
Хан-Уул дүүргийн III хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних “Соната” маркын автомашинтай хүн над руу хийн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа гэж мэдээлсний дагуу шуурхай эрэн сурвалжлан “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу гаргаж танхайрсныг тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа гэнэ. Ер нь сүүлийн үед хийн буу гаргаж сүрдүүлэх тохиолдол ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)