Афганистаны нийслэл Кабул дахь “Шиитын бунхан”-д өчигдөр дэлбэрэлт гарсны улмаас 54 хүн нас барж, 150 гаруй хүн шархаджээ. Цагдаагийн газрын урьдчилсан мэдээгээр бөмбөгийг нэгэн амиа золиослогч ажиллагаанд оруулжээ.
Афганистаны нийслэл Кабул дахь “Шиитын бунхан”-д өчигдөр дэлбэрэлт гарсны улмаас 54 хүн нас барж, 150 гаруй хүн шархаджээ. Цагдаагийн газрын урьдчилсан мэдээгээр бөмбөгийг нэгэн амиа золиослогч ажиллагаанд оруулжээ. Шиитын хүндлэн шүтдэг Имам Хусейны гэгээн дурсгалыг дурсах Ашура эмгэнэлийн үйл ажиллагааны үеэр уг дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болох үед бунханд хэдэн зуун хүн байсан ба одоогоор аврах ажиллагаа явагдаж байна.
Б.Хуяг