
Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Баянгол дүүргийн XI хороонд байрлах “Мотел” зочид буудлын саун массажны газарт иргэн Н нь үйлчлүүлж байгаад 1.5 сая төгрөг, S-4 гар утас алдагдсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байгаа юм байна. Сүүлийн үед халаасны хулгай их байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/