зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

15 жил гэртээ хоригдсон, Нобелийн шагналт, ”Дорнын саран” гэгдэх Ан Сан Су Чигийн фото түүх

2013-4-29
0
ЖИРГЭХ
026Нобелийн энх тайвны шагналт, Дорнын саран хэмээн алдаршсан Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн амьдралын түүхийг ховор зургуудаар нь хүргэж байна. Тэрээр маргааш “Ардчилалд хүрэх зам” лекцээ Монголын ард түмэнд тавих билээ.

    Нобелийн энх тайвны шагналт, Дорнын саран хэмээн алдаршсан Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн амьдралын түүхийг ховор зургуудаар нь хүргэж байна. Тэрээр маргааш “Ардчилалд хүрэх зам” лекцээ Монголын ард түмэнд тавих билээ.
026
Гурван хүний нэрт. 1945 онд хуучны Бирм, өнөөгийн Мяньмарын нийслэл Рангүүнд гурван хүний нэрийг авч нэгэн охин төрсөн нь ирээдүйн Дорнын саран хэмээн нэрлэгдэх Нобелийн шагналын эзэн Ан Сан Су Чи байв. Гэрт нь гэрэл гэгээ авчирсан охиндоо эцэг эх нь нэр хайрлахдаа ихэхээн билэгшээжээ. Түүний нэрийн Ан Сан нь аавынх нь, Су нь аавынх нь ээжийнх, Чи нь ээж Кин Чигийн нэрээс авсан аж.

026
026

Нөлөөлөл. Түүний эцэг эх хоёулаа шилдэг улс төрч байв. Эцэг Ан Сан нь өнөөгийн Мяньмарын армийг үүсгэн байгуулж, колончлолыг эсэргүүцэн тэмцдэг нэгэн байсан бол эх нь гадаад харилцааны сайн зүтгэлтэн, онцгой эрхт элчин сайд байв. Эцэг эхийнх нь энэ нөлөөлөл түүнд хар багаасаа улс төрийн үйл ажиллагаа ямар байдгийг мэдрүүлэх боломж олгосон байж болох юм.

026
Баярын дараах гунигт зураг. Хоёр настай Ан Сан Су Чигийн гэр бүл. Түүний эцэг Ан Сан Английн Засгийн газартай колончлолын эсрэг гэрээ хийсэн баярт үйл явдлын дараа энэ зургийг даруулжээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа цэргийн дарга Ан Сан алан хядлагад өртөж амь насаа алдсан байна. 

026
Бас нэгэн том гарз. Тэрээр ээж, ах нарын хамт өсчээ. Гунигт явдал тохиолдсоны дараа хатагтай Кин Чи гурван хүүхдээ дагуулан Бирмийн Виктория хиймэл нуурын ойролцоо нүүж ирсэн нь Ан Сан Су Чид өөр шашин, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүстэй уулзах боломжийг бүрдүүлжээ. Бага ах Ан Сан нь найман настайдаа хиймэл нууранд живж амиа алджээ. Харин ууган ах Ан Сан Оо нь хожим нь Калифорни луу цагаачилж, АНУ-ын иргэн болсон юм.

026
Ээжийн мөрөөр. Тэд хоёулахнаа үлдсэний дараа ээж Кин Чи нь 1960 онд түүнийг 15 настай байхад Энэтхэг, Балбад Бирмийн элчин сайдаар томилогдов. Ээжийгээ даган Энэтхэгийн зорьсон Ан Сан Су Чи тэндээ боловсрол эзэмшжээ.

026
Барууны боловсрол. Ээж нь алсын хараатай хүн байсан тул охиныхоо боловс¬ролыг хөгжүүлэхийг зорьж, Ан Сан Сү Чи нь 1964 он Энэтхэгт улс төрийн чиглэлээр коллеж дүүргэснийхнээ да¬раа Оксфордын их сургуу¬лийн дэргэдэх коллежид элсчээ. Тэрээр 1969 онд гүн ухаан, улс төр, эдийн засгийн бакалаврын цолтойгоор Оксфордын их сургуулиа дүүр¬гэсэн байна.

026
Сургуулиа дүүргэсний дараа Ан Сан Сү Чи нь шууд Мьянмар руу явсангүй. Гурван жилийн турш НҮБ-д санхүү хариуцан ажилласан байна. НҮБ-д ажиллах үедээ Ан Сан Су Чи Түвд судлаач эрдэмтэн Майкл Аристай танилцаж, дотносчээ.

026
026
Хань. Тэрээр 1971 оны сүүлээр Майкл аристай гэрлэсний дараа Бутан улсад амьдрах болов. Түүний нөхөр Бутан, Түвд, Химлайн соёл, Буддизмын талаар хэд хэдэн ном хэвлүүлсэн, барууны голлох эрдэмтний нэг байсан бөгөөд Азийн түүх, соёл судлалаар хэд хэдэн сургууль коллежид лекц уншдаг байжээ.

026026026
Ан Сан Су Чи гэрлэснийхээ дараа Александр Арис хүүгээ Лондонд төрүүлэв. Харин бага хүү Ким Арисыг 1977 онд төрүүлсэн байна. Энэ үед түүний нөхөр Майкл Арис түрүү булчирхайны хорт хавдартай болсон нь тогтоогджээ. Тэд нэг хэсэгтээ Бутан, Британид ажиллаж амьдран, хоёр хүүгээ өсгөж байв.

026
Том хүүгээ ээжтэйгээ уулзуулсан мөч. Он сар өдөр нь тодорхойгүй энэ зурагт тэрээр олон жил гадаадад амьдрах зуур нэг л удаа эх орондоо эргэн ирсэн нь байна. Тэр нь хатагтай Кин Чиг эмээ болсныг үзүүлэх байв.

026
026026
Бутанд амьдарч байсан үе. Түүний хамгийн ховор зургууд энэ аж. Энэ үед залуухан эхнэр Ан Сан Су Чи хүүхдүүдээ төрүүлээгүй, улс төрд ороогүй уулын сүмд соёл судалсан хамгийн амар тайван жилүүд байв.

026026
Хадмууд, бас хөвгүүд.

026
1985-1987 онд Ан Сан Су Чин Лондонд Дорно дахин, Африк судлалын чиглэлээр судалгаа хийж, ардчилсан төрийн талаарх үзэл баримтлалаа улам батжуулсаар байв.

026
Нутаг буцав. 1988 онд тэрээр хүнд өвчтэй эхийгээ асрахаар Мьян¬мар буюу тухайн үеийн Бирм улсад эргэн ирээд эх оронд нь ямаршуу байдал нүүрлээд байгааг өөрийн биеэр харсан нь улс төрийн үйл ажиллагааны чиглэлээ сонгоход нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Хэсэг хугацаанд Засгийн газарт ажилласан тэрээр энэ онд “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нэртэй энэ намаа байгуулжээ. 1988 онд Мьянмар улсыг олон жилийн турш удирдсан Не Вин гэгч генерал суудлаасаа огцорсноор энэ улсад хөгжлийн хэлбэрээ сонгох боломж гарсан юм.

026
026
Ан Сан Су Чиг дарахгүй бол болохгүй. Ийм ээдрээтэй үед шинээр нам байгуулсан Ан Сан Сү Чи нь ард түмнээ ардчилсан засаглалыг дэмжих, ардчилсан засаглалыг тогтоохын төлөө зүтгэхээр уриалж хагас сая хүн цугласан жагсаалын өмнө үг хэлж байсан. Гэвч харамсалтай нь армийн ахлах офицеруудаар удирдуулсан бүлэглэл нь Мьянмарын засгийн эрхийг булаан авсан юм. Ан Сан Сү Чи ба эрх баригчид хоорондын олон жилийн зөрчилдөөн эндээс эхэлжээ.

026
Гэр шорон. Ан Сан Сү Чиг 1989 оны долоодугаар сараас гэрийн хорионд байлгах шийдвэрийг Армийн ахлах офицеруудын зөвлөл гаргаж, гэрт нь хорьсон юм. Зүгээр ч нэг хорьсонгүй Мьянмар улсыг орхин гарч явбал бүх л ял, шийтгэлийг хүчингүй болгон цагаатгана гэж амлаж байжээ.

026
Асар үнэтэй амь. Ан Сан Сү Чи гэрийн хорионд байсан хэдий ч 1990 онд болсон сонгуулиар түүний нам нам парламентын суудлын 80 хувийг авсан хэдий ч армийнхан сонгуулийн үр дүнг үгүйсгэж халжээ. Ан Сан Сү Чи ард олонд асар их нөлөөтэй болохыг харсан армийнхан зүгээр суухыг хүссэнгүй. Удаа дараалан амь насанд нь халдах оролдлого хийсэн байдаг. Тухайлбал, 1996 онд Ан Сан Су Чи ба “Ардчиллын төлөөх үндэсний лиг”-ийн бусад удирдагчид сууж явсан машины цуваа руу 200 гаруй хүн довтолсон.  Гинж, бороохой, чулуу зэргээр зэвсэглэсэн хүмүүс цуваа руу гэнэт дайрахад Ан Сан Сү Чи золоор эсэн  мэнд гарсан юм. Тухайн үедээ “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам нь энэ хэргийн талаар албан ёсоор гомдол гарган цагдаагийн газар хандсан ч мөрдөн байцаалт нь удалгүй зогсч, хэн ч баригдалгүй, илчлэгдэлгүй үлдсэн. 2003 оны тавдугаар сард яг адил үйл явдал болсон бөгөөд олон хүн зохион байгуулалттайгаар Ан Сан Сү Чигийн дэмжигчид, идэвхтнүүд явсан машины цуваа руу дайрч олон арван хүний аминд хүрсэн юм. Тухай бүрт тэрээр үнэнч дэмжигчдийн тусламжтайгаар амь гарч байсан байдаг. Өрсөлдөгчдийн хувьд түүний амь ийм үнэтэй байв.

026
Гэр бүлээс үнэтэй эх орон. 21 жил эрх чөлөөгөө хасуулахдаа 15 жилийг нь гэрийн хорионд өнгөрүүлжээ. Хэдий түүнийг Мяньмарыг орхин гарахыг зөвшөөрсөн ч буцаж ирж чадахгүй байх гэсэн бодлоос үүсч хорт хавдар туссан нөхрөө 1999 онд нас барахад ч, хөвгүүдээ сургуульд ороход ч Лондон луу явалгүй тэссээр байв. Эх орных нь ирээдүй түүний хувийн амьдралаас илүү чухал хэмээн үздэгээ Ан Сан Су Чи энэ шийдвэрээрээ нотолж байв.

026
Үзэл номлолоороо хамт. Ан Сан Су Чи гэрийн хорионд байх хугацаандаа нөхрийнхөө илгээсэн гүн ухаан, намтар, түүхийн номуудыг уншдаг байсан хэмээн хожим нь дурсчээ. Хэдий эх орныхоо төлөө эр нөхөртэйгөө уулзахгүй хэмээн шийдсэн ч гэр шорондоо түүнийг хичнээн ихээр санаж, зовж, хамт байгаагүйдээ харамсч байсныг үгээр илэрхийлэх хэцүү. Тэрээр нөхөртэйгээ бичсэн номуудаар нь, үзэл номлолоор нь хамт байлаа.

026
Буддын лам нар амиа золив. 2000 он гарсаар цэргийнхний дэглэм олон улсын түвшинд ч, ард түмний өмнө ч улам үнэ хүндгүй болж байв. Ард түмний амьдрал дордож, дээр нь гадаад худалдааны хямралд орчээ. Энэ үед Буддын лам хувраг нар тэмцэл хийж Ан Сан Су Чиг дэмжиж эхэлснээр олноороо хядуулсан байдаг. Улмаар тус улсад 2008 онд дэгдсэн хар салхины улмаас, 200 мянган хүн нас барж, хэдэн арван сая хүн орон гэргүй болсон нь эдийн засгийн бодлого маруухан цэргийнхэнд хүнд цохилт болжээ.

026
Мяньмарчуудын хүлээлт. 2009 оны Мяньмарын сонгуулиар түүнийг суллана хэмэн олон хүн итгэж байв. Түүнийг намаа удирдаж, эдийн засгийн хямралыг арилгана хэмээн дэмжигчид нь шуугиж эхэлжээ. Харин эрх баригчид түүний суллагдаж, сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрсөнгүй. Уурлаж, бухимдсан ард түмэнд Ан Сан Су Чиг 2010 оны 11 дүгээр сарын 13-нд суллана хэмээн амлаж, түр аргалсан байна.

026026
Зорьсондоо хүрсэн нь. 2010 оны 11 дүгээр сарын 14-нд Ардчиллыг дэмжигч, сөрөг хүчний лидер Ан Сан Су Чиг Мяьнмарын эрх баригчид арга буюу гэрийн хорионоос нь сулласан байна. Энэ үед Бирмийн нийслэл Рангүүн дахь түүний гэрийн гадна энэ мэдээг сонссон мянга мянган дэмжигчид нь баярлан цугларч, “Бид зорьсондоо хүрлээ” хэмээн хашгирч байлаа. Тэрээр цугласан дэмжигчдийнхээ өмнө үндэсний хувцсаараа гоён, инээмсэглэн гарч ирээд "Бидэнд хийх зүйл их байна. Ард түмэн нэгдмэл хамтдаа байж энэ бүгдийг хийх болно" хэмээн хэлжээ.

026
Шинэчлэл. Хорионоос сулагдаад тэрбээр улс орондоо илэрхий реформын шинжтэй арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд либерал ардчиллын замаар холимог эдийн засгийг хөгжүүлж, хүний эрхийг хангах талаар ажиллаж эхлэхийг эрмэлзэж, багагүй үр дүнд хүрсэн. Гэвч хатуу, брюкрат цэргийн удирдлага одоо ч устаагүй байгааг олон улсын шинжээчид тус улсын парламентын үйл ажиллагаанаас хардаг. Мяьнмарын үндсэн хуульд цэргийнхэн парламентад тодорхой хувьд суух ёстой гэсэн заалт одоо ч бий.

026
Сэргэн мандалт. Өнгөрсөн оны 12 дугаар сард түүний нам Мяньмарын сонгуульд үнэмэлхүй ялалт байгуулж, парламентад олонх болжээ. Тэрээр жилийн өмнө улсынхаа үндсэн хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийж, ардчиллын үнэт зүйл, хүний эрх чөлөөг хэрхэн хангахыг нарийн тусгаж өгсөн байна. Энэ үеийг Ан Сан Су Чигийн сэргэн мандалтын үе хэмээн нэрлэж болох юм.

026
Барак Обама ардчиллын эхтэй уулзахдаа ихэд баялаж, дотно үнссэн юм. Ан Сан Су Чи хатагтай энэ олон жилийн тэмцэлдээ барууны орнуудаас тусламж гуйх, тэдний хэт оролцоог шүтэх байдлаар ажиллаагүй нь ард түмнээсээ хүндэтгэл хүлээх хүчин зүйл болсон юм. Тэрбээр цэргийнхнийг улс төрийн тавцнаас буулгахыг хүсдэггүй бөгөөд энэ нь эцгийнхээ байгуулсан цэрэг, зэвсэглэлийн хүчийг өөр байдлаар ашиглаж болно гэж үздэгтэй нь холбоотой. Магадгүй Ан Сан Су Чи цэргийнхнийг өөрчилж чадна гэж өдий болтол итгэсээр байгаа биз.

026
Хамгийн дээд шагнал. Хүнтэй уулзах эрхгүй, гэрийн хорионд байсан хэдий ч зарчимч, тууштай, зоригтой энэ эмэгтэй зэвсгийн хүчээр төрийн эрхийг бариад байсан армийн офицеруудын удирдлагыг ардчилсан сонгууль явуулах гарцаагүй байдалд оруулж чадсан юм. Хамгийн гол нь цус урсгасан дайн тулаан хийлгүй тайван замаар ардчилсан тогтолцоо руу шилжих боломжийг бий болгосон. Түүний энэхүү зарчимч байдал, ардчиллын төлөөх хичээл зүтгэлийг дэлхийн нийт өндрөөр үнэлж, энх тайвны Нобелийн шагналыг 1991 онд хүртээсэн юм.

026
Далай ламын бэлэг. Өнгөрсөн долдугаар сард Нобелийн хоёр шагналтан Далай ламын төрсөн өдрөөр уулзалджээ. Далай багш түүнд бурхан бэлэглэснээ “Бурхны өрөвч, энэрэнгүй сэтгэлийг амьдаар үзүүлсэн гавьяатай тул” хэмээн тайлбарласан нь учиртай.
Б.Билэгт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр болох үйл явдлууд
Монголын хөгжмийн тэнгэр Н.Жанцанноровын фото түүх
Дааврын өвчнийг давж гарч чадсан Аргентины домог Лионель Мессигийн фото түүх
Үхэртэй ”ярьдаг” үнэхээрийн авьяастай М.Баярмагнайгийн фото түүх
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • emegtei (180.235.178.51)
    "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой" гэдэг алдарт үгийг хэлсэн эмэгтэй дээ.
    2015 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.21.154)
    Лидер гэж ийм л хүнийг хэлнэ. манай дүр эсгэсэн амиа хичээсэн луйварчид өөрсдийгөө ардчилсан удирдагч гэдэг байх аа
    2015 оны 02 сарын 02 | Хариулах
  • unen (185.64.196.88)
    sayhan Birmiin tuhai barimtat kino germani Tvz subagaar uzlee.Yamr ih tsemtsger,emh tsegstei uls oron be,sum hiided orohdoo hul nutsgen ordog,Hotiin tubd ni mash tom tom goe Altan burhan bh um,getel ter altan burhaniig hulgailah bitgii hel murguj bui hun bur altnii nimgen yaltasan uudusiig nemen naaj murguh um.Ter altan yaltasiig gydamjind ni end tendgui bh darhnii gazruudad ni uran darhchuud ni belen bolgoj bh um.Burhan bagshid altan saltas nemj naaj zalbirsan hun bur ami nas ni iluu batjin behjij baina gej uzdeg.Gydamjaar shar orhimjtoi lam nar jijighen daabuun tsunh uuren murgun yabah buguud burhanii shabi nart ard olon ter tsunhend ni hoolnosoo iluuchlen ugch bh um.Ter ni byrhanii shbai nariig hoolloh estoi gej uzdeg,lam nar ni unen shudargaar zalbiral uilden olon tumnii ugsun hooliig ideh estoi gej uzdeg umnbn.Estoi gaihan bishirmeer!Getel manai lam nar yamr bilee estoi temee yamaa shig yalgaatai shudarga es temd bn.Choijamts guai Gandangiin lam naraa uurchlult ,shinechelt,jihene shudarga ardchilald oruulahgui bol ,esbel uuruu shudarga bolohgui bol ch ?!Getel Gandangiin urgutgul shinetgeld 5,7 terbum tugrug tulublusun gej sayhan olj unshisan sanagdah um?Unen uu gej asuumaar bh um he he he he
    2015 оны 01 сарын 20 | Хариулах
  • Bold (202.70.36.70)
    Dur esgesen ardchilal daranguilees ayultai gej Mongold irj helj baisan hyn. Mongoliin ardchilal namiihan bolon Elbegdorj uuniig sonsoj dotroo gachin bolj baisan bailgui dee.
    2014 оны 12 сарын 27 | Хариулах
  • zaya (103.9.91.40)
    vnxer uitgartai yuma 15 jil
    2014 оны 10 сарын 26 | Хариулах
  • Уншигч (202.179.10.66)
    Ямар мундаг удирдагч агуу хүн бэ,
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • oogii (203.91.118.178)
    sain hun mundag udirdagch bn bishirch bn amjilt husie
    2013 оны 11 сарын 27 | Хариулах
  • baio (182.160.42.225)
    zaluudaa saihan busgui baijeee
    2013 оны 08 сарын 07 | Хариулах
  • Ganaa (86.168.143.33)
    Kinog ni haanaas uzej boloh ve
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • bi (27.123.214.109)
    Sayhan kinogii ni uzsen.uneheer hetsuu amidarch zovlong davsn emgtei bnlee. Estoi baharhmaar emegtei
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.226.66)
    Mundag emegtei yumaa, baharhah setgel torloo. Emegtei hund baimaargui ih tesver tevcheer hatuujil gargasan bn.
    2013 оны 05 сарын 03 | Хариулах
  • irgen (85.218.60.11)
    ugulgui yah be?yamr ih hund hetsuug dabj tyylsan ,hatyy jyramtai,uil hergiinhee tuluu ger bulee hurtel zoliosloj bsan hun bn shdee!getel amnai ehdne baagiinyyd zubhun uursduu turd garahiin tuluu yu ch hiihees bytsadgui bizdee?manai ylsturchidiin derged ene huniig l jinhene ylsturch geh bhdaa!manai hedne ylsturchid zubhun turd garch bayajiin tuluu baidag bol ene hun eh orniihoo tuluu,ard tumniihee tuluu amidralaaraa,ami nasaaraa denchin tabisan bn
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • төстэй зүйл хайх (122.254.127.34)
    Энэ эмэгтэйн тэмцэл цэргийн диктатурын эсрэг эрсдэл ихтэй,урт удаан байсан бол манай ерөнхийлөгчийнх гудамжинд жагсаж,үг хэлэх,эхний шаардлагад бууж өгсөн УТТ-ныхон,төр засгийн эрхийг удаа дараа авч байсан гэдгээрээ хол ялгаатай харагдана.Төстэй зүйл олох гээд чаддаггүй ээ.....
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.28.93)
    байдаг л нэг жартгар сармагчин байна.
    2013 оны 05 сарын 02 | Хариулах
    • зочин
      чи хамгийн тэнэг юм байна
      2013 оны 05 сарын 02
  • Зочин (122.201.18.6)
    guilagchin deeremchid xen ch diildexgui alt unet chuluunii asar ix nuutstei oronshuudee. manai mglchuud xurtel tend ochij uurxai xuutsulduud bgaa
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    нэгд бол энэ хүүхний сэтгэл их хүчтэй юм байна хоёрт улстөрийг ингэж аажмаар залдаг ухаантайнх гуравт юм үзэж нүд тайлаагүй манай зарим comment-чид монголчууддаа барьцаж атаархдаг шигээ сэтгэлээ барьж дийлдэггүй бололтой. Хошин шог нийтийн дууны сэтгэлгээтэй нөхдөө хөмөрсөн тогооноосоо толгойгоо цухуйлгаад хүн хүндэлж сурах хэрэгтэй шүү
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • medehgyumoo (122.201.18.28)
    ai yaduu bizdee.ene hun uuriiguu ger bulee ingej zolioslood yu hojson yum bol,uls oron n yaduugiin tuil bdag. Yadaj eh hunii huvid huuhduud n ehteigee yamar haritsaatai ehiigee her hundeldeg boloo.manaid an iihan od bolgood bgaan bishuu.uls oron n dajinhiin baidald baihad.hugjiltei ornoos hun avchirch od bolgohgyudee.yadaj humuust ulger bolohoor
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
    • irgen
      taigaa ordog bol end tiim bish sum hiid ni mash goe tseberhen,altan yls gedeg yum bn lee.hediigeer tsergiin hagas deglemtei bolobch zub hugjij ehelsen oron geseen
      2013 оны 05 сарын 01
  • miga (126.14.70.154)
    mundag yumaa...manaih ......hoorhiii
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • temuujin (202.126.91.159)
    humuus bidnii tuhai yarij bgag n zugeer l sonsoy l doo, harin dotroo "aa haa tegj bodoj baigaa yum bii vii" geel dugnechii, daraa taaraldahaaraa harin hen yu helj, yu hiij baiv gedgiig martaj bolohgui.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (163.152.3.36)
    өөрийгөө хичээ гэх байна даа, мундаг бүсгүй гуай.... Улс орноо биднээс илүү биш юм гэхэд бидэн шиг болгоод элдвийн шүүмжлэлээ хэлээ гэмээр байна.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • ***** (133.5.11.10)
    delhiin baharhal baina daa
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • unen unen (182.160.58.106)
    aguu tuuhteimaa, gehdee ter mongoliig dur esgesen gej shuud heleegui ch dairuulj helsen n unen l dee, ulsturch hund dairuulj heleh diplomat ys bailgui l yahav
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.106)
    goy tuuhtai saihan huuhen bn
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (182.160.18.23)
    yamar lag emegtei ve,mongol uls turchid bol derged ni ichmeer l um bn doo
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (124.158.104.189)
    zaluutaigaa haricuulahad ene emegtein harcand arilashgui gunig suusan yum bna.....
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (202.70.46.203)
    goyo zurguudtai saihan medeelel bna
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (103.10.21.34)
    маргааш элбэгдоржтой лекц уншихдаа иймэрхүү нэртэй лекц унших юм гэсээн. гэхдээ санаа зоволтгүй монгол элбэгдоржын тэнгэрт хөөргөтөл нь магтсан.ан сан сү чи өөрөө улс төрийн хүний эрхийн талаар асуудалтай байсан хүн монголд монголд нэг сар болоод ядаж 7 хоног судлаад монголын улс төрийн хүний эрхийн талаар үгээ хэлбэл шал өөр юм ярина гэдэгт итгэлтэй байна. мъянмарт ядаж сонгуулийн саналаа үнэн тоолдог байсан юм байна. бас америкийн өнгөт хувьсгалын үзэл суртлыг мэдэхгүй улс юм шиг байгаа. бас монгол шиг их баяллагтай биш. гүрж шиг стратегийн ач холбогдолтой байршилтай бус орон тул цэвэр хүний эрх улс орны хөгжлийн талаар улс төрчид нь байр суууриа нэгтгэж эв зохицолд хүрч болох байх.монгол шиг эрх баригчид америк зөвлөх пиарчидтай хэвлэл мэдээлэл нь эрх баригчдын өмч байдаг бол мъянмар хэцүүдээ. монгол шиг намагт гүн шигдсэн улс ховхорно гэж ай даа хэцүү л юм болно доо.
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
    • ....
      An Sun hatagtai chi bid 2oor zaalgahgui hentei yu yarij baigaagaa medeh bui za.Uls turchidiin ger buld usuj, nasaaraa uls tur hiisen hun hen ni hen be, hen ni yunii ashig honjoo hardag ve gedgiig hen buigaar ch zaalgahgui tul, teriigee meddeg tuldaa ch yamar ch huntei haritsaj chaddag tuldaa udii zeregtei yavaa baih
      2013 оны 04 сарын 29
    • *****
      тэнэг мэдэмхий сэтгэгдэл
      2013 оны 04 сарын 29
  • ***** (122.201.18.58)
    Гарчигаас харахад Монголын ардчилал цус урсах ёстой юм бна л даа Энэ эмэгтэйн Монголыг хүндэтгэсэн илтгэлыг уншаад тавиач ээ
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
    • *****
      Гарчигаа зассан байна
      2013 оны 04 сарын 29
  • ***** (202.21.106.105)
    elbegdorj gj mal onigoo bolnoo yu ch medkuu har mal buduun *****
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • гарчиг (184.78.103.164)
    юун балай гарчиг өгөөд байгаа юм. хаана хэзээ тэгж хэлсэн юм. энэ 24 цаг бүр солиорчээ
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.106)
    ingehed mongoliig tegj dur esgesen ardchilaltai gej yg unen helsen bn shuu
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.106)
    tsarailag ch negen baisan bn
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • ***** (182.160.58.106)
    goy tuuhtei hun bn, lektsiig n yaaj uzeh ve?
    2013 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    саяхан
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    24 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    1 цаг 27 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    1 цаг 48 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    2 цаг 15 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    2 цаг 41 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    2 цаг 47 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    2 цаг 54 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    2 цаг 57 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    3 цаг 24 мин
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 5 мин
  • ФОТО: "Плэйтайм" хөгжмийн фестивал эхэллээ
    4 цаг 7 мин
  • ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
    4 цаг 30 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    4 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
    4 цаг 59 мин
  • Наадам айсуй: 72 насандаа Спортын мастер цол хүртсэн Улсын хүндэт мэргэн харваач Я.Дашдэндэв
    5 цаг 8 мин
  • УИХ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 9 мин
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
    5 цаг 18 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 19 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    20 цаг 48 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК