
Баян-Өлгий аймагт шүлхий өвчин дэгдэж, мал амьтны хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлд хорио цээрийн дэглэмтэй мал, амьтны эд эрхтэн оруулж ирэхээс сэргийлж постууд ажиллаж байгаа билээ. Гэвч иргэд нууцаар хориотой эд зүйлс оруулж ирэхийг завдсан тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд Булган аймгийн Сайхан сумын харьяат 40 орчим насны эрэгтэй 20 гаруй тарваганы мах хадгалж байсныг илрүүлсэн байна. Мөн энэ сарын 4-нд Налайх дүүргийн шалгалтын постоор хоёр тарваганы тулам оруулж ирэхийг завдсаныг саатуулсан байна. Түүнчлэн Баянгол дүүрэгт мөн тарваганы мах худалдаалж байгаа баригдсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/