
Өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт хоёр настай хүүхэд голд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн Завхан аймгийн Улиастай хотод 13 настай хүүхэд голд урсчээ. Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул голын адаг болон Онон, Хэрлэн голын дагууд усны төвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд орчмоор үерийн төвшин 5-30 см давсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/