
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийн буугаар сүрдүүлсэн хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн II хороонд байрлах Холбооны 20 айлын байрны гадна автомашин шүргэлцсэнээс болж маргалдахад 21 настай эрэгтэй Т-г, ”Media Tech” ХХК-нд хамгаалагч ажилтай 32 настай эрэгтэй С нь ОХУ-д үйлдвэрлэсэн хийн буу гаргаж айлган сүрдүүлж танхайрсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаа нар таслан зогсоож хэргийг шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/