
Өчигдрийн байдлаар цагдаагийн гэмт хэрэг, зөрчлийн 1437 мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнээс 29-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайн есөн хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн хэрэг 18, осол 13 бүртгэгдэж, 22 хүн гэмтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/