Сүүлийн үед гадны иргэд манай
улсад хэрэг төвөг хийх нь ихэссэн. Тэр ч байтугай бүлэглэн зодоон хийж ,
танхайрах, охид бүсгүйчүүдийг эргүүлэх явдал бараг л хэвийн үзэгдэл
болжээ. Уржигдар л гэхэд “Эрдэнэт-Орчлон” ХХК-ийн барилгыг барьж байгаа
БНАСАУ-ын 30 иргэн Туул голын эрэг дээр архи ууж
согтуурахдаа монгол иргэдийг айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал,
Туул голын эрэг дээр архи ууж байсан тус компанийн солонгос ажилчид мөн
голын эрэг дээр амарч байсан хүүхдүүдийг айлгаж, зодсон байгаа юм.
Цаашлаад охид бүсгүйчүүдийг янз бүрээр хэлж өдөж, оролдсон аж. Үүнийг нь
харсан монгол залуус очиж болиулах гэтэл бүлэглэн зодож танхайрчээ.
Улмаар эл хэргийн газар “Даяар Монгол”, "Хас Монгол" ТББ-ын удирдлагууд
очсон байгаа юм. Гэвч согтуу солонгосчууд мэддэг хэдэн монгол
хараалаараа тэднийг харааж бүр чулуу шидэж танхайрчээ.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж уг
гадны ажилчдыг баривчилсан байна.

Харин өчигдөр орой 17.00
цагийн орчимд “Даяар Монгол”, "Хас Монгол" ТББ-ынхан солонгос хүмүүсийг
ажиллуулж байсан “Эрдэнэт-Орчлон” компанийн удирдлагуудад шаардлага
хүргүүллээ. Энэ үеэр "Хас Монгол" хөдөлгөөний тэргүүн А.Мөнхтулгаас зарим зүйлийг
тодруулсан юм.
-Уржигдар шөнийн хэрэг дээр танайхан очсон гэсэн. Тухайн үед нөхцөл байдал яг ямар байсан бэ?
-Солонгос, хятад иргэд чулуу шидэж танхайрч, янз бүрийн хараал хэлж орилж байсан. Бид ойлголцох гэсэн боловч нөхцөл байдал ширүүсэх гээд байсан учир цагдаа дуудсан. Бараг 30-иад солонгос иргэд байсан. Тэд майхан дотор тоглож байсан хүүхдүүдийг майхнаас нь сэгсэрч гаргасан байгаа юм. Мөн нэг хамгаалагчийг зодсон.
-Одоо та нар ямар арга хэмжээ авах гэж байна?
-Монголд ажиллаж байгаа бол Монголын хуулийг дээдэлж, монгол хүмүүстэй зүй бус харицахгүй байх шаардлагатай. Гэтэл ийм асуудал гарсаар байна. Манай хөдөлгөөнүүдийн зорилго бол нийгэмд болж байгаа зөв зүйтэй асуудлыг дэмжиж, болохгүй байгаатай нь тэмцдэг. Бид ард иргэдийнхээ амгалан байдлын төлөө 24 цаг ажилладаг. Тэгэхээр одоо компанийн удирдлагуудтай уулзаж сануулга өгөхөөр явж байна. Улмаар компанийн удирдлагууд нь арга хэмжээ авахгүй бол бид шат шатны байгууллагуудад хандаж тэдгээр иргэдийг нутагруу нь буцаах хүртэл тэмцэнэ.
-Голын эрэг дээр байсан охидыг бас өдөж, оролдож байсан гэсэн үү?
-Амарч байгаа охидын дэргэд очиж өдөж барих, янз бүрийн юм хэлэх асуудал бол энүүхэнд болсон. Яг уржигдарын хувьд хэдэн ядарсан бүсгүйчүүдийг дээрэлхэх гэж оролдсон байгаа. Цаашлаад бүр зодсон гэж байсан. Миний хувьд яг хараагүй ч өчигдөр цагдаагийн хэлтэс дээр тухайн иргэдийг байцаах үед хамт байсан юм.
-Одоогоор хэдэн солонгос иргэдийг байцааж байгаа вэ?
-Гурван хүн саатуулаад байгаа.
-Өөр бас сүүлийн үед иймэрхүү хэрэг гарсан уу?
-Монголд ажиллаж байгаа хятад, солонгосын барилгын ажилчид ихэвчлэн асуудал үүсгэнэ. Манайхны хөрөнгөтнүүд гадныханыг оруулж ирж ажиллуулдаг. Тэгснээр тэдгээр гадаад иргэд мөнгөтэй, нэртэй хүний барилгыг барьж байгаа юм чинь бидэнд ямар ч асуудал үүсэхгүй гэж боддог юм уу даварч иймэрхүү хэрэг хийдэг. Тухайлбал, наадмын өмнөхөн 13-р хорооллын барилга дээр хоёр монгол иргэн хятадуудад зодуулсан байсан. Бидний очиход тэнд 64 хятад иргэд ажиллаж байсан. Тэдгээрийн 24 нь ямарч визгүй сарын хугацаатай орж ирсэн байгаа юм. Тухайн үед бид цагдаа болон Гадаадын харьяат эрхэлсэн газраас хүмүүс дуудаж энэ хэргийг хүлээлгэж өгсөн.
-Та нарыг ажлаа хийхэд ямар хүндрэл, бэрхшээл гарч байна?
-Бид бүгд л ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Гэтэл нойр хоол, арын ажлаа хаяад Монголчуудынхаа төлөө явдаг. Гэтэл монгол хүмүүс тэр гадаад иргэдийг өмөөрч, бидний ажилд хүндрэл учруулдаг. Мөн томоохон албан тушаалтнууд бас бидний ажлыг дарах явдал их.

Сонирхуулахад,
өмнө бас яг энэ барилга дээр солонгосчууд, монголчуудын хооронд зодоон
болж байсан. Энэ үеэр уг барилгад ажилладаг 20 настай Ц. Цэрэнпил гэх
залуу хүнд бэртэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед эл
барилга дээр БНАСАУ-ын 50, манай улсын 30 иргэн ажилладаг байсан. Улмаар
монгол ажилчдыг солонгосчууд нэг нэгээр нь зодсон бөгөөд нэг монгол
хүнийг л тав, зургаан солонгосчууд бүлэглэн зодсон байдаг. Хэрэг болох
үед барилгын инженер залуу "манай барилга дээр ажиллаж байгаа
солонгосчууд их дээрэлхүү. Охид, бүсгүйчүүдийг бол бүр дорд үздэг" гэж
хэлж байсан. Харин тэд дахин ийн хэрэг тарьлаа.
Тэгвэл "Эрдэнэт-Орчлон" компанийн инженер н.Улаанхүү ингэж ярьж байх юм. "Өнгөрсөн жил бас монгол, солонгос ажилчдын дунд зодоон болсон. Ингээд цагдаа шүүхээр явахад эцэст нь монгол ажилчдын буруу болж үлдсэн. Цагдаа хуулийнхан хоёр улсын дипломат харилцаа гээд солонгосын иргэдийг өмгөөлдөг" гэв.
Энэ мэт гадны иргэд манай улсад архи ууж хөлчүүрхэж дураараа дарвиж хэл ам татлах нь их болжээ. Мөн "Эрдэнэт-Орчлон" гэх энэхүү барилгын солонгос ажилчид дахин ийм хэрэг хийж байгаад хууль хяналтынхан анхаарч дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Өмнө нь хятад иргэд монгол залуусыг бүлэглэн зодлоо гэх мэдээлэл цацагддаг байсан бол одоо солонгосын иргэд ч энэ хэргийг үйлдэх боллоо. Бүр нэг барилга дээр ажиллаж байгаа хятад, солонгос иргэд нийлж манай улсын иргэдийг дарлах болж.
















"Эрдэнэт-Орчлон" компанийн солонгос ажилчид хоёрдахь удаагаа монголчуудыг зодлоо

-Солонгос, хятад иргэд чулуу шидэж танхайрч, янз бүрийн хараал хэлж орилж байсан. Бид ойлголцох гэсэн боловч нөхцөл байдал ширүүсэх гээд байсан учир цагдаа дуудсан. Бараг 30-иад солонгос иргэд байсан. Тэд майхан дотор тоглож байсан хүүхдүүдийг майхнаас нь сэгсэрч гаргасан байгаа юм. Мөн нэг хамгаалагчийг зодсон.
-Одоо та нар ямар арга хэмжээ авах гэж байна?
-Монголд ажиллаж байгаа бол Монголын хуулийг дээдэлж, монгол хүмүүстэй зүй бус харицахгүй байх шаардлагатай. Гэтэл ийм асуудал гарсаар байна. Манай хөдөлгөөнүүдийн зорилго бол нийгэмд болж байгаа зөв зүйтэй асуудлыг дэмжиж, болохгүй байгаатай нь тэмцдэг. Бид ард иргэдийнхээ амгалан байдлын төлөө 24 цаг ажилладаг. Тэгэхээр одоо компанийн удирдлагуудтай уулзаж сануулга өгөхөөр явж байна. Улмаар компанийн удирдлагууд нь арга хэмжээ авахгүй бол бид шат шатны байгууллагуудад хандаж тэдгээр иргэдийг нутагруу нь буцаах хүртэл тэмцэнэ.
-Голын эрэг дээр байсан охидыг бас өдөж, оролдож байсан гэсэн үү?
-Амарч байгаа охидын дэргэд очиж өдөж барих, янз бүрийн юм хэлэх асуудал бол энүүхэнд болсон. Яг уржигдарын хувьд хэдэн ядарсан бүсгүйчүүдийг дээрэлхэх гэж оролдсон байгаа. Цаашлаад бүр зодсон гэж байсан. Миний хувьд яг хараагүй ч өчигдөр цагдаагийн хэлтэс дээр тухайн иргэдийг байцаах үед хамт байсан юм.
-Одоогоор хэдэн солонгос иргэдийг байцааж байгаа вэ?
-Гурван хүн саатуулаад байгаа.
-Өөр бас сүүлийн үед иймэрхүү хэрэг гарсан уу?
-Монголд ажиллаж байгаа хятад, солонгосын барилгын ажилчид ихэвчлэн асуудал үүсгэнэ. Манайхны хөрөнгөтнүүд гадныханыг оруулж ирж ажиллуулдаг. Тэгснээр тэдгээр гадаад иргэд мөнгөтэй, нэртэй хүний барилгыг барьж байгаа юм чинь бидэнд ямар ч асуудал үүсэхгүй гэж боддог юм уу даварч иймэрхүү хэрэг хийдэг. Тухайлбал, наадмын өмнөхөн 13-р хорооллын барилга дээр хоёр монгол иргэн хятадуудад зодуулсан байсан. Бидний очиход тэнд 64 хятад иргэд ажиллаж байсан. Тэдгээрийн 24 нь ямарч визгүй сарын хугацаатай орж ирсэн байгаа юм. Тухайн үед бид цагдаа болон Гадаадын харьяат эрхэлсэн газраас хүмүүс дуудаж энэ хэргийг хүлээлгэж өгсөн.
-Та нарыг ажлаа хийхэд ямар хүндрэл, бэрхшээл гарч байна?
-Бид бүгд л ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Гэтэл нойр хоол, арын ажлаа хаяад Монголчуудынхаа төлөө явдаг. Гэтэл монгол хүмүүс тэр гадаад иргэдийг өмөөрч, бидний ажилд хүндрэл учруулдаг. Мөн томоохон албан тушаалтнууд бас бидний ажлыг дарах явдал их.


Тэгвэл "Эрдэнэт-Орчлон" компанийн инженер н.Улаанхүү ингэж ярьж байх юм. "Өнгөрсөн жил бас монгол, солонгос ажилчдын дунд зодоон болсон. Ингээд цагдаа шүүхээр явахад эцэст нь монгол ажилчдын буруу болж үлдсэн. Цагдаа хуулийнхан хоёр улсын дипломат харилцаа гээд солонгосын иргэдийг өмгөөлдөг" гэв.
Энэ мэт гадны иргэд манай улсад архи ууж хөлчүүрхэж дураараа дарвиж хэл ам татлах нь их болжээ. Мөн "Эрдэнэт-Орчлон" гэх энэхүү барилгын солонгос ажилчид дахин ийм хэрэг хийж байгаад хууль хяналтынхан анхаарч дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Өмнө нь хятад иргэд монгол залуусыг бүлэглэн зодлоо гэх мэдээлэл цацагддаг байсан бол одоо солонгосын иргэд ч энэ хэргийг үйлдэх боллоо. Бүр нэг барилга дээр ажиллаж байгаа хятад, солонгос иргэд нийлж манай улсын иргэдийг дарлах болж.















Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (29)