
Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Ханын материалд хоёр сая төгрөгөө дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага өчигдөр 22.00 цагийн үед ирсэн бөгөөд дуудлагын дагуу шалгахад иргэн П-г ажлаа тараад явж байхад нь цагаан өнгийн автомашинтай үл таних хоёр эрэгтэй машиндаа хүчээр суулган зодож, бие мах бодид нь хүнд гэмтэл учруулж, хоёр сая төгрөгийг нь дээрэмдэн авч зугтжээ. Одоогоор хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)