зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чалко”-гийнхон ерөнхий сайдтай уулзъя гэжээ

2013-9-24
0
ЖИРГЭХ

  алтанхуяг Сайхан мэдээ дуулгая. Монголын Засгийн газар Хятадын “Чалко” компанийн хоорондох уур амьсгал зөөлөрч эхлэв.

   “Чалко” компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, учир зүйгээ олох хүсэлтээ хэдэнтээ ирүүлээд байгаа гэнэ. Ерөнхий сайд ч удахгүй тэдэнтэй уулзахаар болжээ. Аштай юу. Өмнөх Засгийн газрын, бүр тодруулбал хоёр гуравхан хүний хийсэн маш муу гэрээний “ач”-аар “Эрдэнэс Тавантолгой” компани Хятад руу ганц ч шуудай нүүрс гаргалгүй хоёр гурван сарын нүүр үзээд байсан юм.

   УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж буй яг энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад албан ёсны айлчлал хийх гэж байна. Магадгүй гадны хөрөнгө оруулалтыг, ялангуяа Хятад улсын хөрөнгө оруулалтыг хязгаарлахад чиглэсэн Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулиа энэ удаагийн УИХ өөрчилж, монголчуудад илүү ашигтай хувилбарыг сонгож буй.

   Тиймдээ ч энэ Засгийн газар Хятадын “Чалко” компанитай  учир зүйгээ олох болчихоод байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр өмнөх Засгийн газрын “Чалко”-гоос зээлсэн 250 сая ам.долларын өрийг төлнө гэдгээ мэдэгдэж байсан. Тус компанитай хийсэн гэрээг цуцалж болно. Гэхдээ цуцалбал 186 сая ам.доллар төлөөд, дээр нь торгууль тавигдана. Нүүрсээ энэ хэвээр нь хямд үнээр гаргаад байвал алдагдалд орно. 186 сая ам.доллараа төлсөн ч дахиад таван жил нүүрснийхээ 80 хувийг гаргана гэсэн гэрээтэй. Монголын хувьд “Чалко”-гоос өөр сонголт үлдээгүй. Тиймээс гэрээгээ цааш нь үргэлжлүүлэхийг зорьж байгаа” тухайгаа хэлж байлаа.

   Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан МАН-ын Засгийн газрын цорын ганц сонголт нь Хятадын төрийн өмчит “Чалко” компани байсан. Энэ компанитай Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ хийж, мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө ард түмэнд хишиг хувь болгон хүртээсэн. Тэр гэрээнд үндэсний эрх ашиг гэх өчүүхэн ч үнэр байгаагүй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар энэ алдагдалтай гэрээнд өөрчлөлт оруулахаар нүүрс гаргахыг түр хугацаагаар зогсоож байв. Хариуд нь хятадууд манайхаас ганц ч шуудай нүүрс авахгүй гэсэн бойкот хийсэн. Үр дүн нь юу байв.

  chalko Нүүрсээ гаргахгүй ердөө л хоёрхон сар болоход манай улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Нүүрсээ экспортлохгүй бол болихоо байлаа, “Чалко” Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч, бид дэлхий дахинд шившгээ дэлгэнэ” гэцгээж байв.

   Нүүрсний борлуулалтаас 95 хувийн хамааралтай Монголын эдийн засаг Хятадын бойкотын өмнө сөхрөхгүй гээд яах билээ. Сонгуульд ялахын тулд ирээдүйн экспортоо барьцаалан зээл авч, нэр хүнд олсон өмнөх Засгийн газрын сайдуудаас хэн нь ч буруугаа хүлээсэнгүй. Хэрэв Сү.Батболдын Засгийн газрын үед байгуулсан тэрхүү гэрээ үндэсний эрх ашгийг зөрчсөн нь үнэн л юм бол Н.Алтанхуягийн Засгийн газар яагаад буулт хийв гэдэг асуулт гарч ирнэ.

   Иргэн бүрт олгохоор амласан 21 мянган төгрөг, оюутны 500 мянга, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 680 мянган төгрөгөө өгөхийн тулд мөнгө л олж байвал хэнтэй ч юуг ч наймаалцахад бэлэн болоод байсан өмнөх Засгийн газарт “Чалко” компанитай яаран сандран гэрээ байгуулж, сонгуулиас өмнө амлалтаа биелүүлэхээр улайрсны гор нь энэ гэрээ. Олон улсын зах зээл дэх ханшаас даруй хоёр дахин бага үнээр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг “Чалко” компанид нийлүүлэх, урьдчилгаа болгож 13 хувийн хүүтэй 350 сая ам.доллар зээлж авах гэрээ хийсэн нь алсдаа ямар урхагтайг гэрээг үзэглэсэн хүмүүс мэдэж байсан уу. Мэдэж байсан. Гэрээ бол гэрээ. Маш хямд үнээр нүүрсээ урагш нь гаргасаар хоёр жил болов.

   Харин сонгуулийн үр дүнд МАН биш АН ялснаар “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко” хоёрын хооронд байгуулсан маш муу гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн ч Хятадын эдийн засгийн хориг арга хэмжээ мухардалд оруулаад байлаа. Орлогогүй, гадны хөрөнгө оруулалтгүй болсон Монгол Улс “Чалко”-д буулт хийхээс өөр аргагүй байдалд орж, тонн нүүрсний үнэ дээрээ хоёрхон ам.доллар нэмүүлж байж, гэрээг үргэлжлүүлсэн юм.

   Харин одоо энэ гэрээг бүрмөсөн өөрчлөх үү, арай дээрдүүлэх үү гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдэх нь. Хэрэв Засгийн газрын тэргүүний “Чалко”-гийнхонтой хийх уулзалт нааштай болбол нүүрсний экспорт сэргэж, Монгол Улсад ашигтай болно. Эдийн засаг ч сайжирна. Хамгийн чухал нь гадны хөрөнгө оруулагчид Монгол Улс биднээс нүүрээ буруулаагүй юм байна гэдгийг ойлгох биз ээ.  

Б.Оюунгэрэл
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    3 цаг 36 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    4 цаг 7 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    4 цаг 16 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    4 цаг 23 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    4 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    5 цаг 17 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    5 цаг 33 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    5 цаг 38 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    6 цаг 22 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    6 цаг 29 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    6 цаг 35 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 21 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    7 цаг 24 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    7 цаг 32 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    7 цаг 36 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    7 цаг 50 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    8 цаг 18 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    8 цаг 28 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    8 цаг 42 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    8 цаг 52 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК