. Бид гадны орны жуулчдыг хараад дулаахан өдөр явах гэж байж юун олон юм авч явдаг юм гэдэг. Тэр хүмүүс чинь ачаанд дуртайдаа биш. Ер нь хэрэгтэй гэсэн болгоноо авч явдаг юм байна. Ямар ч зүйл­тэй тулгарч магадгүй гэдгийг тоо­цоол­дог зан бид нарт дутмаг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэнд очоод маш олон зүйлийг мэдэрсэн. Өөрөөс шалтгаалах зүйлээ хийдэг­гүй юм байна шүү гэдгийг мэдэрсэн. Гэр бүлээ ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг, өөрсдийгөө ямар их аз жаргалтай амьдардгаа ойлгосон.

-Түүдэг галын дэргэд  дараа­гүй хоносон уу?

-Ерөнхийдөө гайгүй. Гол нь галыг тактиктай асаах ёстой юм билээ. Хоёр гал асаагаад голд нь орох ёстой. Тэгэхгүй бол нэг талаас нь шатаах гээд нөгөө талаас нь дааруулна. Бас төмөр аяга заавал авч явах ёстой юм билээ. Яагаад гэвэл, төмөр аяган дотор цас хийгээд хайлуулаад халуун ус уучихна. Бидний дунд төмөр аяга­тай хүн байгаагүй. Бүгдээрээ хуван­цар гонзгой аягатай байсан.

-Шөнө хурдан өнгөрсөн үү, удаан байсан уу?

-Шөнө хурдан өнгөрсөн.  Галаа асаагаад норсон болгоноо эргүүлж тойруулж хатаасаар байтал хур­дан өнгөрдөг. Тэгээд юм яриад байгаа болохоор уйдаагүй. Харин ч цаг хурдан явахаар уур ч хүрэх шиг. Жаахан явж байтал цаг хурдан өнгөрч орой болох гээд байхаар чинь. Бас нэг зүйл хэлэхэд, тод өнгийн хувцастай явбал зүгээр юм байна. Нисдэг тэргээр хайж байхад тод өнгийн хувцас хэрэг болдог юм байна. Би улбар шар өнгийн хув­цас­тай байсан болохоор нисдэг тэрэг миний хувцсаар биднийг олсон гэсэн. Уулын хувцас тод өнгөтэй байдаг нь тийм учиртай юм билээ. Хүн чинь хамт явж байгаа хүмүүс нь удаан явж бээцэгнээд ирэхээр чи бос гэж хэлж чаддаггүй юм билээ. Өрөвдөөд байгаа юм чинь. Бүгдэд нь хэцүү байгаа учир аргадасхийгээд одоо жаахан зүтгэ­чих гээд хэлж байлаа.

-Ерөнхий сайдын баг ямархуу хоносон бол?

-Ерөнхий сайдын баг давгүй. Яагаад гэвэл хүн нь их олон учраас эрсдэл бага. Нөгөө талдаа нэг толгойтой учраас бүгд амаръя, гурван галаа зэрэг асаагаад суу­гаа­рай, бүгд үүргэвчин дэх идэх юмаа задлаарай гэхэд яг л тэгнэ шүү дээ. Хэн нэг нь зөрөхгүй.  Ерөнхий сайдын багийг яаж явсан талаар сонсоход их хөгжилтэй явсан гэсэн. Ерөнхий сайд "Өлсөөд арга ядахад бүгдээрээ туулай агнана аа" гэж багийн­хандаа хэлсэн гэдэг. Мөн "Ядарлаа ч бид морьтой явж байгаа юм чинь" гээд наргиа хийж, сэтгэлийн дэм өгч байсан байна лээ. Морьтой гэдэг нь бүх ачаагаа моринд ачихыг хэлж байгаа юм. Нутгийн иргэд морьтой ирсэн. Морь нь замаа сайн мэддэг. Бидэнд тохиолдсон бэрхшээл малчин хүн бүрт л тохиолд­­дог. Хүн бэрхшээлийг давж гарч байж кайф авдаг.
 Х.Цэнд-Аюуш
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (52)

  • д а л даак (202.179.20.156)
    д а л а н д а л даакийн нэг нь үү
    2013 оны 05 сарын 13 | Хариулах
  • мөги (122.201.21.66)
    кк эхний хэсгийг л уншлаа, Ган-Очироо юуны зөвлөх вэ, оюутны холбооны зөвлөхөө сайдын зөвлөх гэж андуураад байгаа юм биш биз кк
    2013 оны 04 сарын 15 | Хариулах
  • ***** (122.201.18.39)
    Энэ Цэндаюуш гэж нөхөөр сэтгүүлч чамаас болж зүгээр мөрөөрөө ажлаа хийж яваа хүн тэнэг мангараараа дуудуулаад яваан биш үү
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (122.201.18.33)
    Телевиз, радио бол эзэн биетэй асуудал хэнд нь байгаа нь шууд тодорхой харагдаж, сонсогдоно. Гэтэл сонин бол өөр л дөө. Ямар янзын алдаа гараад ийм ярилцлага Өдрийн сонинд нийтлэгдсэн их сонин. Үг үсгийн алдаанаас эхлээд найруулга огт байхгүй. Миний мэдэхийн ерөнхий сайдын зөвлөх энэ залуу хэл ярианаас эхлээд мэдлэг боловсрол нь залуу хүнд байхааргүйгээр төлөвшсөн байна лээ. Эдийн засгийн форумаар суваг болгоноор ярилцлага өгч байхыг нь сонссон. Өдрийн сонин л их хариуцлагагүй байх шиг санагдлаа. Сэтгүүлч нь туршлага бий юу
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ongiuud (202.21.105.1)
    Энэ нөхөр одоо юу яриад хөөрөөд байгаа нөхөр вэ. Үнэн юм үзээгүй, нялх хүүхэд байна даа. Бас дарга нараа магтахаа мартахгүй байнаа.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (49.0.141.92)
    Б.Ган-Очир гэдэг сэтгүүлч залуу Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг гэдгийг өчигдөр л мэдлээ. Ерөнхий сайдтай хамт ууланд төөрсөн тухайгаа сонины сурвалжлагчид нүдэнд харагдтал ярьж. Яг л сэтгүүлч хүний сур­валжлага, аян замын тэмдэглэл шиг. Хотоос гарснаасаа эхлээд Бурхан Халдуны орой руу яаж мацсан, овоон дээр чихэр боовоо өргөсөн, уруудсан төөрсөн, цас малтсан, ширхэг алим, хоёр хэвийн боовоо 18 хувааж идсэн, 033 граммын архиа 18 хувааж залгилсан, нисдэг тэрэгний дуу баярын бөмбөр шиг сонсогдсон гэхчлэн ёстой илэн далангүй авч өгч. Арай л Ерөнхий сайдыг хэдэн удаа хаашаа харж, яаж “морь харсан” тухай хуучилсангүй. Тэгснээ ганцхан нисдэг тэрэг очсоныг чамлаж, олуулаа очсон бол тал талд тарж буугаад үнэн гоё сүртэй байхыг мөрөөдөж. Ерөнхий сайд, түүнийг дагалдан явсан хүмүүсийн тухай “Бурхан Халдунд төөрсөн нь” гэдэг кино зохиол болгосон ч болохоор ярьсан байна билээ. Би бодлоо. Хэрвээ Б.Ган-Очир 6 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний осол, тухайн үед нас барсан 15 аврагч, гал сөнөөгчтэй хамт яваад амьд эргэж ирсэн бол, тэр тухайгаа яг ингэж ярьсан бол тэр жинхэнэ баатар болох байлаа гэж. Сэтгүүлч хүн Ерөнхий сайдын зөвлөх хийж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Гэхдээ Б.Ган-Очир шиг зөвлөх бол эвгүй л юм байна. Ярилцлагыг нь уншаад олон хүн түүний өмнөөс ичсэндэг шүү. Би лав тэгсэн. Түүний өгсөн ярилцлагаас хөдөлмөр хүнийг бий болгосон гэдгийг, ууланд мөчир түүж, түүдэг яаж асаадгийг гэхчлэн олон зүйлийг мэдэж авлаа. Аа, бас тийм Б.Ган-Очир улбар шар хувцастай явсан болохоор хамт явсан хүмүүс нь аврагдсан гэж байна билээ, өөрөө.
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (202.179.10.150)
    өлсөнө гэдэг зовлонг мэдэхгүй дарга нар ард түмнийг яаж өлсөж байгааг яаж мэдэхэв дээ ард түмэн чинь 10800 төгрөгний мах авч чадахгүй өлсөж байгаа шүү төрийн сайдаа ойлгож байна уу
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • ***** (202.131.233.213)
    Хээр хонож үзээгүй балчир хүүхэд шиг юм ярьсан бна
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Ganochir (202.131.235.68)
    Ерөнхий сайдын зөвлөх гээд байгаа, тэнэг гар байндаа.гавъяа байгуулаад ирсэн юм шиг.хэнд ч хэрэггүй юун ч олон юм ярьдаг юм./Явахаасаа өмнө шийдвэр гарсан байсан.Тэнд чинь цастай мөртлөө моднууд нь нов ногоон/хэхэ.зөвлөх ухаантай юм бол ядаж аварсан хүмүүстээ баярласанаа илэрхийлээд ингэж их яммар ч хэрэггүй зардал гаргасандаа уулчлал гуйхаа мэдэхгүй мал байншт.Ерөнхий сайдын зөвлөх нь ийм байхад яаж ажил явнадааа.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • unshigch (182.160.22.156)
    moritoi yavj bga gedeg chin bolohgui bol idne l gesen ug sh de . uul ruu avirchihaad morind achih yamar achaa bdgiin. tuulai ideh deeree tulaad yavj bj . ineedtei teneg um bichihiin
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (202.70.46.6)
    burhan haldun uuland hen durtai ni garaj bolohgui shuu gedgiig anhaaruulsan baina . daraagiin udaa uur uulruu aviraarai
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ..... (184.78.96.189)
    turiin alband ajillaj baigaa iim zaluusiig havar zudtai baigaa aimag sumand tuslah tulchnuur yavuulj amidrald surgah boljdee.7-honogoor yavuulahgui bol 14-honogiin daraa amidaaraa mumi bolj medeh nohduud yum baina.amidral uzegldee.uursd n heregtei yumdaa.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ..... (184.78.96.189)
    ulsuj tsangaj uzeegui ailiin erhk nuhur 1-iin yavdal daahgui daarch ,ulsuj, chono, nohoinoos aij avgaigaa sanaad balrasan yum boljdee.zailuul huuhed yumdoo.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (202.131.242.162)
    сонирхолтой, адал явдалтай л явсан байнашд.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Nick (103.9.90.253)
    Tenger ta nariin hudlaa turiin nereer zugaaldagiig chini saishaahgui bgaag harj bgaa biz! Dahij erguutej ingej yavtsgaavdaa teguul tegeed yostoi heden hulduusuud l bolno sh dee!
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (103.9.90.130)
    Bimgii tenegt za ta naraas bolj ulsiin ochnoon mongo urgui urslaa
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (49.0.154.225)
    Нөгөө мундаг том одонгуудаа гардуулаач баатарлаг гавьяа байгуулж хээр цасанд нэг хонож хоолгүй хоносон. Байгалийн үзэгдэлтэй баатарлагаар тэмцсэн .. танхуяг ахлагчтай багийнхан дагалдан бялдуулагчид баяр хүргэе
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (49.0.154.225)
    Ерөнхийлөгчөө ерөнхий сайд чинь хээр архи уугаад байгаа юм биш үү
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (202.179.11.34)
    GAWYA BAIGUULWAL BUR TENEG TENEG YUM BICHIHNEE
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • АН, МАН -төрийг ингэж ч удирдах гэж (49.0.200.61)
    АН ын тэнэгүүд ийм байж улс орныг яаж удирдах юм. МАН, МАХН аас ялгарах юм алга. Адаглаад Баярцогтоо дуулиантайгаар огцруулж төрөөс зайлуулж амсхийвэл болох юм
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (122.201.18.26)
    Ядарсан ч эр юмдаа ганц шөнө сайхан хангай газар хоночоод барагл дайнд явсан шахуул юм ярьждээ. Иймч монгол эр хүн байдгүй байхаа. Эвий эвий.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • sony (182.160.59.246)
    арагагүй л нялцгайдуу амьтны яриа байна. тухайн нөхцөл байдал бол хүнд гэдэг нь ойлгомжтой. гэвч юун эрт эхнэрээ байн байн сананамб дээ. ээжийнхээ мээмнээс гараагүй хүүхэд шиг эхнэрийнхээ мээмэнд бүүр орчихож. хаяа ч гэсэн мээмгүйгээр явж баймаар юм.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (122.201.18.142)
    сайхан дүнхүү нөхөр үү
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (122.201.18.184)
    Maнгар бацаан
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • hun (122.201.18.11)
    Ene teneg amitan yaj yvaad iim ajiltai bolson ym boldoo. Uran jirgeegee hiigeed l yvj bval taarsan amitan. Ongiroo sagsuu soliotoi amitan bgaa ym.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.179.10.150)
    өнгөрсөн жилийн сонгуулиар АН ууланд гарч залбираад ялсан гэнээ амташисан хэрээ арван гурван удаа гэдэг болж дээ одоо сонгуулиар харж дээ ард түмэн биш уул ус сонгодог юм байна
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.126.89.177)
    manaihaan kino hiivel yasiin
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (202.179.11.170)
    цээжээр татсан цастай байж өмхөрсөн мөд түүнэ айн ёстой сайн найруулжээ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (203.194.114.99)
    амьдрал мэддэг зөвлөхтэй болмоор юм даа, өрөвдмөөр ч юм шиг, инээдтэй юм
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • 1212 (92.46.1.14)
    ГИЙГУУЛЧИХСЭН АМЬТАН БАЙНАА, ДЭЛХИЙН 2-ДУГААР ДАЙНД ОРООД ИРСЭН ЮМ ШИГ ГАЙХУУЛАВ АА МОРЬ НЬ САЙН ЗАМАА МЭДДЭГ, ЧАМААС Л ДЭЭР МОРЬ БАЙНА, ЖОБЛОХ ОО
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • уул (103.11.194.4)
    эхнэр хүүхэдээ урьд нь тоодоггү шоучин гар уу энэ тэнэг чинь ганц шөнө ууланд зугаацаж улсын мөнгө үрэн таран хийсэнээ гавъа байгуулчихсан юм шиг юм яриад тэнэг риз бэ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ард түмний мөнгө (74.217.37.83)
    та нар ч ард түмний мөнгөөр туйлж ханахгүй юмдаа сайхан үлгэр болжээ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (202.131.235.211)
    amidral uzeegui muu nusgai bandi yu vee. gants shunu uuland tuurch honosnoo eh ornii umnu gaviya baiguulsan aytai devergej yariad. zunduu asuudal uuseed bhad duugui bhgui jinhene bagiin ***** bnda. zuvluh geed bga bas.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ZOCHIN (74.217.37.84)
    цээжээр татсан цастай байж өмхөрсөн мөд түүнэ айн ёстой сайн найруулжээ ХАХАХАХАХА
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • хөөрхөн хүү байнааа (103.10.21.29)
    хөөрхөн хүү байнааа.уулыг б ү ү бас гэдэг үгийг ерөнхи йад маань баталснийг илчиллээ. уул усаа хайрлаж хүнлэтгэж бай та нар ёс төртэй байсан бол юу гэж эзэн чингисийн тахилгта бурхан халдун та нарт ингэж хатуурхахав дээ. ерөнхий сайдыг эзэн хаан минь таалахгүй л байгаа юм байна. сайханбилэгийн гар хөлөөр тогтсон нь их юм.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зсчин (182.160.4.147)
    За бугд эсэн мэнд ирсэн нь сайн бна, сургамжтай зуйл ярьжээ!
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • сургамжтай л аялал болж (203.91.119.100)
    сургамжтай л аялал болж
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (203.91.119.100)
    жаахан зохион байгуулалт муутай болжээ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • elbegeed (1.219.244.37)
    ulsiin baatar uguy.argagui eh oronch hvv bna.yaj uhchiheegui yum.kkkkkkkkkkkkkkk.Altanhuyagaa gej sharaa bolloo doo.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • fda (203.91.118.162)
    huuruu batsaan
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • jaal huud (1.219.244.37)
    olon honohoor ulsuj uzeegui huuhed huurhun yum heljee.kkkk.ta nar ter Enhbayariig sanaj bnuu.12 honog ulsuu biz dee.jijig garuud jijig yumaa argagui.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зөвлөхөд (122.201.28.98)
    Эхлэн суралцагчдад хэлэхэд Бурхан Халдун томдоно шүү дээ, ядаж лагерийн дов руугаа гүйгээд гарчихдаг болох хэрэгтэй. МАН-ын залуучууд дарга нараа хараад уйлах шахдаг, АН-ын залуус арай үгүй байлгүй дээ.. Ерөнхий сайдаа магтаад байгаа юм биш биз? тэгвэл ониго шүү.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.28.98)
    hehehe iim huneer manai ES maani zovluuldeg bol ch hetsuu yum daa.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • odavaa (89.126.18.171)
    zondoo l toorch yavlaa.khuu min jaakhan bodoltoi l bai yari daaa
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (203.91.112.12)
    хөөрхөн хүү байна. юу зөвлөдөг нь тодорхой хаха
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • ***** (103.9.91.82)
    Гоё зохиол болжэээ kkk
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (202.170.85.15)
    huue eee ene chine hoshin shog yariad bgaa umuu esvel setgetsiin oorchlolt orson hun um uu. Yaj eronhii saidiin zovloh hiideg bnaaaaaa. Eronhii said iim hyneer zovluuldeg um bol yaj ajil n uragsh yavah vee deee. ERONHII SAIDIIN OMNOOS ICHIJ YHEH N EEEEEEEEEEEEE. EEEEEE YALAAAA IIM CH ZOVLOH BAIH GEJ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.28.4)
    ЗҮГЭЭР ПОДЬЕЗДНЫ ХҮҮХДҮҮД БАГА Ч ГЭСЭН ЮМ БОДОЖ. ХӨДӨӨ ХЭЭР, ЯГ ИЙМ ХЭЦҮҮ ҮЕД ХҮМҮҮСИЙН МӨН ЧАНАР ТАНИГДДАГ ЮМ ДАА. ХАРИН Ч СУРГАМЖТАЙ ЮМ БОЛЖ
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • funny (210.186.198.118)
    aimar huchtei shurgatai shono tseejeeree tatsan tsasiig hachin saihan tsewerleed gal tuleed honoson bn...haha muuhan onigoonoos deer ym...
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • өй (202.70.42.26)
    ЗУГААЦАХ АРГАА МӨН ОЛОВ ОО.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • sssss (202.21.113.146)
    gaviya bgaaluuad irjdee chaavaas
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • залуу (202.70.39.29)
    МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨӨӨ ГЭЖ.ГАНЦ ШӨНӨ ХӨДӨӨ ХОНОСНОО ХАРЬ ГАРИГ ДЭЭР ОЧООД ИРСЭН ЮМ ШИГ. ЭНЭ МУХАЙ КИНО ЮМУУ РОМААН БИЧЭЭЧ.ХҮНД ЯРИХАД Ч ИЧМЭЭР.
    2013 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим сургуулиуд 2025-2026 оны хичээлийн жилээс​​​​​​​ "Төрөлжсөн ахлах сургууль"-ийн бүтцээр ажиллаж эхэлнэ
    6 цаг 57 мин
  • Улаанбаатар марафоны бүртгэл маргааш дуусна
    11 цаг 32 мин
  • Хашаандаа ямар МОД таривал тохиромжтой вэ?
    11 цаг 53 мин
  • Тавдугаар сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 58 мин
  • ОБЕГ: СХД-ийн 32 дугаар хороонд гарсан галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна
    13 цаг 30 мин
  • Ардчилсан нам үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгээ Хэнтий аймгаас эхэллээ
    14 цаг 6 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчилнэ
    14 цаг 28 мин
  • Tix.shoppy.mn: Дэлхийн хаанаас ч тоглолтын тасалбараа Apple Pay-ээрээ
    14 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2292-д хүрч, 371 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    14 цаг 54 мин
  • Өөрийн болоод орчныхоо аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, анхан шатны мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг уриаллаа
    15 цаг 47 мин
  • Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
    16 цаг 2 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн "зүлэг"-ийг буцаагаад тавьж байгаа гэв
    16 цаг 26 мин
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
    16 цаг 40 мин
  • "Боловсролын өдөрлөг" арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэлж, гурав хоног үргэлжилнэ
    16 цаг 57 мин
  • М.Зундуйдаваа: Албан тушаалын төлөө аль нэг намын хатавчинд очиж, "гөлөг" болж байхаар сөрөг хүчнээ олигтойхон хий, залуучууд аа
    17 цаг 13 мин
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
    17 цаг 31 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    18 цаг 4 мин
  • Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
    18 цаг 6 мин
  • Бүтээн туурвигчийн амьдрал ч монголд "бэрх"
    18 цаг 13 мин
  • Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьжээ
    18 цаг 33 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК