Есдүгээр сард АНУ-д болдог Ажилчдын өдрөөр Баруун индианчуудын баярын жагсаалын талаар Фэйсбүүк хуудсанд зохисгүй сэтгэгдлүүд үлдээсэн явдал нь Нью-Иорк хотын цагдаагийн албаныхныг хүнд байдалд орууллаа. Учир нь “Баруун индианчуудын өдөр дахиж байхгүй” гэсэн хуудас нь нээгдсэн даруй 1200 гишүүнтэй болж, 150 гаруй хүн идэвхтэй оролцсон хэлэлцүүлэг өрнөжээ. Тэдгээрийн 60 хувь нь Нью-Иорк хотын цагдаа нар байсан гэнэ. Бүлгийн сэтгэгдлүүдэд “Ядуусын цугларалт”, “Ястнуудын цэвэршилт” гэх зэрэг үгс орсон байжээ. Мөн “Гажигууд” гэсэн сэтгэгдлийн дор “Энэ бол арьс өнгөний үзэл биш үнэн” гэж бичсэн гэнэ. “Тэднийг өөр өөрсдөөр нь алуулах хэрэгтэй” гэсэн байгаа бол оффицер Дэн Родни “Тэднийг дахиад нэг жагсаал хийлгэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Цуглахаар нь шууд бөмбөг хаяад бүгдийг нь зэрэг устгана” гэсэн байна.
Энэ мэтээр Баруун индианчуудыг үзэн ядсан сэтгэгдлүүд маш их байсан бөгөөд нэгэн хуульч энэ бүхнийг олж, дижитал хэлбэрээр нь хадгалаад “Нью Иорк Таймс” сонинд мэдэгджээ. Тус хуудаснаа гарсан мэдээллүүд даруйхан олон сэтгэгдлийг дагуулж, хэлэлцүүлэг болон өрнөж байсан гэнэ, гэвч тэдгээрээс олныг эргүүлэн устгасан байна. Одоо энэ бүхнийг Нью Иорк цагдаагийн газрын дотоод хэргийн товчоонд шалгаж байгаа юм.
Б.Ганбилэг