Байгуулагдаад удаагүй, одоогоор 1000 гаруй гишүүнтэй болоод буй гэх Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэ ард түмэнд муу үлгэр дуурайлал үзүүлж буй хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. “Хас гурвалжин” ТББ-ын тэргүүн З.Бат-Отгон, Арго багш, Чингис хааны академийн ерөнхийлөгч П.Давааням, нийтлэлч Баабар, ерөнхийлөгч асан Н.Багабанди, “хэрэгтэй хэрэггүй лам нар”-аар эхлүүлсэн энэ жагсаалтад цаашид ч олон хүн нэмэх гэнэ. Тэрбээр Монголд нийгэм гэж байхгүй, зүгээр л олон хүний бөөгнөрөл байна гэж үзжээ. Тайлбарыг нь сонсвол “Нийгэм гэдэг чинь үнэт зүйлтэй, буруу зөвтэй, адил тэгш боловсролтой байх ёстой” хэмээн онолдов. Мөн монгол төр ч гэж үгүй болсон гээд “Ардчилсан нам нь ардчиллаа ойлгоогүй, МАН нь төрийн ажил хийж чадахгүй байна” гэж хэллээ. Тэрбээр намынхаа ажлын хүрээнд оюуны шинэчлэл хийх лекцээрээ энэ бүхнээ ухуулж яваа бололтой.
Б.Ганбилэг
Сэтгэгдэл (11)