
Н.Түмэндэмбэрэл нь С. Ламбаа сайдын үед яамныхаа Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдож, улмаар Төрийн нарийн бичгийн Хурэлбаатарыг залгаж байжээ. Д.Гончигсүрэнгийн хувьд Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаад 2012 оноос Оношлогоо, эмчилгээний технологийн хэлтсийн даргаар томилогдсон аж.
Н.Түмэндэмбэрэлийг баривчлах үед гэрээс нь их хэмжээний мөнгө “олдсон" тухай эх сурвалж хэлж байна. Цагдаагийнхан дээрх эрхмүүдийг төсвийн хөрөнгийг үргүй зарсан, хувьдаа завшсан, мөн тендерийг будилаантуулсан гэх үндэслэлээр ийн шалгаж эхэлж буй бөгөөд одоогоор тэд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь ил болоод байгаа аж.
Сэтгэгдэл (10)